LOADING

Type to search

Зөвлөгөө

Ногоорсон төмс идэж болохгүй

Share

Төмсний булцууг нарны гэрэлд ил байлгавал ногоорох ба ногоорсон төмсөнд соланин гэдэг хорт бодис үүсдэг. Булцуунд соёо ургаж эхэлбэл мөн л соланин үүснэ. Төмсийг чанах, шарахад энэ бодис задардаггүй учраас хорт чанараа алддаггүй. Хордлогын шинж тэмдэг нь дотор муухай оргих, хоолой хорсохоос эхлэх ба хүнд хэлбэрийн хордлого нь гэдэс, бөөр үрэвсэх, халуурах, зүрхний хэм алдагдах, татах гэх мэтээр илэрдэг.

Ногоорсон төмс аль болох битгий аваарай. Сайн харвал хальсныхаа гаднаас харагдана. Бас төмсөө хальсалж идэж байх нь найдвартай. Төмсний хальсанд хүний биед ашигтай бодисууд агуулагддаг боловч өнөөх соланин чинь бас хальсанд агуулагддаг юм шүү.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!