LOADING

Type to search

Uncategorized

​Г.Цэен: Хүүхдийн дархлааг дэмжиж, эрүүл байхад дараах гурван зүйл онцгой нөлөөтэй

Share

Бага насны хүүхдийг эрүүл байлгах, дархлааг нь дэмжих талаар Энхийн мишээл эмнэлгийн эмч, клиникийн профессор, Хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч Г.Цэенгийн зөвлөгөөг хүргэж байна.

Олон улсын жишигт хүүхдийн нойр, хоол, хөдөлгөөнийг дэмжиж дархлааг нь сайжруулахыг чухалчилдаг байна. Тиймээс хүүхдийн дархлааг сайжруулах гурван алхам буюу нойр, хоол, хөдөлгөөн ямар байх ёстой талаар мэдээллийг хүргэе.

Нэгд, хүүхдээ 9 цагт унтуулж хэвшээрэй

Хүүхдийн нас бага байх тусмаа унтах хугацаа урт байх ёстой юм.  Дөнгөж төрсөн нярай хүүхэд 22-23 цаг хугацаанд унтах ёстой байдаг бол насанд хүрсэн хүмүүст 7-8 цаг унтах нь л хангалттай байдаг. Мөн хүүхдийн унтах өрөө сэрүүхэн байвал хүүхэд гүн нойрсож чадна. Харин халуун бүгчим орчинд хүүхэд муу унтдаг. Мөн хөхүүл хүүхэд нь гүн нойрондоо хөлрөх нь хэвийн үзэгдэл юм.

Үдшийн 22 цагаас шөнийн 02 цаг хүртэл хүний биеийн дархлааны эсүүдийн идэвхтэй үйл ажиллагаа эхэлдэг. Энэ үед хүн амарч бат бөх нойр авснаар дархлааны эсээ идэвхжүүлнэ. Монгол эцэг эхчүүдийн дийлэнх нь оройтож унтдагаас хүүхдүүдээ дээрх цагуудад унтуулж чаддаггүй байна.Тэгэхээр монгол хүүхдүүдийн дунд нойрны алдагдал их байна. Дэлхий дахинд хүүхдээ 21.00 цагт унтуулахыг зөвлөдөг. Дунджаар ес, арван цаг унтаж байж хүүхэд хангалттай нойроо авч, дархлааны эсээ сэргээж чаддаг.

Маргааш нь амралтын өдөр учраас хангалттай нойроо авчихна гээд оройтож унтах хандлага хүмүүсийн дунд нийтлэг байдаг. Тэгвэл маргааш нь үд хүртэл унтсан байлаа ч 22-02 цагт авах ёстой нойрыг  хангалттай нөхөж чаддаггүй. Шөнийн 21.00 цагаас хойш өсөлтийн гормон ялгардаг. Тэрхүү гормон нь дархлааны эсүүдийг идэвхжүүлж, стресс ядаргааг тайлдаг байна.Томчуудын хувьд энэ цагт унтсанаар хөгшрөлтийн явц удааширдаг.

Хоёрт, хүүхдийг өдөрт 3 удаа хооллоорой

Чипс, ундаа, чихэр зэрэг нь хүүхдийн дархлааны хамгийн том дайсан. Учир нь, эдгээр зүйлээр хооллосон хүүхэд хоногт авах ёстой илчлэг, тэжээлээ авч чаддаггүй. Хүүхэд уураг ихтэй хоол идэх ёстой. Гэхдээ уураг гээд дан мах идээд байж болохгүй. Уургийг ургамлаас буюу шош, вандуй, дүпү, өндөгнөөс авч болно. Мөн А витамин нь арьс салстыг ихээр хамгаалдаг учир хүүхдэдээ А витаминаар баялаг хоол хүнс хэрэглүүлэх хэрэгтэй. А витамин хангалттай авч чаддаг хүүхэд ханиад хүрэх нь ч бага байдаг.

Мөн шим тэжээллэг хоол хүнсээр хүүхдээ тогтмол хооллох хэрэгтэй. Өдөрт гурван удаа хооллох ба өглөөний хоол, цай хамгийн чухал нь. Манайхан хүүхэддээ хоол, цайг нь өгөлгүйгээр шууд хичээл сургуульд нь хоосон явуулдаг. Өглөө хоол цайгаа идэж уугаагүйгээс цөсний ялгаралт муудаж, чулуу үүсдэг. Тиймээс хүүхдийнхээ өглөөний цайнд гурил болон гурилан бүтээгдэхүүн хэрэглүүлж заншаарай гэж зөвлөмөөр байна.

Гуравт, хүүхэд өдөрт 30 минутаас 1 цаг идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй

Хүн хөдөлж хөлсөө гадагшлуулбал хүний бие идэвхтэй байж дархлааны эсүүд сэргэдэг. Харин хэвтээд л, унтаад л байвал нозоороод байна гэсэн үг. Хүүхэд өдөрт дор хаяж 30 минутаас 1 цаг хүртэл идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй. Хүүхэд өдөржин л тоглодог, хөдөлдөг шүү дээ гэж асууж магадгүй. Гэхдээ хүүхдийн өдөр тутмын хөдөлгөөн нь идэвхтэй хөдөлгөөнд тооцогддоггүй байна. Тиймээс спортоор хичээллүүлж, тасралтгүй хөдөлгөөн хийлгэхэд эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй. Хүүхдийнхээ хөдөлгөөнд анхаарч дархлааг нь сайжруулах боломжтой.  Хөдөлгөөн тогтмол хийдэг хүүхэд ханиад томуу хүрэх нь бага байдаг.

Мөн бага насны хүүхэд ч бас бухимдаж байдаг гэдгийг эцэг эхчүүд мэдэж байх хэрэгтэй. Хүүхдээ удаан хугацаагаар орхиж явах, сэтгэл дундуур байлгах, бухимдуулах, таагүй нөхцөлд байлгах зэрэг нь биеийн дархлаа муудахад нөлөөлдөг. Хүүхдийн бухимдлыг бууруулахын тулд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцаж байх хэрэгтэй.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!