₮ 0

No products in the cart.

Зардлаа хэрхэн зөв хэмнэх вэ?

Хоол хүнсээ худалдаж авахаас эхлээд гэрийн эд хогшил гэх зэрэгт мөнгөө хэрхэн үр ашигтай зарцуулахад тань туслах зарим энгийн зөвлөмжийг хүргэж байна. Та мөнгөө юунд зарцуулж буйгаа хянах нь хамгийн чухал.

1. Та мөнгөө юунд их зарцуулж буйгаа нягтлаарай.

Та эхлээд зөвхөн хувийн зардлаа  долоо хоногоор тооцоол. Даараа долоо хоногийн тайлангаа нэгтгээд үз. Мөнгөө юунд зарцуулснаа мартахгүйн тулд өдөр бүр, боломжтой үедээ хэдэн төгрөгийг юунд зарцуулснаа бичиж тэмдэглээрэй.

2. Судалгаа хийж харьцуулах

Хамгийн бага үнийг санал болгож буй газрыг олохын тулд дэлгүүр, захуудад тухайн зүйл ямар үнэтэй байгааг судалж үзээрэй. Зөвхөн зах дээр л хямд байдаг гэж ойлгох хэрэггүй тэр хүртэл явах цаг, таксины мөнгө зэрэг зардлаа тооцоолох хэрэгтэй.

3. Онцгой үнийн санал

Дэлгүүрүүд хямдрал зарласан үед хувцас, гэр ахуйн хэрэгсэл худалдан авбал та тэднийг харьцангуй хямд үнээр авах боломжтой. Гэхдээ зөвхөн хэрэгтэй бараа ав. Хэрэглэхгүй, ашиглахгүй зүйлээ хямд үнээр ч гэсэн худалдан авахгүй байх нь зүйтэй. Хөнгөлөлтийн карт эсвэл үнэнч хэрэглэгчдэд зориулсан лояалти карт зэргийг ашиглах нь таны төлөх төлбөрийн хэмжээг бууруулна.

4. Үнэтэй зүйл худалдаж авах

Хэрэв та машин, эсвэл зурагт гэх мэт үнэтэй зүйл худалдан авахаар төлөвлөж байгаа бол тухайн барааны төрөл, загвар бусад газар ямар үнэтэй байгааг судалсны дараа шийдвэрээ гаргаарай. Хамгийн боломжит үнийг санал болгож буй дэлгүүр, үйлчилгээний газруудыг олохын тулд тэдгээрийн үнийг ямагт харьцуулж үзээрэй.

5. Худалдан авалтыг хийх тохиромжтой үе

Өлссөн үедээ хүнс худалдаж авахгүй байх. Энэ нь таныг хэрэгцээнээсээ их худалдан авалт хийхэд хүргэдэг. Авах зүйлийнхээ жагсаалтыг гаргаад, түүнийхээ дагуу худалдаж авах. Гэртээ, өөртөө юу байгаа байхгүйг сайн хар. Аливаа зүйлийг хүсэлдээ хөтлөгдөн худалдаж авахаас зайлсхийх.

6. Цахилгааны зардлаа хэмнэх

Зурагтаа залгуураар нь салгаж байх. Хэрэв “stand-by” байвал цахилгаан ашигласаар байдаг. Энэ сарын цахилгааны төлбөрийг их гаргах нэг шалтгаан болдог. Ашиглаагүй үедээ гэрлээ унтрааж, усаа хий гоожуулахгүй байх хэрэгтэй.

More from the blog

The Game Changers: Best Liners for Eye Contour

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

Super Surreal Nail Art: The Sky is the Limit

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

The Best Face Mask to Grab from the Drugstore

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

How to Find the Perfect Blush for Your Complexion

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...