LOADING

Type to search

Онцлох

Хүсэлт ирүүлсэн хүүхэд бүрийг гэрт ойр цэцэрлэгт хуваарилж, мэссэж илгээж дуусжээ

Share

Хүүхдээ нийслэлийн цэцэрлэгт хамруулах эцэг эх, асран хамгаалагчдын хүсэлтэд үндэслэн боломжит цэцэрлэгүүдэд хуваарилалт хийж, мэдээллийг иргэдийн гар утсанд нь хүргэж дуусжээ.

Нэгдүгээр шатны бүртгэлийн үр дүнд цахимаар хүсэлт гаргасан 111,542 хүүхдийг цэцэрлэгүүдэд хуваарилаад байна.

Цахим бүртгэлээс гадна 24 цагийн цэцэрлэгт хамрагдах, тусгай хэрэгцээт, байгууллагын цэцэрлэгт хамрагдах, үндсэн цэцэрлэг нь татан буугдсан зэрэг 1,675 хүүхдүүдийг уламжлалт байдлаар бүртгэж, хуваарилсан байна.

Хэрэв таны утсанд ямар нэгэн байдлаар мэдээлэл ирээгүй бол хүсэлт илгээсэн газартаа хандаж мэдээллээ нягтлахыг БШУЯ-наас зөвлөлөө.

Өөрөөр хэлбэл e-mongolia системээр дамжуулан хүсэлт илгээсэн бол төлөвийг дахин нягтлах нь.

Цэцэрлэгт биечлэн очсон болон нийслэлийн боловсролын газарт хандсан хүмүүс хуваарилагдсан талаар мэдээлэл хүлээн аваагүй бол тухайн байгууллагадаа дахин хандана.

Улсын цэцэрлэгүүд өөрийн салбар бүлгүүдийг бусад байршилд нээн ажиллуулж байгаа тул таны хүүхэд тухайн цэцэрлэгийн аль салбарт хамрагдсаныг цэцэрлэгийнхээ үндсэн байранд очиж мэдэх боломжтой.

Энэ удаагийн бүртгэлд хамрагдаж амжаагүй иргэд есдүгээр сарын 10-нд эхлэх хоёрдугаар шатны бүртгэлд хамрагдана.

Бүртгэлийн үр дүн болоод иргэдээс ирж байгаа нийтлэг санал гомдлыг хэрхэн шийдвэрлэх талаар Даваа гарагт Боловсролын яамнаас дэлгэрэнгүй мэдээлэх өгөх юм байна.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!