LOADING

Type to search

Зөвлөгөө

Хүнсний ногоо болон жимсийг шинээр нь хадгалах аргууд

Share

Хүнсний ногоо, жимс хүний амьдралын өдөр тутмын зайлшгүй хэрэглээ байх ёстой. Ингэж гэмээнэ хүн эрүүл, эрч хүчтэй байж гоо сайхан харагдах бөгөөд амьдралын чухал хэрэглээ болсон хүнсний ногоо болон жимсээ хэрхэн шинээр нь хадгалах талаарх зөвлөгөөг хүргэе.

1.Юуны өмнө жимс, хүнсний ногоогоо хадгалахдаа угаах хэрэггүй

Үнэхээр цэвэрлэмээр санагдаад байвал хуурай цаасаар шороог нь цэвэрлээрэй. Угаасан тохиолдолд ногоо, жимсийг муудахаас хамгаалсан өөрийн хамгаалалтын бүрхүүлийг арилгаж орхино.

2.Жимс, жимсгэнэ хуурай нөхцөлд дуртай

Чийгтэй орчин аливаа хүнсний бүтээгдэхүүнийг хурдан муутгадаг. Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүнээ хадгалахаас өмнө хуурай байлгах хэрэгтэй. Жимс, жимсгэнэ хийж хадгалах гэж байгаа савныхаа ёроолд хуурай цаас дэвсэж болно. Илүүдэл чийгийг цаас өөртөө шингээнэ.

3.Зарим нэг хүнсний ногоог хөргөгчинд хадгалдаггүй

Тасалгааны хэмд амтат чинжүү, өргөст хэмх болон улаан лоолийг хадгална. Хөргөгчинд хадгалсан амтат чинжүү анхилуун үнэрээ алддаг бол өргөст хэмх болон улаан лооль шүүсээ алддаг. Бас гүйцэд болоогүй аливаа жимс, ногоог хөргөгчинд хадгалах хэрэггүй. Тасалгааны хэмд хадгалж гүйцэд боловсорсны дараа л хөргөгчинд шилжүүлнэ. Шууд хөргөгчинд хийвэл боловсрохоосоо өмнө муудаж эхэлдэг.

4.Хальсыг нь арилгаж цэвэрлэсэн ногоог усанд хадгална

Хальсыг нь арилгасан лууван, редиск болон өөр бусад ногоог усанд хийгээд хөргөгчинд хадгалж болно. Шилэн эсвэл хуванцар саванд ус хийж ногоогоо хийгээд таглана. Ногоо, жимсийг хөргөгчний дулаан хэсэгт байрлуулна. Хэм багасах тусам ногоо, жимсний үнэр, амт муудна. Хэрвээ ногоо, жимсийг хөргөгчийн дулаан хэсэгт хадгалбал илүү удаан хадгалагдана.

5.Зарим нэг жимс ногоог зэрэгцүүлэн хадгалж болохгүй

Гүйцэт боловсорсон карим нэг жимс, ногоо этилин гэх хий ялгаруулах нь нэмэгддэг. Жишээ нь, гадил, чангаанз, хулуу, лийр, хар чавга, манго болон улаан лооль. Эдгээр ногооноос ялгарах этилин хийнд алим, хаш, өргөст хэмх, тарвас, төмс, лууван, брокколи амархан муудаж эхэлдэг. Тэгэхээр эдгээр ногоо, жимсийг тус тусад нь хадгалсан нь дээр.

6.Төмс гэрэлд тэсвэргүй

Төмсийг ил задгай, наранд тавьж болохгүй. Дороо муудахаас гадна эрүүл мэндэд хортой болно. Хуурай, харанхуй газар цаасан эсвэл хуванцар хайрцагт хийж хадгална. Хадгалах төмсөндөө алим хийгээрэй. Хайрцаг төмсөнд нэг юм уу хоёр алим хийвэл төмс илүү удаан хадгалагдах болно. 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!