LOADING

Type to search

Uncategorized

Өөрийгөө анхаарах цаг болсныг илтгэх 10 дохио

Share

Үргэлж хүйтэн зүйл уух  эсвэл давслаг зүйл идмээр санагдах нь эрдэс бодис, витамин дутагдаж байгаагийн шинж байх магадалтайг мэргэжилтнүүд зөвлөж байна.

1. Хөлний  тааламжгүй мэдрэмж

Хэрэв танд хөл эрвэгнэх мэдрэмж төрж байвал энэ нь “тайван бус хөлний хам шинж”-ийн тэмдэг байж магадгүй юм. Энэ эмгэг нь удаан хугацааны туршид илэрдэг бөгөөд таныг амрах үед, шөнийн цагаар ийм таагүй мэдрэжийг төрүүлдэг байна.

2. Арьсны хатуурал

Арьсны асуудлуудыг үл тоомсорлож, тэднийг орхиж болохгүй. Арьс хатуурч, загатнах нь дааврын эмгэг, экзем, харшил гэх мэт дотоод асуудлын шинж тэмдэг болдог. Хэрэв энэ асуудал арилахгүй эсвэл улам бүр дордож байгаа бол цусны шинжилгээ өгөөрэй.

3. Үнэр алдагдах, хийсвэр бодол

Паркинсоны өвчний талаар хүн бүр сонссон байх, гэхдээ олон хүн түүний шинж тэмдгийг мэддэггүй. Тухайлбал  хөдөлгөөний удаашрал, хар дарсан зүүд, нойр муудах, үг хэлэх, бичих үеийн өөрчлөлт зэрэг нь уг өвчний шинж тэмдэг байж болзошгүй гэж эмч нар анхааруулж байна.

4. Уур хилэн, түрэмгий зан

Уур хилэн нь хүн болгонд л байдаг зүйл. Гэхдээ энэ нь сэтгэлийн хямралтай холбоотой гэж зарим судлаачид үзэж байна. Тэдний хэлж байгаагаар сэтгэлийн хямрал нь үргэлж эрч хүчгүй, уйтгар гунигтай болгодог ажээ.

5. Хэт их унтах

Энэ эмгэгийг гиперомноми гэж нэрлэдэг бөгөөд энэ нь зөвхөн ядаргаа биш юм. Зарим аутоиммун өвчин нь хаа ч хамаагүй унтах хүсэл төрүүлдэг. Мөн унтахаасаа өмнө согтууруулах ундаа уух нь ийм үр дагаварт хүргэж болзошгүй.

6. Нүдний өнгө өөрчлөгдөх

Нүдний эргэн тойронд цагаан эсвэл саарал хүрээ байгаа бол энэ нь 45-аас доош насны хүмүүст тохиолддог өндөр холестерины шинж тэмдэг юм. Энэ нь хор хөнөөлгүй ч хараанд нөлөөтэй байдаг.

7. Давс

Давстай хоолонд дуртай хүн байдаг ч давсанд хэт их дурлаж, байнга л давс идмээр санагдаад эхэлвэл харин эмчид хандах хэрэгтэй болов уу. Учир нь энэ нь төмрийн дутагдал, цус багадалт, шингэн алдалт эсвэл сарын тэмдгийн өмнөх синдромыг илтгэдэг ажээ.

8. Мартамхай болох, ядрах

Заримдаа хүмүүс ядарч туйлширсан байдлаа сэтгэлийн хямралтай эндүүрүүлдэг. Гэхдээ энэ нь бие махбодид бамбай булчирхайн дааврын асуудал үүсч болзошгүйг илэрхийлж буй дохио хэмээн эмч нар үзэж байна.

9. Үргэлж цангаж байдаг

Үргэлж л цангах нь хэвийн зүйл биш гэж мэргэжилтнүүд хэлдэг. Зарим тохиолдолд тэр нь таны идэж буй хоолтой холбоотой байдаг тул, хэт халуун ногоотой эсвэл давслаг бүтээгдэхүүн идэж байгаа эсэхээ шалгаарай. Тасралтгүй цангах нь чихрийн шижин эсвэл жирэмслэлтийн шинж тэмдэг байж болно.

10. Мөс зажлахыг хүсэх

Энэхүү ер бусын хүслийн шалтгаан нь төмрийн дутагдал эсвэл цус багадалт байж болох бөгөөд нэмэлтээр  ууж эхлэх шаардлагатай эсэхийг цусны шинжилгээ хийлгэж шалгаарай.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!