LOADING

Type to search

Эрүүл мэнд

Дархлааг тань супер дэмжих олдоц сайтай 8 хүнсний бүтээгдэхүүн

Share

Та бүхэн эрүүл хүнс хэрэглэж, үнэтэй амин дэм, бүтээгдэхүүнүүд авахгүйгээр эрүүл мэнддээ анхаараарай.

1. Цитрусын төрлийн жимс

Ханиад томууны үед хүмүүс C витамин ихээр хэрэглэдэг нь учиртай. Тиймээс “C” аминдэм ихээр агуулсан усан үзэм, бэрсүүт жүрж, нимбэг зэрэг исгэлэн жимснүүд дархлааг сайн дэмжинэ.


2. Улаан чинжүү

Ямар ч жимснээс дутахгүй аминдэм агуулсан хүнсний ногоо бол улаан чинжүү. Дархлааг дэмжээд зогсохгүй нүдний хараа, арьсанд маш сайн нөлөө үзүүлнэ.

3. Сармис

Сармистай сүү, шөл уух нь дархлааг нэмэгдүүлж, ханиад томуу, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ач тустай.

4. Цагаан гаа

Аливаа нэг өвчний тархалтыг удаашруулж, хоолойн өвдөлтийг эдгээн, дотор муухайрах мэдрэмжийг багасгадаг. Мөн цусны эргэлтийг сайжруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг тул гар хөл нь даарч, хүйтэн байдаг хүмүүс, мөн бүх төрлийн үрэвсэлт өвчний үеийн эмчилгээнд хэрэглэж болно.

5. Бууцай

Үүнд агуулагдсан А,С аминдэм нь уураг тархины үйл ажиллагааг сайжруулж, үрэвслийг дарж, дархлааг дэмждэг. Хэт болгож хэрэглэвэл аминдэм, шимт байдал буурдаг учир шинээр нь салатанд хийж хэрэглэвэл зохимжтой.


6. Тараг

Тараг уух нь ходоод гэдэс хямрахаас сэргийлж хоол шингээхээс гадна дархлааг сайжруулах үйлчилгээтэй. Мөн найрлагад нь өвчин үүсгэгчийг устгах чадвартай ашигт нян байдаг.

7. Ногоон цай

Хорт хавдраас сэргийлэх, тархины үйл ажиллагааг сайжруулах, шүдийг эрүүл бат бөх байлгах гээд олон давуу талтай уг цайг дэлхийн хамгийн эрүүл цай хэмээн тодорхойлох нь бий.

8. Чацаргана

Чацарганад тосны ханаагүй хүчил их хэмжээтэй агуулагддагаас гадна хүнсний гол бодис болох уураг, тос, аминдэмүүд, био идэвхит бодис, органик хүчил харьцангуй их хэмжээгээр агуулагддагаараа бусад жимс ногооноос онцлог.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!