LOADING

Type to search

Онцлох

Бодол өөрчлөгдвөл хувь тавилан ч өөрчлөгддөг

Share
  • Хүчирхэг хүмүүс муу зуршил, сул талаа ялагчид байдгийг мэддэг.
  • Бусдын сэтгэл зүрхэнд олон жил амьдрах сайн сайхан үг харамгүй хэлдэг.
  • Эрсдэлээс эмээн өөрийнхөө чадах зүйлдээ хавх тавьдаггүй.
  • Баян тансаг, хангалуун амьдрах хүсэл тэмүүлэлтэй.
  • Өргөн мэдлэг, өндөр ёс суртахуунтай.
  • Өөрт заяасан авьяас чадвараа хөгжүүлж, олон боломж нээж чаддаг.
  • Амьдралаас аз жаргал, таашаал авч чаддаг.
  • Өөрийн давуу чанараа зөв тодорхойлдог.

Гайхмаар цог золбоо үгүй ч хүндлэл хайрыг илтгэсэн ухаалаг харцтай

– Хүмүүсийг зөв өнцгөөс харж итгэл сэтгэлээ илгээдэг

– Аливааг өчүүхэн ч үл төвөгшөөж, туйлаас тайван, энэрэнгүй сайхан ханддаг

– Зөвийг дагаж үнэнийг дэмждэг

– Ахмад үеэ хүндэтгэж, ах нь ах шиг, дүү нь дүү шиг байдаг

– Аливаа мэдээлэлд бодитой, үнэн зөв үнэлэлт өгч чаддаг

– Хүнд өрөвч зөөлөн сэтгэлээр хандаж, өрөвдөж, тайтгаруулж, аргадаж, арга эвийг нь олохыг хичээдэг

– Хүний сэтгэлзүйн хандлагыг зөв зүйтэй оношилж чаддаг – Саруул ухаан, сайхан сэтгэлийг”нөөцөлж” авдаг – Хуурч мэхэлдэг өчүүхэн хүмүүсээс холбоогоо тасалдаг

– Хэрүүл маргаанаас хэн ч хождоггүйг мэддэг

– Бүтэл үгүй муу үйл нь буруу сэтгэлийн уршиг, бурам мэт амьдрал нь сайхан сэтгэлийн бэлэг гэдэг сургаалийг мөрдлөгө болгодог

– Хашир догь, болгоомжтой, сонор соргог

– Маргааш гэж хойш тавьдаггүй

– Элдэв асуудлыг хүн болгонд тохиолддог байдаг л зүйл хэмээн тайван ханддаг

– Бусдын ямарч дутагдалд эмзэглээд байдаггүй, хүлээцтэй

– Хүчирхэг хүмүүс муу зуршил, сул талаа ялагчид байдгийг мэддэг

– Хурдан шалмаг, овсгоо самбаатай

– Зорилготой амьдарч, итгэл төгс шаргуу хөдөлмөрлөдөг

– Цаг алдсан ашиггүй ажлаар өөрийгөө хуурдаггүй

– Басамжилсан өнгө аясаар харьцаж бусдын уур хилэнг бадраадаггүй

– Бусдын сэтгэл зүрхэнд олон жил амьдрах сайн сайхан үг харамгүй хэлдэг

– Бусдын сэтгэлд олон жил бугших муу муухай үг хэлэхээс эгнэгт цээрлэдэг

– Сайн үг сарын хүнс гэдэг мэргэн сургаалийг эрхэмлэдэг

– Ихээхэн зовж байж бүтээсэн амьдралаа бат бөх байлгах талаас нь үргэлж санаа тавьдаг

– Хань ижил, үр хүүхдээ магтаж энхрийлсний буруу гэж огт үгүйг мэддэг

– Ямар нэг маргааны үед энхийн цагаан тагтаа болж чаддаг

– Залуу насны оргилуун зан аливааг хэтрүүлэх хандлагатай байдгийг анхаарч, сэрэмж болгоомжтой байдаг

– Эцэж цуцах, буцаж няцахыг умартан зорилго мөрөөдөлдөө хүрэхээр тэмүүлдэг

– Бизнесийг хөтлөн явуулах мэдлэг чадвартай

– Үнэн хэрэгтээ ширүүн харьцах хэм хэмжээ гэж байдаг, ажил хэргийн ертөнцөд энэ нь бүр ч их хамаатайг сайн мэддэг

– Сайн зүйлийг муугаас ялгаж, өөрийн сул талдаа зөв шийдэл олж чаддаг

– Шинэ эрч хүч, уран нарийн тактик бодож олъё гэвэл өглөө эрт босоод нарыг угтан гүйдэг

– Нөхцөл байдал өөрчлөгдвөл баримжаагаа хурдан олж чаддаг

– Өчүүхэн жижиг асуудлыг хүнд талаас нь бодож өөрийгөө шаналгаж зовоодоггүй

-Оюун санааны хувьд хүчирхэг, бусдын санаа бодлыг хүндэтгэдэг

– Хүний төлөө хүнлэг сайхан шийдвэр гаргахад хэзээд бэлэн байдаг

– Санхүүгийн хувьд бүрэн биеэ даах чадвартай

– Амьдралын эрч хүчээр дүүрэн

– Хэт хуучинсаг үзэлтэн биш, үеэ өнгөрөөсөн үзэл бодлуудаасаа салж чаддаг хүчирхэг сэтгэхүйтэй

– Алдаж байж үр дүнд хүрнэ гэдгийг мэддэг

– Өөдрөг, шинэ сэргэг бүхнийг эрэлхийлэгч

– Зан чанарын хувьд тогтуун, төлөвшсөн

– Бүтээлч санаа бодол, зохион бүтээх авьяастай

– Ихийг хийж бүтээх сэтгэл нь үргэлж бадарч байдаг

– Бусдад санаанд оромгүй тусламж үзүүлж чаддаг

– Үргэлж шинэ содон зүйл санаачилж, ажил амьдралдаа дэвшил авчирдаг

– Өөрийн амьдралын бүрэлдэхүүн болсон хайрт хүмүүсээ хайрлаж халамжилдаг

– Өөрийгөө байнга хянаж, аливаа үг үйлдэлдээ бодлоготой ханддаг

– Сайхан эх орныхоо ус агаар, буянт мал сүргийнхээ шим шүүсээр би хүн болсон шүү гэдгээ санаж эх орноо халуун хайраар хайрладаг

– Хүмүүнд эрүүл бие, саруул ухаан, өршөөнгүй амгалан чанар хэрэгтэйг байнга санаж явдаг

– Ямарч үед өөрийгөө жолоодож, сэтгэлийн тэнцвэрт байдлаа хадгалж чаддаг

– Буруугаа хүлээж байдлыг засахын тулд бүхнийг хийхэд бэлэн байдаг

– Инээмсэглэлээр амьдралаа чимдэг

– Уур уцаар, хар хорыг таягдан хаяж амьдардаг

– Өөдрөг үзэл нь сайн сайханд тэмүүлэх эх булаг гэдгийг мэддэг

-Эрсдэлээс эмээн өөрийнхөө чадах зүйлдээ хавх тавьдаггүй

– Ямарч ажлыг бусдаас илүү чанартай хийж чаддаг

– Сулран доройтох, сэргэн мандах эсэх нь тухайн хүний сэтгэлийн хандлага байдлаасшалтгаалдгыг ухаардаг

– Бодол өөрчлөгдвөл хувь тавилан ч өөрчлөгддөг зарчмыг мэддэг

– Бусдаас хэтэрч хэтийдсэн ухаан гаргах бус, сэтгэлийн чадал чансаагаа харуулахыг хичээдэг

– Хэт хатуу, хэт зоригтой, хэт хорсох, хэт хүсэж мөрөөдөх зэрэг нь хэмжээ тун хэтэрснийг харуулж буй тул аливаад зохистой хэмжээ барьдаг

– Юмбүхэнд өөрийн цаг хугацаа, хэмжээ байдгийг мэддэг –

Хэдийгээр мөнгө амьдралд хэрэгтэй ч гэр бүл гэдэг орон зайг юугаар ч сольшгүйг хатуу ойлгодог

– Анхны зорилгоосоо алхам ч урвадаггүй

– Уран арга, уйгагүй зүтгэлтэй

– Мэдлэг боловсрол, ном, хүн чанар, өөдрөг бодол, шинэ санаа, сайн хань, инээмсэглэл дээр хүний амьдрал тогтдогыг санаж явдаг

– Арга зам, олон хувилбар, тактикаа хэрхэн сонгосноос аливаа ажил үйлсийн үр дүн хамаардагыг мэддэг

– Орчин тойрондоо сайхан хандаад ирэхээр амьдрал ч сайхан болдгийг анхаарч өөрөөсөө эхэлдэг

– Сайн талуудаа хөгжүүлж, сул талаа засаж өөрийгөө зогсолтгүй хөгжүүлдэг – Юуг эрхэмлэж, юунд хүрэхээр тэмүүлж байгаа, итгэл найдвар зэрэг үнэт чанаруудаа бусадтай хуваалцаж байх нь нийгэмд эерэг хандлага бий болгодгийг сайн мэддэг – Бусдад өгч, бусдаас тусламж авч өгөх авахын хуулиар амьдардаг – Хүмүүн гэдэг өөрийгөө тэжээхийн төлөө явдагхуультай ч сэтгэл зүрхээ бусдын эрх ашгийн төлөө, эх орныхоо төлөө өгөхөд хэзээд бэлэн байх ёстойг сайн мэддэг – Амьдралын өсөлт уналтын алинд ч хамт байдаг хүмүүстээ талархал илэрхийлж явдаг – Зовлонтой, хүнд санаа бодолдоо хөмсөг зангидахын оронд нээлттэй байж сайн сайхныг бодвол ажил амьдралд ахиц дэвшил гарах нь дамжиггүй

– Хүмүүн гэдэг тосон амтай, усан амтай гэж хоёр төрөл буй, та аль нь буй, хэлэх ярих нь тос мэт, сэтгэл нь сүү мэт бөгөөс бие нь эрүүл болжихуй! /Эртний цэцэн үг/–Аливаа зүйлд өөрийн боломж бололцооныхоо хэрээр зүтгэдэг – Сайхан харьцаа, зөв бодол, хамгийн гол нь сэтгэхүй эрүүл байна гэдэг нийгмийн баялаг тул өөрийн болон бусдын эрүүл мэндэд анхаарал халамж тавьдаг – Санаагаа зөв томъёолж, ойлгомжтой хүргэж чаддаг – Дулаахан харц, ухаалаг байдлаараа бусдыг өөртөө татдаг

– Юу өмссөн, эдэлж хэрэглэж буй зүйл нь ямар үнэтэй байх, гадаад үзэмж гол бус, цэвэр цэмцгэр байх нь хэнийг ч сайхан эр хүн, арчаатай нэгэн болгон харагдуулдгыг мэддэг – Спортлог, цог золбоотой – Шинэ сэргэг зүйлийг хүлээн авах мэдрэмж сайтай – Өргөн мэдлэг, өндөр ёс суртахуунтай – Оюуны бүтээмж өндөртэй – Амьдралд мэдлэгтэй хандаж бусдад тусалдаг – Алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрснөөр сул дорой биш, харин хүчирхэг гэдгээ харуулж байгаа хэрэг гэдгийг мэддэг – Баян тансаг, хангалуун амьдрах хүсэл тэмүүлэлтэй

– Мөнхийн хөдөлгүүр мэт зогсоо зайгүй ажилладаг – Хүн хүндээ нөхөр гэсэн ариун зарчмыг эрхэмлэдэг – Том бага ямарч ажилд хүнд тус болохсон гэж боддог – Хүн аливааг сурчихсан төрдөггүй, хичээл зүтгэлээр амжилтанд хүрдэгийг мэддэг – Бүхнийг сурч мэдэх гэсэн их хүсэл тэмүүлэлтэй – Цар хүрээтэй том ажил үйлс маш жижиг үйлдлээс хамааралтай байж мэдэх тул хяналт шалгалтаа дээшлүүлдэг – Үзээд ч уйдамгүй гайхширч бахадмаар олон сайхан зүйлийг бүтээдэг – Хэт их ажиллаж эрүүл мэндээ сүйтгэдэггүй – Баяр хөөр, мөнгө авчирдаг тэр ажлаа боломжийн хурдаар өдөр бүр хийдэг – Өөрт заяасан авьяас чадвараа хөгжүүлж олон боломж нээж чаддаг

Мэдлэг чадвараа дээшлүүлж их амжилтанд хүрдэг – Өөртөө итгэж ямарч саадыг даван гарч чаддаг – Үйл явдал, зарим онцгой нөхцөлд дасан зохицох өндөр чадвартай – Хувиа хичээж хойш сууж залхуурдагүй – Сэтгэл хөдлөлөө захирч чаддаг – Хүрэх боломжгүй зорилго тавиад биелсэнгүй хэмээн хүнд байдалд ордоггүй – Өөрт буй боломжоо илрүүлж чаддаг

– Амьдралаас аз жаргал, таашаал авч чаддаг – Хэлж буй үг, үйл хөдлөлөө үргэлж хянадаг – Хийж чадахгүй ажлаа амладаггүй – Эрсдэл ихтэй, эрүүл мэндэд халтай ажлын хойноос улайран хөөцөлддөггүй – Бусдын хэрэгт хошуу дүрээд байдаггүй – Гаргасан шийдвэрээ буруу гэж үзвэл цуцалж чаддаг уян хатан – Хүмүүсийн элдэв санаа оноонд тэр бүр эмзэглэлгүй ямагт голыг нь олсон шийдвэр гаргахыг хичээдэг – Бэрхшээлгүй, амар хялбар бүтдэг нэг ч амжилт сул хэвтдэггүйг мэддэг – Элдэв эргэлзээг олон талаас нь нягтлан шалгадаг

– Бэрхшээлээс зугтвал чинээлэг амьдралд хүрэх эсэх нь эргэлзээтэйг ойлгодог – Зорилго, боловсрол, хүн чанар нийлээд мөнгө ургах хөрс болдог гэдгийг мэддэг – Хүсч байгаа өөрчлөлтөө хийхээс ер айдагггүй – Бодитой дүгнэлт гаргаж гол юмаа мэдэж авдаг – Өнөөдрийн зарим шийдвэр ирээдүйд нөлөөлдөг тул хариуцлагаа ухамсарладаг – Санаа бодлоо урам зоригтой илэрхийлж чаддаг

– Хүсэл тэмүүлэл дүүрэн амьдардаг – Өөрийнхөөдавуу чанараа зөв тодорхойлдог – Өчүүхэн гэлгүй бүгдийг төгс хийдэг – Төгс төгөлдөрт тэмүүлж, сэтгэлгээний өөрчлөлт хийдэг – Эерэг байснаараа өөртөө илүү ихийг олж, ихийг бүтээнэ гэдэгтээ итгэлтэй байдаг – Шаргуу хөдөлмөрлөж гайхамшиг аз хоёрыг өөртөө ирүүлдэг – Адармаатай хэцүү гэгдсэн болгон заримдаа тун энгийн арга дээр тогтсон байдгийг мэддэг

– Элдэв дадал зуршлаа таягдан хаяж чаддаг – Өөрийгөө магтаж дөвийлгөх нь би чамаас хавьгүй дээр гэж хэлэхтэй адил тул үг яриагаа хянадаг – Сэтгэл буруу бол эд баялаг, сайн бүхэн орж ирэх үүд хаагддаг тул сэтгэлээ цаг ямагт шинждэг – Хурц шүүмжлэл нь зарим үед хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлдэг тул өөр арга сонгодог – Бусдыг буруутгахын оронд ойлгохыг хичээдэг.

  • Хүний хийж бүтээх хүсэл хязгааргүй, өөрийгөө зоригжуулж, цог золбоотой байж үргэлж шинэ зүйл сэдэж амьдралд тэмүүлэлтэй ханд
  • Бодитой хэрэгжсэн санаа амжилт авчирч, хүсэл байвал шийдэх арга зам нь заавал олддог.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!