LOADING

Type to search

Онцлох

Д.Нямбаяр: Одоогоор дархлааг гаднаас дэмжих боломжгүй, дархлаа дэмжинэ гэх бэлдмэлүүд нь Ш/У-ны нотолгоогүй бизнесийн шинж чанартай

Share

Япон улсын РИКЕН хүрээлэнгийн дархлаа судлаач эрдэмтэн, АШУҮИС-ийн зөвлөх, зочин профессор Д.Нямбаяр:

Одоогоор дархлааг гаднаас дэмжих боломжгүй. Ихэнх тохиолдолд дархлаа дэмжинэ гэсэн бэлдмэлүүд нь Ш/У-ны нотолгоогүй бизнесийн шинж чанартай байдаг. Дэлхий нийтэд ч ийм бүтээгдэхүүнийг хэрэглэдэггүй. Хүн өөрийнхөө дархлааг зүгээр машинаа засаж байгаа юм шиг хүчээр сэргээж засах боломжгүй. Тэрийг хүмүүс ойлгодоггүй юм. Тариа хийгээд л эдгэчихнэ гэж эндүүрнэ.

Одоогийн байгаа мэдлэг дээр тулгуурлаад бодвол гурав, дөрөвхөн зүйлд л анхаарна.

1. Тархи мэдрэлийн систем бүгдийг удирдана. Тэгэхээр инээх нь дархлаанд хамгийн их тустай. Стресс дархлаанд муу байдгийг шинжлэх ухаанаар тогтоочихсон. Бухимдахад дархлааны эсүүд ихээр үхдэг гэнэ. Стресстэхэд ялгарч байгаа стеройд гормонуудын хэмжээ ихэссэнээр дархлааны эсүүд үхдэг гэсэн судалгаа бий. Боломж л гарвал инээж байгаарай. Ялангуяа 10-20 минут инээх нь бүр сайн.

2. Цэвэр агаар, байгаль. Ойд модонд 1-2 цаг алхахад дархлааны эсүүд улам сэргэдэг. Шинжлэх ухаанаар нотлогдсон судалгаа хүртэл бий.

3. Чанарлаг хоол идэх. Чанартай гээд дан ногоо идэх бус шим тэжээл гэх мэт тэнцвэрийг нь тохируулж хооллох нь чухал.

Амьдралын хэв маяг. Оройн 10.00-аас өглөөний 08.00 цаг бол нойроо авч тархиа амраах хамгийн сайн цаг. Хүний амьдралын цаг бүртгэгч ген гэж бий. Хүн зөв амьдарвал тэр нь зөв ажиллагаатай байна. Би зөвхөн шинжлэх ухаанаар батлагдсан зүйлийг л ярьж байна. Энэ бол зүгээр л хүний амьдралдаа баримталж байх ёстой энгийн мөрдлөгүүд. Энэ бүхэн нь дархлааг сайн байлгах суурь болдог.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!