LOADING

Type to search

Мэдээ

34 жилийн өмнөх алуурчинг дугтуй наахад үлдсэн шүлсээр нь илрүүлжээ

Share

АНУ-ын Пенсильвани мужийн Ридинг хотын ойролцоо ойгоос 1988 оны аравдугаар сарын 23-ны өдөр Анна Кэйн хэмээх 26 настай эмэгтэйн цогцос олдож байжээ.

Алуурчин түүний хоолойг боомилсныг мөрдөгчид тухайн үед тогтоож байв. 1990 оны хоёрдугаар сард зөвхөн алуурчин л мэдэж байж болох зүйлсийг бичсэн захиаг нэрээ нуусан нэг хүн цагдаагийн газарт ирүүлж байжээ.

Мөрдөгчид захианы дугтуйг наахдаа үлдээсэн шүлснээс нь тухайн хүний ДНХ мэдээллийг авч чадсан байна.

Уг мэдээлэл хохирогчийн бие, хувцаснаас илэрсэн алуурчны ул мөртэй тохирч байжээ. Алуурчин захиаг бичсэнийг тогтоосон ч хэн болохыг нь илрүүлж чадалгүй 30 гаруй жил болсон байна.

Тэгвэл Пенсильвани мужийн цагдаагийн газар сүүлийн үеийн генеалогийн технологийн тусламжтай алуурчныг илрүүлснээ өнгөрсөн долоо хоногт зарлажээ.

Алуурчин нь Скотт Грим гэгч байсан байна. Харамсалтай нь тэр 2018 онд 58 насандаа нас барсан тул үйлдсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээх боломжгүй болжээ.

Сүүлийн жилүүдэд АНУ-д 23andMe, Ancestry зэрэг генеалогийн үйлчилгээнүүд бий болж, хүмүүсийн удам судар, гарал, хувь хүний эрүүл мэндийн онцлогийн талаар мэдээллийг тодорхойлж өгдөг болсон.

Ийм үйлчилгээнүүдэд хандсан олон сая хүний генетикийн мэдээлэл хуримтлагдаад байгаа. Хуулийн байгууллагууд ийм үйлчилгээнүүдийн бүрдүүлсэн санд хандаж, гэмт хэрэгтнүүдийн ДНХ мэдээллийг шалгадаг болжээ.

Ийм аргаар олон жилийн өмнө олж авсан алуурчны ДНХ мэдээлэл дээр үндэслэн Скотт Гримийг илрүүлсэн юм байна.

Эх сурвалж: CNN

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!