LOADING

Type to search

Uncategorized

Жүжигчин Жао Вэйгийн 2000 оноос хойших фото түүх

Share

Хятадын алдарт жүжигчин Жао Вэй “Хуан Жу Гэг” киноны Сиао Ян Зигийн дүрээ аль хэдийн бидний танил болсон билээ. Жао Вэй 1976 онд Хятадын Аньхуй мужийн Вуху хотод төрсөн. Түүний тайзны нэрийг Вики Жао гэдэг бөгөөд кинонд тоглохын сацуу хувийн бизнесээ эхлүүлж хамгийн анх телевиз байгуулж байжээ. Уг телевиз Хятадад богино хугацаанд амжилтад хүрч жүжигчин бүсгүй Азийн хамгийн их ашиг орлоготой жүжигчний нэгээр шалгарч байсан юм. Мөн тэрээр Европын томоохон брендүүдтэй хамтран ажилладаг хүчирхэг бүсгүй юм. Ингээд түүний фото түүхийг 2000 оноос хойших фото түүхийг сонирхуулж байна. 

Бээжингийн Кино Академид суралцаж байх үеэрээ хэд хэдэн уран бүтээл дээр ажилласан бөгөөд энэ “Хуан жу гэг” киноны гол дүрийг бүтээсэн нь түүнийг ихээхэн алдаршуулсан юм. 1999 онд тус дүрээрээ 17 дахь удаагийн  “Алтан бүргэд” шагнал гардуулах ёслолоос “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг хүртжээ. Мөн энэ онд хөгжмийн ертөнцөд хүч үзэн “Хараацай” цомгоо гаргасан юм.

2001 онд “Шаолиний хөл бөмбөг” кинонд тоглосон. Мөн “Хуан Жу Гэг” кинонд хамтран тоглосон жүжигчидтэй хамт “Шиврээ бороо шимшрэх сэтгэл” хэмээх цувралд тоглосон.

2003 онд “Тэнгэр, газрын дайчид” кинонд тогложээ.

2004 онд Жао Вэй “Бурхны нигүүлсэл” кинонд бүтээсэн дүрээрээ Алтан галт шувууны шагнал хүртсэн байна.

2005 онд тэрээр бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “A Time to love” кинонод тогложээ. Тус киноны дүрээрээ Шанхайн Олон улсын кино наадмаас “Шилдэг эмэгтэй жүжигчин‘’ шагнал хүртсэн байна. Мөн Чанчуны Хятадын найм дахь удаагийн кино наадмаас дахин шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртжээ. Мөн “Бээжин дэх мөч” хэмээх телевизийн олон ангит кинонд тоглосон. Тус онд НҮБ-ын Хүүхдийн сангийн элчээр томилогдсон юм.

2006 онд “Миний нагацын амьдрал” кинонд тоглосон. Мөн “Форбс” сэтгүүлээс гаргасан Хятадын хамгийн алдартай эрхмүүдийн жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн байна. Double цомгоороо МTV Asia шагналын эзэн болжээ.

2007 онд “Шанхайн урт шөнө” кинонд тогложээ.

2008 онд тэрээр Хонконгийн найруулагч Жон Вугийн найруулсан Хан гүрний уналтын дараах хаант улсын хуваагдал, үймээн самуун, түүхнээ “Гурван Улсын Үе” хэмээн тэмдэглэгдэн үлдсэн Вей, Шу, Ву улсуудын цаг үеийн тухай өгүүлэх “Red Cliff” кинонд тогложээ. Мөн “Painted skin” хэмээх кинонд “Ип Мен”-ий дүрээр алдаршсан Донни Йентэй хамтран тоглосон байна.

Энэ онд тэрээр Хятадын бизнесмэн Хуанг Юу Лонгтой Сингапурт хуримаа хийжээ.

2009 онд “Mulan” кинонд тоглосон.

2010 онд охинтой болжээ.

2012 онд Бээжингийн Кино Академид кино найруулагч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан.

2013 онд Түүний хамгийн анхны найруулсан бүтээл нь “So Young” хэмээх кино 2013 онд үзэгчдэд хүрч олон шагнал хүртсэн төдийгүй кино шүүмжлэгчдээс эерэг үнэлгээг авчээ.

2014 онд Петер Чаны найруулсан “Хамгийн эрхэм” кинонд тоглосон. Энэхүү дүрээрээ Хонконгийн кино шүүмжлэгчдийн нийгэмлэгийн шагнал, Хонконгийн кино наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн.

2015 онд “Lost in Hong Kong” кинонд тоглосон. Мөн “Бар ээж” хэмээх телевизийн олон ангит кинонд тогложээ.

2016 онд Жао Вэй 73 дахь Венецийн кино наадмын гол шүүгчээр томилогдсон байна.

2017 онд 30 дахь удаагийн Токиогийн кино наадмын гол шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ. Мөн тэрээр тэрбумтан оддын жагсаалтыг тэргүүлсэн билээ. Мөн Burberry-ийн албан ёсны брэнд элчээр сонгогдсон.

2018 онд 9 дэх удаагийн Хятадын кино найруулагчдын холбооны шагналын эцсийн шатны шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ. Мөн Xining FIRST олон улсын 12 дахь кино наадмын албан ёсны төлөөлөгчөөр томилогдсон. CCTV Жаог “Starlight” баримтат киноны ерөнхий найруулагчаар зарлав.

2019 онд “Two Tigers” кинонд тоглож, Vogue сэтгүүлийн нүүр зурган дээр гарчээ.

2020 он: The New York Times style сэтгүүлийн зураг.

ЭХ СУРВАЛЖ ZAAG.MN

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!