Орон зай, төлөвлөгөөний хуваарь, амьдралын хэв маягтаа зохион байгуулалт хийх цаг хэзээ эхлэхийг хэрхэн мэдэх вэ? Анхаарал хандуулж эхэлмэгц шинж тэмдгүүд нь тодорхой харагдах болно. Зохион байгуулалтгүй байдал нь ихэнх тохиолдолд, хяналтаас гадуур мэдрэмж эсвэл ямарваа нэгэн алдаа гаргахад хүргэдэг. Тиймээс зохион байгуулалт хийх шаардлагатай арван нийтлэг шинж тэмдгүүдийг энд оруулав.
1. Төлөвлөгөөт хувиараа гэнэт санах
Мэдээжийн хэрэг хүн бүрт л урьдчилан таамаглах боломжгүй шалтгаанаар төлөвлөгөөт ажлаа цуцлах, мартах тохиолдол тулгарч болох юм. Гэхдээ энд дурьдах зүйл бол та ямар нэгэн онцын шалтгаангүйгээр, тогтмол уулзалт, тусгай арга хэмжээ зохион байгуулахаа мартсан тохиолдолдлыг хэлж байна. Хэрэв энэ нь нэгээс олон удаа тохиолдвол энэ нь таны одоогийн хуваарийн зохион байгуулалтын систем ажиллахгүй байгааг анхаарна уу.
2. Эзэмшдэг зүйлээ мэдэхгүй байх
Хэрэв та шүүгээн дэх хувцсаа хэзээ худалдаж авснаа санахгүй байх, эсвэл хэзээ номын худалдан авалт хийснээ ч санахгүй байгаа бол энэ нь эд зүйлсээ цэвэрлээд дахин зохион байгуулах цаг болсныг анхааруулж байна.
3. Хэрэгцээт зүйлсээ гээх
Бид бүгд л алдаа гаргадаг, заримдаа түр зуурын эвгүй нөхцөл байдалтай ч тулгардаг. Хэрэв та түлхүүр, шил, түрийвчээ байнга гээдэг бол гар цүнхэндээ зохион байгуулалт хийх хэрэгтэй болжээ.
4. Хэт их ачааллаас үүдэн бухимдах
Бидний ихэнх нь өдөр тутмын үйл ажиллагаагаа хангахын тулд завгүй амьдардаг. Энэ нь мэдээж стрессийн эх үүсвэр болдог. Тиймээс энэ бол таныг ажлын үйл явцын хувьд өөрчлөгдөх ёстойг илтгэх үзүүлэлт юм.
5. Байнга дэлгүүр хэсч байгаагаа анзаарах
Эд зүйлээ хадгалах, зохион байгуулалтыг хянах. Хэрэгцээгүй зүйлд мөнгөө үрж байна уу? энэ танд чухал хэрэгцээтэй зүйл мөн үү гэдэгт анхаарах.
6. Цэгцтэй байрлал олж чадахгүй байх
Хаа сайгүй эмх замбараагүй байна уу? зарим хүмүүс хэрэглэдэг зүйлсийнхээ байрлал өөрчлөгдөхөд дургүй байдаг. Мэдээж энэ таны цагийг маш их хэмнэнэ. Хэрвээ та аливаа зүйлсийг эрж хайж бухимдаж суугаа бол зохион байгуулах дүрмийг тогтоох цаг болсон байх. Ашиглаж дууссаны дараа бүх зүйлийг зохих ёсоор нь буцаан байрлуулж хэвшсэний дараа асуудал намжих болно.
7. Уймраа болох
Хэрэв танд ямар нэгэн биелэгдэшгүй төлөвлөгөө, ажил байгаа бол ажлын хэсгээс арилгаж болно гэдгийг санаарай. Энэ нь оюун санааны энергийг гадагшлуулдаг байна. Ажил дээр анхаарлаа төвлөрүүлэхэд асуудал гарах нь энгийн асуудал биш юм. Магадгүй таныг мэдрэлийн ядаргаанд ч оруулж болзошгүй.
8. Бүтээгдэхүүнийг зохион байгуулахаар сонирхох
Зөв сонголт хийсэн бүтээгдэхүүн нь үр дүнгээ илүү өгөх болно. Гэсэн хэдий ч гэнэтийн шинэ тавиур, хайрцаг авах шаардлагатай байгаа нь одоо байгаадаа сэтгэл дундуур байгаагийн дохио. Энэ гэхдээ түр зуурын мэдрэмж ч байж болох юм.
9. Ажилдаа дарагдсанаа мэдрэх
Заримдаа бид өөртөө амрах ч чөлөө олголгүй хэтэрхий улайран ажилладаг. Эсвэл ажлаа хойшлуулсаар нэг дор бөөгнөрүүлдэг. Та богино хугацааанд их зүйлийг ч хийх боломжтой. Гэхдээ та эдгээр зүйлийг хүлээн зөвшөөрч, эрэмбэлэх, цэгцлэх, цаг хугацаагаа зохицуулж сурах хүртлээ сайн мэдэхгүй байж чадахгүй.
10. Эмх замбараагүй байдлаасаа ичих
Хэрэв найзыгаа гэртээ урих бодол төрсөн ч эмх замбараагүй ширээгээ хараад санаа зовж байгаа бол зохион байгуулалттай байх хэрэгтэй. Багахан зохион байгуулалт хийснээр байдал өөрөөр эргэх болно.