LOADING

Type to search

Онцлох

Хатанбүүвэй: Германд бүх зүйлс нээлттэй, сурч мэдэх юм их, үргэлжлүүлээд сайн дурын ажил хийх ч боломж өргөн

Share

“Weg zur Ausbildung’ – “Мэргэжилд хөтлөх зам” блог мэдээ булангийн дараагийн цахим зочноор манай соёлын солилцооны хөтөлбөрөөр Герман улсад ажиллаж амьдарч байсан  Хатанбүүвэй маань оролцож  байна. 

Ихийг хийж бүтээх, шинэ сонин зүйлсийг таньж мэдэн шинэ орчин, шинэ хүрээлэл дунд амьдарч амьдралын туршлага, мэдлэг чадвар хуримтлуулж байгаа залуус маань Герман улсад байх хугацаандаа үзсэн харсан, сурсан зүйлсээ дараа дараагийн Монголоос ирэх залуустайгаа хуваалцдаг билээ.  

‘Weg zur Ausbildung’ – “Мэргэжилд хөтлөх зам” блог мэдээ булангийн дараагийн цахим зочноор манай соёлын солилцооны хөтөлбөрөөр Герман улсад ажиллаж амьдарч байгаа  Хатанбүүвэй маань оролцож  байна. 

№ 21/03 дугаар

1. Яагаад Герман орныг сонгосон, Герман улсад очсондоо хэр баяртай байна вэ?

Тухайн үед Аупайр хөтөлбөрийг сонирхож байхад Герман улс руу олон хүмүүс явсан байсан нь таатай санагдаад ийшээ явахаар шийдсэн. Германд ирсэндээ баяртай байгаа. Өндөр хөгжилтэй оронд шинэ соёл, шинэ хүмүүстэй хамт сурч хөдөлмөрлөж байгаа маань сайхан л даа.

2. Явахаас өмнө төсөөлж байсан Герман орон очсоны дараах сэтгэгдэл хоёрын ялгаа их байв уу? Германд амьдрахад хамгийн таатай сайхан зүйл нь юу байв, хамгийн хэцүү хүнд зүйл гэвэл юуг хэлэх вэ?

Миний төсөөлж байсантай нийцсэн. Сошиал, youtube зэргээс харж байснаас өөрийн нүдээр биеэр мэдрэх нь бүүр гоё байсан. Бүх зүйл нь шинэ содон, өөр байсан.  Германчууд их эелдэг. Хүмүүс нь хоорондоо их сайхан харилцдаг, биеээ авч явах байдал нь төгс санагдсан.

3. Бид хичээж чадвал олон боломж дэлхий дээр байна гэж хэлдэг. Ер нь Германд сурч ажиллах, амьдрах боломж хэр байна вэ?

Үнэн үнэн. Германд бүх зүйлс нээлттэй, сурч мэдэх юм их байдаг. Өөрсдөө л ирсэн зорилгодоо хүрэхийн төлөө зүтгэж цаг заваа зөв зарцуулах хэрэгтэй юм билээ.  Ингэж чадвал үргэлжлүүлээд сайн дурын ажил хийх ч боломж өргөн. Хамгийн гол нь Герман хэлээ л сайн сурах хэрэгтэй.

4. Герман хэлээ хэр сайжруулсан бэ? Хэлний бэлтгэл, дамжаанд суралцахад яах ёстой байдаг вэ? Бидэнд зөвлөвөл? Хичээлийн хэдэн өдөртэй вэ?

Би анх ирэхдээ герман хэлний А1 төвшний мэдлэгтэй ирсэн ч төдийлөн сайн ойлголцож чадахгүй байсан.  Эхний хоёр сар зочин айлынхантайгаа англи хэлээр ойлголцож байгаад хэлний курсд яваад нэг сарын дараа гэхэд зөвхөн германаар л ярилцъя гэж шийдээд хичээсэн. Эхэндээ хэцүү санагдсан ч хичээлээ маш шаргуу үзсэн. Яваандаа орчиндоо дасаад хүмүүсийн хэлж ярьж байгааг ойлгоод ирсэн. Айлынхаа хүүхдүүдтэй их ойр дотно байж, тэдэнтэй тоглож, ярьж хөгжилдөж, хамтдаа илүү их цагийг өнгөрүүлснээр герман хэлээ сайжруулаад л байсан. Жишээ нь би хүүхдүүдэд ном их уншиж өгч байсан маань надад маш их хэрэг болсон. Эхэндээ удаан уншдаг байсан бол яваандаа хурдан уншдаг, өөрөө ойлгодог болсон.

5. Гадуур чөлөөт цаг хэр их байдаг вэ. Чөлөөт цагаа яаж өнгөрүүлж байсан дурсамжаасаа хуваалцвал? Амралтын өдрүүдийг хэрхэн өнгөрөөж байна?

Би амралтын хоёр өдөр бүтэн амардаг. Энд ирээд сагсны клубт элссэн. Герман үндэсний 2-р зэрэглэлийн лигт тоглож Германы хотуудаар аялан тоглолт хийдэг. Харамсалтай нь одоо ковидын улмаас тоглолтууд зогссон.  Үүнээс гадна амьдарч байгаа айлынхантайгаа хотын төв орж дэлгүүр хэснэ, спортоор хичээллэнэ гээд хийх юм байдаг. Тэр болгонд хэлний мэдлэгээ сайжруулж, хүрээлэн байгаа зүйлсийнхээ сонин содонг олж хардаг.  Тоочоод байвал зөндөө юм бий.

6. Хөрш зэргэлдээ улс хот руу аялал хийх боломжтой байдаг гэж байсан. Хаашаа хаашаа явсан бэ? Аялаж амжсан уу?

Би одоо Брэмэн гэдэг хотод амьдарч байна. Niedersachse ихэнх газруудаар явж үзсэн. Манай айлынхан аялах маш их дуртай болохоор их явдаг. Ойр хавийн музей, амьтны хүрээлэн гэхээс илүү хол замд өөр хотууд руу аялдаг. \эхний 3 сардаа л явсан. Ковидын улмаас төлөвлөсөн газрууд руугаа аялаж чадаагүй ирсэн. Харамсалтай\

7. Герман хүмүүсийн амьдралын хэв маяг, зан төлөв ямархуу санагдсан бэ? Тэдэнтэй хамт амьдарч, ажиллаж сурч хөгжихөд боломжтой юу?

Мэдээж соёлын ялгаа маш их гардаг. Германчуудыг бүхэлд нь тийм ийм гэж хэлж чадахгүй ч миний байсан айлын хүмүүс шулуун зантай, юмыг үнэн зөвөөр ойлгуулахыг хичээдэг, зарчимч хүмүүс байсан. Хүүхдүүддээ ч гэсэн тэр зан чанараа сургадаг, эртэч, цагийг маш сайн баримталдаг хүмүүс байдаг.

8. Герман үндэсний баяруудад олон оролцсон уу? Баяр ёслолыг яаж тэмдэглэдэг юм байна? Ямархуу байдаг вэ?

Кристмасын баяр хамгийн их таалагдсан.  Яагаад гэхээр энэ баярын үеэр олон сонирхолтой зүйлс болдог. Гоё бэлэг авна. Ер нь л германчууд бүх баярыг өргөн дэлгэр, гэр бүлээрээ, хамт олноороо халуун дотно хүндэтгэлтэй, гэгээлэг, баяр хөөр дүүрэн тэмдэглэдэг нь таалагдсан. 

9. Төгсгөлд нь асуухад Германд улсад сурч ажиллах хүсэлтэй залууст юу анхаарч юу мэдвэл зохистой гэж бодож байна?

Хүн гэрээсээ хол хүний нутагт очоод олон зүйлийг ойлгож мэдэрдэг юм билээ. Өмнө нь гадаад л гарчихвал бүх юм болчих юм шиг бодогддог байсан. Гэтэл өсч төрсөн эх орон, гэр бүл гээд өмнө нь анзаардаггүй байсан бүх зүйлс маань надад хамгийн үнэтэй эрхэм нандин болохыг ойлгосон.  Үүнээс гадна гадаад улс орны хөгжил дэвшил, хүмүүсийн аж байдал, нийгмийн харилцаа хандлага гээд олон зүйлийг анзаарч мэдэж хамгийн гол нь хувь хүн талаасаа өсч дэвшиж өөрчлөгдөж чаддаг юм шиг санагдсан. Сурах ямар чухал болохыг, тэвчээртэй шантрашгүй байхыг мэдэж сурсан. Төгсгөлд нь хэлэхэд өөрийгөө сориод гадаад улс оронд явж сурч боловсрон олон зүйлтэй нүүр тулж үзэх нь чухал юм байна. Тэр үзсэн сурсан зүйлээ эх орондоо эргэн ирж хэрэгжүүлээсэй гэж хэлэхийг хүсэж байна.

‘Weg zur Ausbildung’ – “Мэргэжилд хөтлөх зам”  блог мэдээ булангийн зочин Хатанбүүвэйдээ цаашдын зорилгод өндөрөөс өндөр амжилт хүсье.

2021.04.03 өдөр

Эх сурвалж https://naturschutz.mn/

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!