LOADING

Type to search

Эрүүл мэнд

Бэлгийн үү буюу шовх үзүүрт ургацаг

Share

Шовх үзүүрт ургацаг (кондилома) – бэлэг эрхтэн, хошного, заримдаа амны арьс салст дээр арьсны өнгөтэй тахианы залаа эсвэл цэцэгт байцаа мэт ургацаг гардаг хүний папиллома вирусээр (ХПВ) үүсгэгддэг вирусын халдварт өвчин юм. ХПВ нь 100 гаруй төрөл байдаг ба хүнд маш олон төрлийн өвчин үүсгэдэг. Жишээ нь: ХПВ 1 тип нь улны үү, 2 ба 4 тип ердийн үү, 3 ба 10 тип хавтгай үү, 6, 11 тип шовх үзүүрт ургацаг, 16,18, 31, 33, 35 төрлүүд нь умайн хүзүүн хавдрыг үүсгэдэг байна.

Халдварлалт: Халдвартай арьс салстай хүрэлцэх, үтрээ, шулуун гэдэс, амаар бэлгийн хавьталд орох үед халдвар авна. Мөн ахуйн замаар халдварладаг байна. Халдвар авсны дараа вирус арьс, салст дээр үлдээд цааш арьсны гүн рүү орж эсийн дотор нэвтэрч орно.

ХПВ халдварын нэг онцлог нь тодорхойгүй удаан хугацаагаар намжмал байдалд байж болдог, энэ үедээ арьсны гүнд байршиж бусдад халдварлахгүй болон лабораторын шинжилгээнд илэрдэггүй.

Тархалт: Дэлхий даяар хамгийн өргөн тархсан халдваруудын нэг юм. Янз бүрийн оронд бэлгийн хавьталд байдаг насанд хүрэгчдийн 10-50% хүртэлх хувьд ХПВ-ийн халдвар тохиолддог байна.

Шовх үзүүрт ургацаг ургахад нөлөөлөх хүчин зүйлс:

– бэлгийн олон хавьтагчтай байх

– бусад БЗХӨвчин хавсарч тохиолдох (хламид, заг хүйтэн, бэлгийн хомхой, мөөгөнцөртөх өвчин, трихомониаз г.м.)

– дархлаа сулрах (витамины, хоол хүнсний дутмагшил, стресс, нойргүйдэл, ажлын ачаалал)

– үтрээний хэвийн бичил орчин алдагдах

– жирэмслэлт

Нууц хугацаа: халдвар авснаас хэдэн хоногоос хэдэн сар/тодорхойгүй/

Шинж тэмдэг: Дийлэнх хүмүүс ХПВ тээгч бөгөөд эмнэл зүйн ямар нэгэн шинж тэмдэгээр илэрдэггүй. Дээрхи хүчин зүйлийн нөлөөн доор арьс салст илүү их гэмтэж үрэгдсэн газар биений эсвэл тод цусархаг улаан өнгөтэй, амархан шархалж цус гардаг ургацаг гарна. Хэмжээ нь 1 мм-ээс хэдэн см хүртэл байж болно. Эрэгтэйчүүдэд шээсний сүвний амсар, бэлэг эрхтэний толгой, хөвч, тээрхийн арьсан дээр гарна. Эмэгтэйчүүдэд их бага уруулын завсар, хэлүү, шээс сүв болон үтрээний амсар, дотор талд, умайн хүзүүн дээр гарна. Мөн хошногны амсар, амны хөндий дотор ургаж болно.

Хүндрэл: Үрэгдэж гэмтсэнээс болж цус алдаж болно. Хэт том үед төрөх явцыг хүндрүүлнэ. Өвчтөнд гоо зүйн хувьд таагүй мэдрэмж төрөх ба сэтгэл санаагаар унах нь элбэг тохиолддог.

Оношилгоо: – эмнэл зүйн шинж тэмдгээр

– молекул – биологийн шинжилгээ (энэ арга нь хэдий өндөр мэдрэг боловч шинж тэмдэггүй, зөвхөн ХПВ тээгч тохиолдолд илрүүлэхэд төвөгтэй байдаг, учир нь энэ үед арьс салстын бүүр гүнд вирус “унтамхай” байдалд байж байдаг)

– цусанд ХПВ-ийн эсрэг эсрэгбие илрүүлэх (зөвхөн эрдэм шинжилгээний зорилгоор хэрэглэнэ)

Эмчилгээ: – физик эмчилгээ хийнэ (электрокоагуляци болон лазераар авна)

дархлаа сайжруулах

ХПВирусын идэвхжил бууруулах эмчилгээ хийнэ.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!