LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

Б.Болдсайхан: Бүс чанга бол гэдэс ялхайж, өөхөлж, хөдөлгөөн нь мууддаггүй

Share

Улаанбаатар Сонгдо эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан уншигчдын асуултад хариулж, зөвлөгөө өгч байна. Энэ удаа дотор эрхтэн тэр дундаа бөөр, ходоодны өвчлөлийн талаар түлхүү ярилаа.

-Ходоодон дээр дарахад маш өвчтэй байдаг. Хоёр жилийн өмнө ходоодын шархтай гэж хэлж байсан. Өнгөрсөн жил шохой ууж дурандуулахад суналттай байна гэсэн. Эмчилгээ огт хийгээгүй байгаа. Одоо яах вэ?

-Хоёр жилийн өмнө шархтай байсан бол одоо шархтай байх үндэс байхгүй. Яагаад гэхээр, ходоодны шархыг орчин үед дөрвөн долоо хоногийн дотор бүрэн эдгээх эмчилгээ нэвтрээд удаж байгаа. Шарх ер нь нэлээд зовиуртай өвчин учраас удаан явж чадахгүй дээ. Тиймээс шархаа эмчлүүлээгүй гэдэгт итгэхгүй байна. Ер нь нэлээд тохиолдолд ходоодны шарх өөрөө ч эдгэдэг.

Яг л гарын шалбархай өөрөө эдгэдэг шиг. Харин ходоод сунасан гэвэл өөр хэрэг. Ийм хүн эмийн эмчилгээг зүгээр болно гэдэг хэцүү. Хоолны дэглэм сайн баримтлах ёстой. Гэнэт их идэж, ууж болохгүй.

Хоёрдугаарт, энэ үед йогийн дасгалууд хамгийн сайн эмчилгээг болдог. Тэгэхээр эмлэгүүдэд буй йогийн нарийн мэргэшсэн эмчээр дасгал заалгаж туйлбартай, тэвчээртэй, удаан хугацаанд хийвэл гайгүй болно. Одоо хөндүүр байгаа бол дурандуулах хэрэгтэй. Ялангуяа ходоодны шархтай, тэгээд хоол идэхийн өмнө, хоол идсэний дараа ходоодон дээр дарахад өвдөж байгаа бол заавал үзүүлэх хэрэгтэй.

Шархаа эмчлүүлэхгүй яваад байвал маш олон хүндрэл гарна.  Шарх томорно, хоол шингээж чадахгүй турж, эцнэ, цус алдана, бөөлжинө, хүндрэхээрээ ходоод цоорч болно. Өөрөө эдгэрлээ гэхэд тэр газраа үрчийж хумигдаад нарийсал үүсэж хүндэрнэ. Эмчлүүлэх ёстой л доо.

-Бүдүүн гэдэсний шархлаат өвчин эдгэх магадлал хэр вэ?

-Мөн л хоол боловсруулах эмч дээр очиж стандарт эмчилгээ хийлгэхэд эдгэхгүй өвчин биш. Бүдүүн гэдэсний шархлаа ходоодноос илүү хоолны дэглэм баримтлах хэрэгтэй. Ус их ууж дэглэм барих шаардлагатай болдог.

-Ходоод, элэг, цөс, бүдүүн гэдсийг яаж цэвэрлэдэг юм бэ?

-Нарийн яривал тус тусад нь цэвэрлэх аргууд ярьж болох байх. Гэхдээ энэ хүн нийтэд асууж байгаа болохоор нэгдүгээрт, их сайн өлсч байгаад зөв хооллох хэрэгтэй. Ингэснээр амны хөндийгөөс авахуулаад шулуун гэдэс хүртэлх хоол боловсруулах систем нь цэвэрлэгдэнэ. Дээр нь ус сайн ууж байх ёстой.

-Өтгөн хатах шинж тэмдэг ямар учраас илэрдэг юм бол, яаж эмчлэх вэ?

-Хүний гэдэс 5-6 мерт урт. Өдөртөө 20 литр шингэн гэдэс рүү ялгарна . Нарийн гэдсэнд ихэнхи нь эргэж шимэгдээд, бүдүүн гэдсэнд өтгөн болж очдог. Эмэгтэйчүүдийн 1/3 шахам нь урт болон томорсон бүдүүн гэдэстэй байдаг. Жирэмсэн болоход бүдүүн гэдсэн дээр нь хүүхэд хэвтчихдэг. Тэрнээс болоод төрсний дараа ч юм уу эмэгтэйчүүдэд өтгөн хатах тохиолдол их байдаг. Өтгөн хатах нь муу.

Ядаж хоногтоо нэг удаа ялгарч байх ёстой. Гэрээсээ хогоо гаргахгүй бол удаад, өмхийрдөгтэй адил хэрэггүй босисууд нь буцаад биедээ шимэгдээд байдаг. Тэр байтугай 6-7 хоног болоход хордоод нүүрэн дээр нь юм гараад, царай нь барайж, норгүй болж бие тавгүйтэх сөрөг нөлөөтэй. Тиймээс бүсээ чанга бүсэлж байх ёстой. Монголчууд эртнээс “Бүс чанга бол зориг чанга” гэдэг байсан. Бүс чанга бол гэдэс ялхайж, өөхөлж, хөдөлгөөн нь мууддаггүй . Энэ бол зөвхөн өтгөн хатах биш цөс сунахад ч хамаатай.

Мөн дээр үед хүмүүс бурхандаа мөргөдөг байсан. Сунаж мөргөхөд гэдэсний булчин чангардаг. Үүнтэй адил гэдэсний дасгал хий. Гүзээ харвингаа арилга. Гэдэс хэвлийн хөндийгөө идэвхтэй хөдөлгөөнтэй байлга. Гуравдугаарт, их таргалахгүй байх хэрэгтэй. Таргалалт гэдэг зөвхөн арьсан доор байгаа өөх биш , бөөр ба цацархайн өөхнөөс эхэлдэг .

Тэгээд сэмж элэг гэх мэт эрхтнүүд таргалсан бол гүрвэлзэх хөдөлгөөн муу байна гэсэн үг. Тэгээд ч эмэгтэй хүн, ямаа хоёр дотор өөх ихтэй байдаг.  Дөрөвдүгээрт, хоолоо тохируулж идэх хэрэгтэй. Монголчууд хонины мах идэхийн хажуугаар арвайн гурил, сульхир, хоёрдугаар гурил, шар будаа иддэг байсан. Эдгээр нь бүдүүн гэдсэнд очиж задардаг, бүдүүн гэдсийг идэвхтэй хөдөлгөөнтэй байлгадаг. Энэ дөрвөн зөвлөгөө өтгөн хатахын эсрэг биш, ер нь эрүүл байх зөвлөгөөний нэг хэсэг юм шүү.

-Шулуун гэдэснээс цус гараад байна. Өмнө нь багаар гарч байсан. Ходоодны эмчилгээ хийлгэж байсан. 23 настай эмэгтэй?

-Шулуун гэдэснээс гарч байгаа цус ямар өнгөтэй, хүндээр бие засах үед гарч байгаа юм уу, зүгээх байхад гарч байгаа юм уу, хэмжээ нь ямар байна гэдгээс авахуулаад олон зүйлийг мэдэх хэрэгтэй байна. Ялангуяа ходоодны эмчилгээ хийлгэж байсан гэхээр тодруулах хэрэгтэй. Геморрой байна уу гэдгийг хамгийн түрүүнд тодруулж, түүний дараа хавдар байна уу гэдгийг бодох хэрэгтэй. Муугаас нь эхэлж бодох нь зүйтэй гэмээр байна. Геморройг эмчийн үзлэгээр тогтоочихож болно. Зүгээр гэвэл бүдүүн гэдсээ дурандуулж, хавдар байна уу, шарх, үрэвсэл байна уу гэдгийг тодорхойлох хэрэгтэй.

-Би 51 настай, их тарган. Бөөрний даралттай. Эм уугаад даралт олигтой буухгүй юм. Эмчилгээ хийлгэдэг ч үр дүн гаргахгүй байна. Зөвлөгөө өгнө үү?

-Бөөрний даралт бол даралт ихдэх өвчнөөс тусдаа ойлголт.  Дотроо хоёр, гурван янз. Нэгд, бөөрний судас нарийсвал бөөрөнд очиж байгаа цусан хангамж багассанаас болоод бөөрний даралт ихэсдэг.  Хоёрт, бөөрний үрэвсэлт өвчнүүдийн үед гломерулонеффит юм уу, нефритийн хам шинж хавсарсан бөөрний өвчнүүдийн үед бас даралт ихэсдэг. Бөөрний даралт нь үнэн юм болов уу.

Зарим хүн бөөрний даралт гэж өөртөө онош тавиад байдаг. Их тарган гэж байгаа бол энэ хүн магадгүй таргалалтаасаа, жин нэмснээсээ, судас хатуурснаасаа, зүрхэнд ачаалал их байгаагаасаа болоод даралт их байгаа байх. Тэгэхээр энэ хүн бөөрний даралттай эсэхээ тодруулсан нь дээр. Үүнийг мэдэх амархан. Шээсний шинжилгээ өгөөд л дотор нь уураг эритроцит, ямар нэгэн өөрчлөлт, нефритийн хам шинж байна уу гэдгийг үзэх хэрэгтэй. Тэгээд гайгүй бол бөөрний артерийг шалгуулж болдог.

Бөөрний ангиографийн шинжилгээ хийлгээд үз. Энэ хоёр зүгээр гарвал бөөрний даралттай биш гэсэн үг. Биш гэдгийг мэдвэл таргалалттайгаа л тэмцэнэ дээ. Гэхдээ таргалалт бол дотроо олон янз. Энэ хүн өөрийгөө их тарган гэсэн байна. Жингээ яг хэлээгүй болохоор хэлэхэд хэцүү. Бага зэргийн дунд зэргийн тарган бол гайгүй, тэмцэж болдог. Маш тарган хүн хэцүү л дээ, хоол эмээр зохицуулахад турах арга байхгүй.

Тэгэхээр магадгүй маш их тарган байгаад тэрнээсээ даралт их, зүрх муу, саахарын өвчтэй гэдэг юм уу, нуруу, хөл муу болоод бүх эрүүл мэндэд нөлөөлж байгаа бол хэцүү. Тавин нэг бол залуу нас шүү дээ. Тэгэхээр мэс заслын аргаар таргалалтынхаа асуудлыг шийдэх арга бас байдаг. Ходоодонд хийдэг хоёр, гурван янзын хагалгаа байдаг. Маш их үр дүнтэй, эрсдэл багатай.

-Өндөр өсгийт бөөрөнд муу гэдэг. Үнэн үү?

-Өндөр өсгийт өмссөнөөр өвдгөнд илүү муу нөлөөтэй . Ялангуяа залуу багаасаа өндөр өсгийт өмсвөл насаараа тахир өвдөгтэй болох магадлал өндөртэй . Улмаар намхавтар өсгийтэй гутал өмсч чадахаа болино. Өвдөг, өлмий, тавхайн хэсгийн ясанд тийм өөрчлөлт орчихдог. Тэгэхээр 18 наснаас хойш дунд зэргийн аажмаар өндөвтөр өсгийт өмсөж байж дасгах хэрэгтэй. Тэгэхгүй бол хөл, таазны ясанд сайн биш.

Түүнээс биш бөөрөнд онцгой аюултай юм байхгүй. Өндөр өсгийт гэж ярьдаг ч өмссөн хүн өсгий дээрээ биш өлмий дээрээ явдаг гутал байх л даа. Тэгэхээр хөлийн хуруу, ул, шивнүүр яс, шагай, өвдөг, түнхний үеэ, хөлийн булчингуудаа сайн амрааж бүр их зовоолгүй шиг өмсөх, өдөртөө аль болох цөөн цагаар өмсөж байхгүй бол эрүүл мэндийн хувьд нэлээд үнэтэй гоо сайхан болж магадгүй.

-Бөөрний унжилтыг яаж мэдэх вэ?

-Их тарган хүн биш бол тэмтэрч мэдэж болно. Ер нь бол өвчтөнийг үзээд хоёр талд тэмтрэхэд хэвийн үедээ бөөрний доод ирмэг дөнгөж гарт баригдаад дээшээ мултраад байдаг. Харин дээгүүр тахиралдаж уу, өргөсч үү, үйл ажиллагаа нь өөрчлөгдөж үү гэдгийг бөөрний урографийн шинжилгээгээр буюу будагч бодис судсаар хийгээд тэр нь бөөрөөр ямр хугацаанд яаж гарч байгаа юм, дүрсүүд нь ямар байна гэдгийг харах боломжтой. ЭХО-гоор ч гэсэн оношилж болно.

-Эмэгтэйчүүд турахын тулд массажны буюу товруутай хүнд цагираг эргүүлдэг. Энэ нь бөөр өвдөх юм уу, нуруу чилэхэд хүргэдэг л дээ. Тэр бас бөөрөнд нөлөлөх үү?

-Тэр цагирагийг өдөрт 10-15 минутаас илүүгүй л хийж болох байх. Нарийхан, туранхай хүн хэтэрхий удаан хүнд цагираг эргүүлбэл аюултай. Нарийн бэлхүүстэй болгодог гэх чичиргээтэй бүстэй аппарат байдаг даа. Тэр бол бөөрний суналттай хүнд тохиромжгүй.

Манайхан бөөр унжихаас гадна бөөрний суналт гэж их ярьдаг. Тэр нь хэрэг дээрээ бөөр уртсаад сунасан биш, бөөр доошилсон байна гэж дээр хэлсэн. Харин бөөрний унжилт ихэссэн, нэг, хоёрдугаар шатанд яваа хүмүүс тийм аппарат хэрэглэвэл харин бөөрийг жинхэнэ доош унжуулна . Тэгэхээр тийм аппарат дээр ялангуяа бэлхүүсээр доргиодог, удаа хугацаагаар доргиодог, хүчтэй усан эмчилгээнд орохын өмнө бүх биеийн үзлэг, бөөр, элэг, зүрхний үйл ажиллагааг хянуулах ёстой.

Жишээ нь, дээхнэ үед эрэгтэй хүүхдүүд багадаа тэвэг их тоглодог байсан. Энэ нь үсэрч доргиосонтой холбоотой. Шинэ цэргүүд дээр бас ийм тохиолдол гардаг. Тэгэхээр энэ нь зөвхөн бөөр унжих биш, доргихтой холбоотой дасгалууд хийхээс өмнө бөөр, нуруугаар өвддөг хүмүүс юуны түрүүнд бөөрөө шалгуулах нь зүйтэй.

-Хэт тарган хүмүүс яаж турвал зүгээр вэ. Нэгэнт таргалчихсан, бүр яаж ч биеийн тамираар хичээллээд турахаа больчихсон, зүрх нь ачааллаа дийлэхээ больчихсон, диабеттэй хүмүүс энэ талаар их асуудаг л даа. Энэ талаар та зөвлөгөө өгнө үү?

-Сүүлийн үеийн арга хэмжээ авах талаар ярихын өмөн ер нь таргалалт гэж юу вэ, турах ямар аргууд байдаг талаар өнгөцхөн яръя. Таргалалт гэдэг бол зүгээр хүмүүсийн мариа юм уу, жин биш. Таргалалт бол өвчин. Тийм учраас анагаах ухаанд таргалалт гэдгийг өвчин гээд бүр оношлочихсон.

Таргалалтын өвчин нь нэг хоёр, гуравдугаар зэрэгтэй. Манайхны хар яриагаар атаархам тарган, өрөвдөм тарган, аргаа барсан тарган гэж болохоор тийм ангиллууд байдаг. Яагаад гэвэл таргалалтаас болж их олон өвчний эх үүсвэр тавигдаж, эмгэг үүсгэдэг.  Саахарын өвчин жишээ нь, бүх эрхтэн системийг гэмтээдэг. Хоёрдугаарт, сүүлийн үед таргалалтыг хэмжих өөр арга бий болсон. Өмнө нь биеийн жингээс 100 юм уу, 105-ыг хас, өндөр нарийхан хүн 105-ыг, дунд зэргийн биетэй хүн бол 100-г, ерөнхийдөө өргөн, том ястай хүмүүс 95-ыг хас гэдэг байсан. Тэрнээс арай өөр хэмжээс гарч ирж байна.

Яагаад гэвэл турах гэсэн хүмүүс хоолоо хасаад байдаг. Хоолоо хасахаар биеийн булчин үндсэн хэсэг турсан мөртлөө өөх нь байж л байдаг . Жин нь бага мөртлөө их өөхтэй хүмүүс байдаг. Ийм хүмүүс гарч ирсэн. Эсвэл бодигийн 120, 130 кг жинтэй мөртлөө дасгалжсан хүмүүс байдаг. Үүнээс болоод таргалалтыг өөр юмаар хэмждэг болсон. Өөрөөр хэлбэл, хүний биеийн жингийн хэдэн хувь нь өөх байна гэдгээр хэмждэг болсон. Эмэгтэй хүнд өөхний хэмжээ 30-тай, дээд тал нь 40 хувиас хэтрэхгүй байх ёстой.

-Яаж тэрийг мэдэж болох вэ. Дотор байгаа өөхийг хэвийн байгааг мэдэж болох уу?

-Эрэгтэй хүн дээд тал нь 20-30 хувиас хэтрүүлэхгүй дотор өөхтэй байх ёстой . Мэргэжлийн тамирчид таван хувь дотор өөхөө барьдаг. Бараг өөхгүй, дан булчин, дасгалжсан бие байна гэсэн уг. Компьютер томограммыг бид евчин оношлоход ашигладаг байсан бол сүүлийн уед урьдчилан сэргийлэхэд ашиглаж байна.

Жишээлбэл, бэлхүүсний төвшинд компьютер хийлгээд, зөвхөн гадар өөхийг хэмжихээс гадна, дотор байгаа бөөрний эргэн тойрны өөхийг болдог. Хүний биеийн хэдэн хувь нь булчин, хэдэн хувь нь өөх байна гэдгийг тодорхойлж болдог. Энүүгээр бол болно. Бөхчүүд гэхэд нь их байгаа, тэгсэн мөртлөө өөхний хувь бага. Тийм бол дасгалжсан ендер жинтэй байж болно. Тэгсэн мөртлөө биеийн жин нь хэвийн шиг мөртлөө улцгар дасгалжаагуй, зөвхөн хоол хасаад 40 хувиас илүү өөхтэй байх нь жин бага байгаа мөртлөө муу гэсэн уг.

Монголчууд сүүлийн үед турах гэж маш олон арга хэрэглэж байга. Нарантуул зал дээр хүний гараас эм, хятадын цай авдаг. Тэр эмнүүд бол ерөнхийдөө их хортой байдаг юм шүү. Яагаад гэвэл хүний биеийн жинг багасгах ундсэн хэдхэн арга байгаа. Нэгдүгээрт, гүйлгээд жин багасна. Ихэнх нь гүйлгэдэг арга байдаг.

Тэр цайнууд нь бүгд гүйлгэж тураадаг.

Хоёрдугаарт, хаванг нь хөөлгөдөг, шээлгэдэг эмнууд байдаг. Энэ эмнууд нэг, хоёр удаа уухад зүгээр байж болох юм. Гэтэл удаан хэрэглээд, зөвхөн энэ эмнуудээр турна гэвэл эруул мэндэд сөрөг нөлөөтэй. Ингэж удаан гүйлгэж, шээс алдаад байвал хүний биеийн дотоод зохицолдолт бүгд алдагдана гэсэн үг.

Тамир тэнхээгуй болно, дархлаа суларна, уураг, давс усны баланс алдагдана, ядарна. Тэгэхээр ямар ч өвчин, ялангуяа ханиад томуу амархан тусна. Гурав дахь нь бамбайн үйл ажиллагааг ихэсгэх эмнүүд байдаг. Нэг хэсэг хүүхнүүд тийм эм их уудаг байсан. Тэрнээсээ болоод бүр салганасан, турсан мөртлөө бамбайн хордлоготой хүмүүс болж хувирсан. Тэгэхээр болгоомжтой байх ёстой. Гэтэл эруул мэндэд хоргүй хэвийн турах аргууд байгаа.

Зөв хооллох, дасгал хийх гээд. Энэ бол тийм амар биш л дээ. Урт удаан хугацаанд маш их хөделмер шаарддаг. Бүтэн жил, хоёр жил дасгал хийж байж, өөхнөөсөө салах ёстой. Гадар өөх, дотор өөх, бүр нөөц өөхнөөсөө багасгах ёстой. Гэтэл үүнийг хийж чадахгүй хүмүүс байдаг. Тийм хүмүүст бол бид, зүрхний эмч нар их зөвлөгөө өгдөг.

Жингээ барихын тyлд хамгийн энгийн аргуудыг хэрэглэх, ядахдаа, ногоон цай ууж байхыг зөвлөдөг. Женшень хэрэглэж болно, хүн орхоодойн бэлдмэл байна, өглөө өлөн дээрээ зөгийн балтай ус ууж болно. Буцалгасан ус уугаад өлөн байж болно. Суулийн уед ногоон цайг женшеньтэй буюу зөгийн балтай хавсаргасан ийм зөв цайны бэлдмэлууд маш их гарч байгаа. Тийм цайнуудыг авах юм бол сарын дотор таван кг турахгуй ч гэсэн хоёр жилийн хугацаанд магадгуй 10 кг турна.

Ямар ч евчин зовиургуй, биед хоргүй, магадгүй эсрэгээр дархлаагаа, биеэ сайжруулна. Гэтэл асуултад гарсан шиг санаа байгаад байдаг ч хийх гээд чадахгүй, магадгуй суурь евчинтэй, удаан хугацаагаар таргалснаас болоод, дасгалжилт хийх ямар ч бололцоогуй, бүдүүн болчихсон, турахгуй болчихсон хүмүүс байдаг. Ийм хүмүүст сүүлийн арга хэмжээ болгож хагалгаа хийдэг.

Хагалгааны аргуудын нэг нь ходоодон дотор нь үлээчихсэн шаар шиг юм хийх. Тэгэхээр ходоодны хэмжээ багасаад их юм идэж чадахгуй. Шаар ихэнх зайг нь эзэлчихдэг. Эсвэл ходоодных нь гадуур бөгж хийчихдэг. Тэгэхээр ходоод өөрөө дүүрчихсэн юм шиг мэдээлээд, хоол идэх дур багасаад, идсэн ч орж чадахаа больж, бага иддэг болдог. Эсвэл хамгийн тугээмэл, дуучин Паваротти юм уу, Марадонагийн хийлгэж байсан хагалгаа байна.

Манайд ч гэсэн гуравдугаар, нэгдүгээр эмнэлэгт маш цөөхөн тохиолдолд өвчтөний хүсэлтээр, эрүүл мэндийн заалтаар хийдэг. Нээлттэй буюу дурангаар хийж болдог. Энэ нь ходоодыг тайраад, ходоод алгасах хагалгаа юм.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!