LOADING

Type to search

Эрүүл мэнд

Аарцаг нурууны гажилттай хүмүүс түнх, гуяны араар өвддөг

Share

МОНГОЛЧУУДЫН 85 ХУВЬ НЬ ААРЦГИЙН ХАЗАЙЛТТАЙ

Энэ тоог бид санаанаасаа зохиогоогүй. 510 хүний нурууны рентген зурагт аарцагыг бий болгодог яснуудын гол бүрэлдхүүн хэсэг болох сүүжний ясны дээд тал болох ташааны дээд ирмэгийг хэмжиж үзэхэд ийм тоо гарсан юм.

Аарцгийн гажилт буюу хазайлт гэдэг нь ташаа өндөр нам болох, сүүжний яс, ууцны ясны тэгш хэмт байрлал алдагдах, тэр ч бүү хэл аарцаг бүтнээрээ урагш тонгойсон эсвэл арагш гэдийсэн, мушгирч гажсан, хэт дэлгэгдсэн, эсвэл хавчигдаж шахагдсан, ууцны яс арагш гэдийсэн, урагш түлхэгдэж хавтгайрсан зэрэг олон хэлбэртэй байдаг.

Аарцаг нь ууцны 4 нугалам, 2 талдаа сүүжний яс, урд талдаа умдаг яснуудаас тогтсон ясны өвөрмөц бүрдэл дээр суурилсан битүү зууван дугуй хэлбэртэй, яс, үе, булчин, мэдрэлийн ширхгүүдээс бүрдсэн амин чухал тогтолцоот хэсэг бөгөөд хэвлийн хөндийн болон бага аарцгийн хөндийн эрхтнүүдийг хамгаалах, хөдөлгөөн тулгуурын эрхтнүүдийн суурь юм.

Төрөлхийн болон ихэнх тохиолдолд олдмол байдлаар үүсдэг. Хүн амын бараг 85% нь аарцгийн гажилттай байна гэсэн таамаглал байна.

Аарцгийн гажилтаас үүдэн нуруу мурийх, биеийн галбир өөрчлөгдөх, нугалам хоорондын жийргэвчийн өндөр намсах, улмаар хөлийг мэдрэлжүүлдэг захын мэдрэлүүд дарагдан түнх, гуя, тахим, шилбэний дагуу урд, ар болон хажуу талаар өвдөх, 2 хөлийн ачаалал өөрчлөгдөх, их биеийн тэнцвэр амархан алдагдах, өвдөг өвдөх, өвдөгний үенд яс ургах, хөл урт богино болох зэрэг шинж тэмдэг, зовуурь мэдрэгдэж болно.

Ажил, амьдралын буруу хэвшил, гэмтэл, ясны бүтэц, нас хүйсийн онцлогоос хамааран олон янзын гажилт тохиолддог бөгөөд тухайн хүний нас, өвдөлтийн зэрэг, гажилтын онцлогоос хамааран өөр өөр зарчмаар засна. Хэрэв аарцаг гажсан бол заавал засуулж аарцгаа тэгшлүүлэх шаардлагатай.

Нугалмын хөдөлгөөнт заслын аргаар аарцгийн хазайлтыг амархан хэвийн байрлалд нь оруулах боломжтой.

Аарцагны үений гажиг гэж сүүж болон ууцны уулзвар үе нь өөрийн орноо алдаж гажиж байрлахыг хэлнэ. Ингэж гажсан аарцгийн үе нь нурууг хазайлгаж, багана нурууны булчин чивхэрч зангирснаар хүзүүний шохойжилт, дискний суулт, ивэрхийг үүсгэн нурууны нугаламуудын хоорондох нугаснаас гарч буй 31 хос мэдрэлийг даран нуруу өвддөг болох ба энэ нь бидний мэдэх бүхий л өвчний эхлэл суурь болдог. Аарцгийн үе ингэж гажихдаа тухайн гажиг аль талын үенд  байрлаж байгаагаас хамаарч ямар өвчнөөр илүү зовиурлах нь хамаардаг.

Тухайлбал, аарцгийн баруун талын гажигтай хүний баруун хөл нь гажсан аарцгийн үеэ даган дээш татагдсанаас тэр талын хөл богино мэт харагдахаас гадна явдал өөрчлөгддөг. Ийм хүний хоол ундны шингэц болон дуршил тааруу болж  тодорхой шалтгаангүйгээр үе үе гүйлгэдэг.

Мөн ийм хүмүүс туранхай байхаас гадна хоол боловсруулах замын өвчнөөр илүү өвчлөмтгий байдаг. Жишээ нь: ходоодны үрэвсэл, цөсийн хүүдийн суналт, цөсний өтгөрөлт, цөс чулуужилт, нойр булчирхайн үрэвсэл, шулуун гэдэсний салст урваж гарах, геморой, эмэгтэйчүүдэд өндгөвчний үрэвсэл болон уйланхай, савны хазайлт, савны гадуурх жирэмслэлт, зулбалт, хүүхэд олдохгүй байх, биеийн юм ирэхдээ ууц, нуруу, хэвлийн доод хэсэг, хөх, толгой өвдөх гэх мэт шинж тэмдгүүд үзэгдэх нь элбэг байдаг бол зүүн талын гажилттай хүний  толгой өвдөх, чих шуугих, хүзүү сэрвээ хөших, нойрондоо муудах, мөр, түнх, өвдөгний үеэр хатгуулах, гарын хуруу бадайрах, хөлийн шөрмөс татах,өтгөн хатах  зэрэг шинж тэмдгүүд дангаар болон хавсарч илэрдэг.

Харамсалтай нь ийм зовиуртай хүмүүс ихэвчлэн ямар нэгэн өвчин намдаах,туулгах зэрэг түр зуурын шинж тэмдгийн үйлчилгээтэй эм ууж явсаар өвчнөө нэгэнт газар авсан хойно нь таньдаг мэддэг эмч нараа хайж, үнэтэй эм тарианд мөнгө, цаг заваа үрэн хүндэрсэн үед нь эмнэлэгт хандах нь олонтаа тохиолддог. Уг нь бол Аарцаг нурууны бариа заслаар эдгээр зовиуруудыг ямар нэг эм, тариагүйгээр хялбархан илааршуулж болдог билээ.

Аарцаг нурууны бариа засал гэж юу вэ?

Аарцаг нурууны бариа засал гэдэг нь толгойн оройноос хөлийн ул хүртэлх хүний биеийн бүхий л үе холбоос булчинг ойролцоогоор 45 минутын турш нухаж зөөллөн, үеийг дээд далайцаар нь хөдөлгөн чилээг гаргаснаар дуусдаг орчин үеийн дэвшилтэт эмчилгээний арга юм. Уг бариа засал нь японоос гаралтай бөгөөд одоо дэлхийн олон оронд өндөр үр дүнтэй, зардал багатай энэ аргыг эмчилгээнд улам бүр өргөн дэлгэр хэрэглэж байна.

Дараах эмгэгүүдийн үед аарцаг нурууны бариа заслыг хийнэ.

Мэдрэлийн өвчин

Толгой үргэлж таллаж өвдөх /мигрень/

Хүзүүний остеохондроз/шохойжилт/

Нурууны мэдрэлийн ёзоорын үрэвсэл /радикулит/

Нурууны зөөлөвч мөгөөрсний ивэрхий

Нурууны болон гурвалсан мэдрэлийн үрэвсэл

Хавирга завсрын мэдрэлийн үрэвсэл

Том, жижиг үенүүдийн өвдөлт үрэвсэл

Эпилепсийн уналт, таталт

Нойргүйдэл

Ядаргаа

Хоол боловсруулах эрхтнүүдийн өвчин:

Ходоод гэдэсний үрэвсэл, улайлт

Ходоод 12 хуруу гэдэсний шархлаа

Улаан хоолойн нарийсалт

Цөсний хүүдийн үрэвсэл, суналт, чулуужилт

Бүдүүн гэдэсний шархлаа

Нарийн, бүдүүн гэдэсний үрэвсэл

Бөөр унжих өвчин

Давсаг сулрах өвчин /шээс гойжимтгой болох/

Зүрх судасны өвчин:

Стенокарди

Инфарктын өмнөх болон дараах үе

Бүх төрлийн миокардитууд

Зүрхний дамжуулах системийн хямралт өвчнүүд

Даралт ихсэх, багасах

Эмэгтэйчүүдийн өвчин:

Савны хазайлт

Өндгөвчний үрэвсэл

Сарын тэмдгийн мөчлөг алдагдах

Хөхний бэрсүү болон бусад эмгэгүүд

Үргүйдэл

Илүү тээлт

Шээсээ барьж чадахгүй болж дусагнах

Дотоод шүүрлийн булчирхайн өвчин

Бамбай булчирхайн томролт

Чихрийн шижин

Бөөрний дээд булчирхайн эмгэг

Гэмтэл согогын өвчин

Тархины доргилт

Нуруу, нугасны гэмтэл, түүнээс улбаатай саажилт

Мөчдийн хугарлын дараах сэргээн засалт

Хүүхдийн дунд чөмөгний толгойн дутуу хөгжил

Төрөл бүрийн хэлбэрийн мултралын дараах сэргээн засалт

Дотоод эрхтэнүүдийн доргилт гэх мэт

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!