LOADING

Type to search

Онцлох

Тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэврийг дараах хүмүүс авах эрхтэй

Share

Нийгмийн даатгалын ерөнхий газраас тэжээгчээ алдсаны тэтгэврийн талаар мэдээлэл өглөө.

“Тэжээгчээ алдсаны тэтгэвэр” гэж ажил хөдөлмөр эрхлэн шимтгэл төлж, ажиллаж байгаад нас барсан даатгуулагчийн асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэтгэврийн даатгалын сангаас олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Даатгуулагчийн гэр бүлийн гишүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх

Нас барсан даатгуулагчийн шимтгэл төлсан байвал зохих хугацаа: 

  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн байх;
  • Эсхүл нас барахын өмнөх 5 жилийн 3 жилд шимтгэл төлсөн даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох эрхтэй.

Нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс 1 жилд нь тасралтгүй тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно.

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр бодох хувь хэмжээ:

Тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэврийг нас барсан даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 7 жилийн буюу 84 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 45 хувиар, 20-иос илүү ажиллаж шимтгэл төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар  нэмэгдэл тооцсон хэсгээс хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоог харгалзан доор дурсан хувь хэмжээгээр бодож олгоно:

Жишээ:Даатгуулагч “Д” 25 жил шимтгэл төлж байгаад ердийн өвчний улмаас нас барсан. Түүний ар гэрт насанд хүрээгүй 2 хүүхэд үлдсэн бөгөөд дундаж цалин нь 1,000,000 төгрөг гэвэл:

а) 20 жилд ногдох тэтгэвэр:1,000,000₮ * 45% = 450,000₮

б) Илүү ажилласан жилд ногдох тэтгэвэр: 25 жил–20 жил=5 жил*1,5% = 7,5% 1,000,000₮ * 7,5% = 75,000₮

в) Өндөр насны тэтгэвэр бодох хувьд ногдох хэсэг: 450,000 + 75,000₮ = 525,000₮                            

г) Сард олговол зохих тэжээгчээ алдсаны тэтгэвэр:  525,000₮ * 75%(2 хүүхэдтэй) = 393,750₮

д) Засгийн газрын 2022 оны 63 дугаар тогтоолоор бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 000 төгрөгөөр тогтоосон тул сард 500 000 төгрөгийн тэтгэвэр олгоно.

Санамж: Тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан даатгуулагч (иргэн) Хөдөлмөрийн дэвтэр (1995 оноос өмнөх), Шүүхийн шийдвэр, Архивын лавлагаа, Гомдлын шаардлагын зөвлөлийн тогтоол зэрэг баримт бичгийг заавал үндсэн баримт бичгээр буюу эхээр нь ирүүлнэ.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!