LOADING

Type to search

Онцлох

НДЕГ: Сул зогсолтын олговор үндсэн цалингийн 60 хувиас багагүй байна

Share

Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэх даатгуулагчийн төрөл, кодын талаар НДЕГ-аас өгсөн мэдээллийн хэсгээс сийрүүлэн хүргэж байна.

Жилд долоон сараас доошгүй хугацаанд үндсэн үйл ажиллагаа явуулдаг, улирлын чанартай үйл ажиллагаатай байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч нь ажил зогссон үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Ингэхдээ ажил олгогч нь

Тэтгэврийн даатгалын шимтгэлд 8.5 хувь

Тэтгэмжийн даатгалд нэг хувь

Эрүүл мэндийн даатгалд хоёр хувь

Ажилгүйдлийн даатгалд 0.2 хувь

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд 0.8-2.8 хувь, нийтдээ 12.5-14.5 хувиар шимтгэл төлнө.

Сул зогсолтын үеийн олговор авч байгаа даатгуулагчийн тухайд: Сул зогсолтын үеийн олговрын хэмжээ нь тухайн ажилтны үндсэн цалингийн 60 хувиас багагүй байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна.

Энэ тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэлд, ажил олгогч даатгуулагч тус бүр 8.5 хувь

Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нэг хувиар, даатгуулагч 0.8 найман хувиар

Эрүүл мэндийн даатгалыг тус бүр хоёр хувь

Ажилгүйдлийн даатгалыг тус бүр 0.2 хувиар

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг ажил олгогч 0.8-2.8, нийтдээ 24-26 хувиар  шимтгэл төлдөг байна.

Сул зогсолтын үеийн олговор авч байгаа тэтгэвэр тогтоолгосон ажилтны  тухайд: Сул зогсолтын үеийн олговрын хэмжээ нь тухайн ажилтны үндсэн цалингийн 60 хувиас багагүй байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна гэжээ. Тухайн орлогоосоо тооцож ажил олгогч нь 8.5 хувиар тэтгэврийн даатгал, нэг хувиар тэтгэмжийн даатгал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 0.8-2.8  хувь, нийтдээ 10.3-12.3 хувиар тооцож шимтгэл төлнө.

Ажил олгогчоос үл шалтгаалан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.2-т заасан аюулт үзэгдэл, эрх бүхий төрийн байгууллагын шийдвэрийн улмаас, эсхүл ажилтнаас үл шалтгаалах сул зогсолтын хугацаанд түүнийг өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол түүнд үндсэн цалингийнх нь 60-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний олговор олгох бөгөөд олговрын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй.

Сул зогсолтын хугацаанд ажилтнаар өөр ажил гүйцэтгүүлсэн бол уг ажилд нь тохирсон цалин хөлс олгох бөгөөд цалин хөлс нь буурсан бол урьд авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно.

Харин сул зогсолтын хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөр ажил гүйцэтгэхээс татгалзсан ажилтанд олговор олгохгүй.

Улирлын шинжтэй ажил үүргийг гүйцэтгэдэг, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ бүхий ажилтны ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож ажил олгогч төлнө.

Тухайн ажилтны буруугаас сул зогссон бол түүнд олговор олгохгүй.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!