LOADING

Type to search

Ухаарахуй

Эмпат буюу далд мэдрэмжтэй хүмүүс яагаад нэмэлт холбоо харилцаа тогтоодоггүй вэ

Share

Эмпат хүмүүс залуу насандаа өөрийн хүчээ маш сайн мэдэрдэг учраас, үүнийгээ ашиглах гэж оролддог. Түүний эргэн тойронд олон найз нөхөд, том хүрээлэл үүсдэг. Учир нь эмпат-хүн бүгдийг, хүн нэг бүрийг гайхашруулан, өөртөө татдаг. Цагаа олсон хэрэгтэй үг, тохирсон харцыг илгээдэг.

Гэвч аажимдаа ийм харилцаанаас хүнд мэдрэмж, нэгэн хэвийн байдал мэдэрч эхэлдэг. Хэн нэгэн түүнээс тусламж хүсч, сонсож, тайлбарлаж зөвлөхийг гуйдаг. Эмпат хүн хариуд нь өөрийгөө хайр найргүй маш их гамгүй үрж, хамаг сэтгэлээ зориулдаг. Гэвч эцэст нь тэр хүн юу ч сонсоогүй юм шиг, бүгдийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлнэ. Зүгээр л өөрийнхөө дуртай зүйлсийг дэмий чалчихыг хүссэн мэт, анхаарал хүссэн мэт, өөр илүү зүйлгүй ердөө л…Өнөөх найз удалгүй дахиад л тиймэрхүү юмаа ярьсаар ирдэг. Тэр ямар ч шийдвэр гаргахыг хүсээгүй, зүгээр л асуудлаа ярихаар ирсэн байдаг. Ихэнх хүмүүс тэгж зугаацдаг боловч эмпат хүн огт тийм биш. Энэ нь түүний хувьд яг л эрүү шүүлт мэт санагддаг.

Ямарч харилцаа нь эмпат хүнийг өөрийгөө бүрэн үрэхэд хүргэдэг. Гэвч харилцааны 90% хоосон үрэгдэл байдаг. Энэ бол үнэхээр тэвчишгүй. Дотор хоосорсон, хамаг эрч хүчээ шавхчихсан, даанч үр дүн тэгтэй тэнцүү.

Эмпатын хувьд харилцаа нь хүссэн бүхнийг оруулаад байхааргүй онцгой түвшний зүйл юм. Тэр хүний бүх байдал, бүх асуудал, бүх зовлон зовиур, тэр байтугай яриагүй зүйлсийг нь ч өөр дээрээ мэдэрдэг. Тухайн харьцагч хүн өөрийгөө мэдэрч байгаагаас нь ч илүүтэй түүнийг мэдэрдэг.

Эмпат илүү дутуу холбоо харилцаа үүсгэхгүйг хичээдэг. Тэр байтугай хамаатнуудтайгаа ч аажимдаа тодорхой хэмжээнд харилцаж эхэлдэг.

Маш цөөн тохиолдолд тэр өөр шигээ хүмүүсийг олдог. Тэдэнтэй харьцсанаар хоосорч дуусдаггүй. Бусадтай харьцах нь муухай биш, харин сайхан байгааг мэдэрснээр жигүүр ургасан мэт болдог.

Харилцааны хүрээгээ дээд зэргээр цомхотгосноор өөрийн эрүүл мэнд ба сэтгэл санааны байдлаа хэвийн авч үлдэх эрүүл зөв шийдвэр юм. Бусдаас илүү харилцаж чаддаг хүмүүс санаатайгаар бусдаас нуугддаг. Учир нь тэрээр өөрийгөө бүгдэд хүрэлцэхгүй гэдгээ мэддэг. Гэтэл харьцах хүмүүс үргэлж л маш их байдаг.

Яагаад эмпат хүмүүс рүү тэгж их татагдаад байдаг вэ?

Учир нь эмпат эдгээж чаддаг. Дэргэд байснаараа, өөрийн санаа бодлоороо, өөрийн үгсээрээ. Харин нөгөө хүн үүнийг зүгээр л таатай харилцаа гэж боддог. Гэвч үнэн хэрэгтээ үнэхээр дээрддэг. Тийм болхоор л эмпат хүнтэй харилцахаар дахин дахин татагдсаар байдаг. Харин эмпат түүнд амьдралын эрч хүчээ үрсээр байдаг. Дэндүү өндөр үнэ цэнээ зориулсаар…

Бичсэн Вадим Васильев

Орчуулсан Tuvshin Jargal

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!