LOADING

Type to search

Uncategorized

Сайхан сэтгэлт хурандаа Бородин буюу Борис Щербаков

Share

Борис Щербаков  бол ОХУ-ын Ардын жүжигчин, олон сайхан дүрээрээ үзэгчдэд хүндлэгдсэн хүн юм. Түүний алдар хүндийн оргил үе 1980-1990-ээд онд боловч шинэ зуунд жүжигчин олон ангит кинонд тоглосоор байна. Жүжигчин өөрийнхөө амжилтанд хүрсэн түлхүүр нь мэргэжилдээ хайртайд юм гэж үздэг.

Хүүхэд нас, залуу нас

Борис Щербаков 1949 оны 12-р сарын 11-нд Ленинград хотод төрсөн. Түүний эцэг эх нь дайны үеэр танилцаж байжээ. Щербаковынх 5 хүүхэдтэй. Гэр бүл нь тэр үеийн бусад хүмүүсийн адил даруухан амьдардаг байв. Бага наснаасаа эхлэн хүү алс холын улс орнууд руу том хөлөг онгоцоор аялахын тулд ахмад болохыг мөрөөддөг байсан гэдэг.

Гэвч түүний мөрөөдөл 12 настай байхад нь өөрчлөгджээ. Борис Щербаков санамсаргүйгээр Николай Лебедевын “Мандат” адал явдалт кинонд жижиг дүрд тоглов. Хүүд энэ нь ихээхэн таалагдсан юм. Өсвөр насны хүүхэд дэлгэцээр өөрийгөө харах нь сонирхолтой байсан биз. Эхний дүрийн хувьд залуу уран бүтээлч тэр үед 480 рубль  цалин авсан байна. Харин түүний аав тэр үед сард 55 рубль л олдог байжээ.

Театр

Тэрээр Ленинградын Улсын Театр,  Кино Урлагийн Дээд Сургуульд оюутан болох гэж оролдсон боловч тэнцээгүй байна. Борис шантралгүй Ленинградын Соёлын дээд сургуулийн оюутан болж, найруулагч мэргэжлийг сонгожээ.

Дараа нь ЗСБНХУ-ын Ардын жүжигчин, Сталины шагналт Павел Массальскийн алдар суу тус улсад “аянга” болов.  Түүнийг их сургуулийн оюутнуудыг дадлагажуулна гэсэн цуурхал таржээ. Массалскийгаас суралцах нь алдартай жүжигчин болохыг мөрөөддөг оюутан залууст нэр хүндтэй зүйл юм. Борис явахаар шийдэв.

Тэрээр Москва руу яаран очсон ч оройтсон байж. Москвагийн Урлагийн Театр, Массальскийн хамт гадаад аялан тоглолт хийх гэж байсан тул шалгалтыг эрт дуусгасан байна. Хожим нь Борис Васильевичийн хэлснээр, шалгалтын өрөө рүү орж ирээд хашгирсан гэдэг. “Пал Массалич! Би чамаас суралцмаар байна! гээд л. Алдарт жүжигчний эцгийн нэр, овгийг андуурсан хачин оюутны дүр төрх багш нарыг гайхшруулав. Онцгой сэтгэгдэл төрүүлсэн Щербаков  Москвагийн Урлагийн Театрын Сургуулийг  төгссөн байна.

1972 онд театрын их сургуулиа төгсөөд, Москвагийн Урлагийн Театрт ажилд оржээ. Тэрбээр 2003 он хүртэл тэндээ ажилласан юм. 30 жилийн туршид ажилласан уран бүтээлч Щербаков  олон янзын дүрд тоглож, театрын домог болжээ.

Кино

Түүний киноны намтар нь театрынхнаас дутахааргүй амжилттай . Жүжигчин 1970-аад оны сүүлч, 1980-аад оны эхээр хамгийн алдартай дүрүүдээ бүтээж эхэлсэн.  Түүний хамгийн анхаарал татсан, олны хүндэтгэлийг хүлээсэн кино нь “Берег” байв. Энэ кинонд дүр бүтээснийхээ төлөө Борис Васильевич ЗХУ-ын Төрийн шагнал хүртжээ. Харин  1994 онд тэрээр Оросын Ардын жүжигчин болсон юм.

Түүнийг манай уншигчид “Цэрэг эрс” цувралын сайхан сэтгэлт хурандаа, хошууч генерал Бородины дүрээр нь сайн мэдэх билээ. Борис Щербаков энэ цувралын хамгийн алдартай жүжигчдийн нэг байв. “Цэрэг эрс” кинонд бүтээсэн дүр нь түүний карьерын нэгэн чухал тэмдэг болжээ. Үүний  дараа тэрээр “Аэробатик”, “Жуков”, “Туркийн транзит” цуврал кинонуудад тоглож байжээ. Тэбээр дандаа эерэг дүр бүтээдэг бөгөөд түүнд ч энэ нь сайхан зохидог.

Хувийн амьдрал

Тэрээр олон жилийн турш Татьяна Бронзоватай ханилж байна. Түүний эхнэр нь  жүжигчин, зохиолч юм. Щербаков, Бронзова нар оюутан байхдаа танилцаж, үерхэж эхэлжээ.

ТэдВасилий хэмээх  ганц хүүхэдтэй бөгөөд хүү нь хууль эрх зүй, найруулагч гэсэн хоёр чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байна.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!