LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

“Ковид-19 судасны дотор давхаргын эсийг гэмтээдэг учраас цусны бүлэн үүсэх нь цөөнгүй тохиолдож байна”

Share

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн зүрх судлалын эмч Ц.Сумъяа Ковид-19 ба зүрх судас сэдвээр мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

Ковид-19-ийн үед цусны бүлэн үүсэж байгаа талаар мэдээлэх болсон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

– Судалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөний 10-20 хувьд нь цусны бүлэн буюу тромбоз үүсэж, хүндрэл дагуулж байгааг тогтоосон байна. Коронавирус нь уушги руу халдварлаж орохоос гадна судасны дотор давхаргын эсийг гэмтээдэг учраас цусны бүлэн үүсэх нь цөөнгүй тохиолдож байна. Тиймээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй гэрээр эмчлүүлсэн ард иргэд маань ч үүнийг анхаарч, эмнэлэгт хандах хэрэгтэй юм.

Цусны бүлэнгээс сэргийлэхийн тулд юу анхаарах вэ?

– Цусны бүлэнгээс сэргийлэхийн тулд ковид-19-ийн халдвартай хүмүүс аспирин-100, 81 эмийг өдөрт нэг удаа хоолны дараа нэгээс гурван сарын хугацаанд хэрэглэхийг зөвлөсөн байдаг. Хэрэв цусны бүлэн үүссэн бол цаг алдалгүй эмнэлгийн тусламж авах шаардлагатай.

Цусны бүлэн үүссэнийг хэрхэн мэдэх вэ, ямар шинж тэмдэг илрэх вэ?

– Хэрэв хөлийн гүнийн вений судсанд тромбоз үүссэн бол хөл хавагнах, алхахад бадайрч өвдөх, улайх шинж тэмдэг илэрнэ. Энэ тохиолдолд харьяаллын дагуу эмчдээ үзүүлж, оношлуулна. Тиймээс цусны бүлэнгээс сэргийлэхийн тулд аспирин-100, 81 эмийг хэрэглэхийг зөвлөөд байгаа юм. Гэхдээ цус алдах өгүүлэмжтэй, ходоодны өөрчлөлттэй хүмүүс маань эмчийн заавраар хэрэглэхийг анхаараарай.

Эх сурвалж: АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг

ZAAG.MN

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!