LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

Ц.Эрдэмбилэг: Элэгний D вирусийн эмийг хэрэглээнд нэвтрүүллээ

Share

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг эмийн чанар, эмнэлгийн хэрэгслийг сайжруулах шинэчлэлийн талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, “Өнгөрөгч 2021 онд бүх нийтээрээ цар тахлын эсрэг нүүр тулан тэмцлээ. Энэ үед эрүүл мэндийн салбарт эм эмнэлгийн хэрэгсэл, хардваргүйжүүлэлтийн бодис, урвалж оношлуур, эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийн дутагдал үүсэх эрсдэлтэй байсан.

Зөвхөн ковид-19-тэй холбоотой гэлтгүй эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ өртөг нэмэгдэх, гар дээрээс худалдаалах зэрэг сөрөг үзэгдлүүд гарсан. Үүнтэй холбоотойгоор яам, ЭЭХХЗГ, Төрийн худалдан авах ажиллагааны газар хамтран ковид-19 цар тахалтай холбоотой тусламж үйлчилгээнд ашиглаж буй эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлууруудыг ерөнхий гэрээ, нэгдсэн худалдан авалтаар зохион байгуулахаар ажилласан.

Ингэснээр зах зээлийн үнээс ерөнхий гэрээний дагуу хямдарсан үнээр зохион байгуулж улсын төсвөөс 11,6  тэрбум төгрөг хэмнэж чадлаа.

Мөн Олон улсын эмийн хяналтын байгууллагад 149 дэх орон болж жинхэнэ гишүүнээр элсэн орлоо. Ингэснээр манай улсын хэмжээнд эмийн хяналтын чанар, аюулгүй байдал, хяналтын тогтолцоо нэг шат ахиж, олон улсын түвшинд хүрлээ.

Монгол Улсад вируст гепатит С, В-ийн эмчилгээ харьцангуй эмнэл зүйн практикт нэвтэрсэн байгаа. Харин D вирустай иргэдийн хувьд эмчилгээ нь тулгамдсан асуудал байсан. Эрүүл мэндийн сайдын 2021 оны 347 тоот тушаалаар D вирусийн эсрэг эмийг өнчин эмийн жагсаалтад 2 жилийн хугацаагаар бүртгэлээ.  D вирусийн эмийг эмнэлзүйн практикт бүртгэснээр уг вирусээр өвчилсөн иргэд хэрэглэх боломж нээгдэж байгаа юм.

ЭМЯ, ЭМДЕГ 2021 онд Швейцарь улсын “Новартис” компанитай гэрээ байгууллаа. Ингэснээр Монгол Улсын “зайлшгүй шаадлагатай эм”-ийн жагсаалтад багтсан 15 нэрийн 24 төрлийн, нэг курс эмчилгээний эмийг 1 ам.доллараар худалдаж авахаар боллоо. Тухайлбал, 60-70 мянган төгрөгийн үнэтэй байсан чихрийн шижингийн Гальвус, Метформин эм 1 ам.доллар болж буурах нөхцөл бүрдэв. Уг гэрээг цаашид сунгах боломжтой” гэлээ.

Элэгний хорт хавдрын шалтгааны 90 хувь нь В, Д, С вирусээс үүдэлтэй байдаг. 

Судалгаагаар манай улсын нийт хүн амын 10 хувь нь В вирустэй, түүний 70 орчим хувь нь В, Д вирус хавсарсан байгаа нь тогтоогдсон. 

Мөн 16 хувь нь С вирустэй гэж гарсан. В, Д вирус давхар халдварласан байх нь элэгний хорт хавдар үүсгэх том хүчин зүйл болж байгаа юм. Тодруулбал, В вирустэй хүн л Д вирусын халдвар авдаг. В вирустай 100 хүн байлаа гэхэд түүний 70 нь В, Д хавсарсан халдвартай байгаа нь анхаарал татсан асуудал болсон. Тэгвэл Д вирусын эсрэг эмийг бүртгэсэн явдал нь уг вирусээр өвчилсөн иргэдэд хэрэглэх, эмчлэгдэх маш чухал дэмжлэг болох буй за. 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!