LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

З.Уламдэлгэр: Зарим эмэгтэйчүүд би цэвэршмээргүй байна, дааврын бэлдмэл хэрэглэе гэдэг. Би үүнийг хүлээн зөвшөөрдөггүй

Share

“Хаппи веритас” эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч З.Уламдэлгэрийн “Сарын тэмдгийн мөчлөг”-ийн талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Эмэгтэй хүний амьдрал хэд хэдэн мөчлөгөөс бүрддэг. Энэ нь нөхөн үржихүйн үйл ажиллагаатай холбоотой. Өөрөөр хэлбэл нөхөн төлжих, үр хүүхэдтэй болох процессыг хэлж байгаа юм. Дахин давтагдашгүй энэ чухал үе нь хүний амьдралын хамгийн оргил цэг болсон идэр насанд тохиолддог. Тийм учраас нөхөн үржихүйн үйл ажиллагаа, сарын тэмдгийн мөчлөг маань охидын амьдралын хоёр дахь арван жилээс эхэлж, эрчимтэй явагдсаар байгаад тав дахь арван жилийн эхлэл, дөрөв дэх арван жилийн төгсгөл үед буурдаг. Тодорхой үе шаттай явагддаг, өвөрмөц үзэгдэл юм.

Яагаад арван жилээр тодорхойлж байгаа учир

Биологийн чадамжийн хувьд арван жилээр ярих нь оновчтой гэж би боддог. Яагаад гэвэл орчин үеийн амьдралын хэв маяг, хүний хөгжил, бэлэг бойжилт эрт явагдах, эрт цэвэрших гэх мэт шалтгаанаас яг тэдэн нас гэх нь зохимжгүй мэт санагддаг. 12-13 насанд бэлэг бойжилт эхэлж, цэвэршилт буюу сүүлийн сарын тэмдэг 53 насанд тохиолддог гэж анагаах ухаанд тодорхойлсон байдаг. Гэхдээ хотжилт явагдаж байгаа, хүний хөдөлгөөний идэвх буурсан, бодисын солилцоо алдагдсан, буруу хооллолт, амьдралын хэвшлээс шалтгаалж насны хязгаарыг тогтоох нь зохимжгүй санагддаг.

Сарын тэмдгийн мөчлөг

Би сарын тэмдгийн мөчлөгийг судалж эхэлсэн. Өөрөөр хэлбэл 17, 18 жил сарын тэмдгийн мөчлөг шинжилж байна. Сарын тэмдэг гэж юу болох, хэд хоногийн мөчлөгтэй байдаг гэхээс илүү сарын тэмдэг гэж юуг хэлж байгааг ойлгох нь, түүнд хандах хандлагаа өөрчлөх нь зүйтэй. Энэ бол бүх л эмэгтэй  хүнийг өөрчилдөг олон талт нарийн нийлмэл ажиллагааны үр дүн. Эмэгтэйчүүд сарын тэмдгийн мөчлөгийн учрын ойлгоход их түвэгтэй. Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах нь дээр байдаг. Манай эмнэлэг сарын тэмдгийн багц үзлэг гаргасан байгаа.

Сарын тэмдгийн мөчлөгийн алдагдал

Сарын тэмдэг ирэх үедээ ирэхгүй байх, ирэхгүй байх үедээ ирэх нь ямар нэг алдаа байгааг харуулж байна.  Эмэгтэйчүүд маань сарын тэмдгийн хугацаа нь алдагдах, ирэхгүй байх зэрэг өөрт илэрч байгаа шинж тэмдгээр үүнийг ойлгоод байх шиг санагддаг. Сарын тэмдгийн мөчлөгт байх үндсэн шинж чанарыг алдагдсаных нь дараа эмчид хандаад байна. Эмэгтэйчүүдийн дунд нэг ойлголт байдаг. Сарын тэмдэг товлосон хугацаандаа, тогтсон хэмжээгээрээ ирж л байвал мөчлөг хэвийн гэж бодог. Хэдий тийм ч сарын тэмдгийн өөрийнх нь биологийн бүтэц алдагдах байдал түгээмэл. Эмэгтэйчүүд сарын тэмдгийн хэмжээнд өөрчлөлт орохоор л эмчид ханддаг. Энэ үед мөчлөг алдагдаад, хүндрэх шатруугаа орсон байдаг.

Жирэмслэлтээс сэргийлэх арга

Бид жирэмслэлтээс сэргийлэх аргыг зөвлөхдөө аль болох тухайн хүний биед зохицсон, сөрөг нөлөө үзүүлэхгүй байхыг боддог. Мөн тухайн эмэгтэй амьдралынхаа ямар үедээ байгааг гол болгодог. Жирэмслэлтээс сэргийлэх эм хэрэгсэл маань энгийн механик, дааврын хавсарсан олон хэлбэртэй байдаг. Өндгөвчийн үйл ажиллагаа нь бодисын солилцооны алдагдалд орчихсон, даавар нийлэгжүүлэгч хямарсан байгаа эмэгтэйд дааврын бэлдмэл зөвлөх нь тэр хүний дотоод шүүрлийн тогтолцоог алдагдуулна. Мөн нөхөн үржихүйн эрхтэн хэвийн бус байдалтай болчихсон, ерөндөг тавихад зохимжгүй үед механик аргыг хэрэглэхийг зөвлөдөггүй.

Миний хувьд өндгөвчийг их ухаалаг эрхтэн гэж боддог. Гэхдээ өндгөвчний өөрийнх нь гарал үүсэл их өвөрмөц. Яагаад гэвэл өндгөвч нь булчирхайлаг биет, харин өндгөвчинд өндгөн эс, даавар ялгаруулдаг мөхлөгт эс хоёр нүүдэллэж, түүнд нутагшдаг. Тэр хоёр нь бие биеэ хамгаалсан өвөрмөц тогтоц буюу өндгөн эсийг хамгаалсан уутанцар үүсгэдэг. Энэ нь жирэмсний 12-13 долоо хоногтойд үүсдэг.

Өөрөөр хэлбэл эмэгтэй хүний амьдралд нэг л удаа уутанцар үүсдэг. Энэ мөчөөс хойш өндгөн эс үүсэх явц бүрэн зогсдог. Тэгэхээр өндгөн эс агуулсан уутацар нь эмэгтэй хүний биед 40 жил хадгалагддаг. Гэхдээ өндгөн эс устах, цэвэрлэх үйл явц байнга явагдаж байдаг. Өндгөвч бол цагийн аясаар л өөрөө хорогдож байдаг. Хөгжиж, цэвэрлэгдэж, устаж хорогддог.  Өндгөвч нь өөрөө устахаас гадна бидний хорт зуршлууд ууцтанцар цагаасаа өмнө хорогдоход хүргэж байна. Жишээлбэл, тамхи, архи, цацраг туяа, тоосжилт, хүнд хөдөлмөр зэрэг орно. Бидний буруу хэвшил фолекул хорогдоход хүргэж байна уу, үгүй юу гэдэгт анхаарах хэрэгтэй.

Хэдийн нас ахисан ч биологийн нас нь залуу хүмүүс байдаг. Зарим тохиолдолд эсрэгээрээ байна. Тийм учраас бид нар эмэгтэй хүнийг шууд насаар нь тогтоож болдоггүй. Эмэгтэйчүүд маань сарын тэмдэгийн мөчлөгөө зөв хөтөлж, анхаарч, өндгөвчний нөөц зүй бусаар хорогдохоос сэргийлэх хэрэгтэй. Ингэж чадвал эмэгтэй хүн урт хугацаанд нөхөн үржих чадвар, гоо үзэсгэлэнгээ хадгалж болно. Зарим эмэгтэйчүүд би цэвэршмээргүй байна. Ямар нэг дааврын бэлдмэл хэрэглэе гэдэг. Би үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Байгалийн жамаар нөөц дуусаж, дааврын үйл ажиллагаа зогсож байгаа энэ үед эрсдэл үүсч болзошгүй. Даавраас хамааралтай хавдар хөх, өндгөвч, нөхөн үржихүйн эрхтэнд өвчин бий болох суурь болдог.

Эх сурвалж ZAAG.MN

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!