LOADING

Type to search

Зөвлөгөө

Хүүхдийнхээ дэргэд багшийг нь битгий муул

Share

Хүүхэд шуугисан их цэцэрлэгийн хажуугаар алхаж явтал ээж охин хоёрын яриа чих дэлссэн юм. 4 настай болов уу гэмээр охиноо дагуулан алхаж явсан ээж охиноосоо ийн асуусан юм.

“ЯАСАН МИНИЙ ОХИНГ БАГШ НЬ ЗАГНАЖ БАЙНА УУ ЦОХИЖ БАЙНА УУ ЯАЖ БАЙНА”. “

Энэ яриаг сонсоод би сэтгэлдээ их шаналсан юмсан. “Миний охин ямар шинэ зүйл сурч мэдэв ,багш нь юу заав юу хэлэв” гэж асуухын оронд хүүхдийнхээ багшийгаа гэсэн нандин сэтгэлд багш намайг зодох нь уу, загнах нь уу ,яах нь уу гэсэн хар сэр төрүүлж байгаа нь харамсалтай.

Бага ангийн хүүхэд нь сургуульд явдаг 2 ээж хоорондоо ингэж бичилцэнэ.

“Багш нь зуны даалгавар гэж хэтэрхий их юм өгөх юм ядаргаатай юм”. “Би лав хийлгэхгүй хүүхэд 3 сар амрах ёстой болохоос хичээл хийх ёсгүй”. 

Үр дүнд нь хүүхэд нь онц сурахад “Миний удам, намайг дуурайсан юм ,манайхан яг ийм” гэж ярьдаг атлаа хүүхэд нь сул сураад ирвэл “багш нь муу зааж байна, багшийн буруу” гэж ярьдаг эцэг эхчүүд юутай харамсалтай, уйтай бас дахин уйтай

Ээж та аав та хүүхдийнхээ даалгавар хийх, тоглох, амрах, идэх уух цагийг хуваарилаж төлөвлөж өгөх үүрэгтэй. Багшийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх хэрэгтэй. 

Багшийн ажилд голоор нь оролцож даалгаврыг нь хийхгүй байж болно гэдэг ойлголтыг хүүхэддээ төрүүлвэл таны үр таныг ч багшийгаа ч хойшдоо хүн гэж үзэхээ болино тийм биш гэж үү?! 

Хүүхдүүдэд хамгийн мундаг хүн нь багш нь байдаг. Тийм учраас багш хүнд алдах, хазгай гишгэх, буруу ярих, салан задгай байх эрх байхгүй.

Хүүхдийн суурь хүмүүжил бага насанд тэр тусмаа 1-3 ангид нь тогтдог гэдэг.  Гэхдээ дан ганц багш мундаг байж, багш ганцаар хичээгээд энэ олон айлын хүүхдийг сургана гэдэг хүнд ажил.  Хүүхдийг зөв төлөвшилтэй, сайн мэдлэгтэй хүн болгохыг тулд багш эцэг эх, хүүхэд хэмээх гурвалсан оролцоотой байх нь туйлын чухал санагдсан билээ.

Би энэхүү бичвэрийнхээ төгсгөлийг эцэг эхчүүдэд зориулан дуусгамаар санагдлаа.  “Миний үр хүүхдийг заавал багш сургах ёстой” гэх нэг тийм сонин хандлага бидэнд бий.  Ийнхүү бүхнийг багшид даатгачихаад “миний хүүхэд муу сурсан бол багшийн буруу, миний хүүхэд хичээлд идэвх муу бол багшийн буруу, миний хүүхдийг ялгаварлан гадуурхдаг багшийн буруутай” хэмээх түмэн бурууг багшид тохдог.  

Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ дэргэд багшийг муулах нь эргээд хүүхдүүдэд муу үр дагаврыг авчирдаг. Учир нь аав ээж нь багшийг муулж байгаа учраас багш муу хүн гэсэн сэтгэгдлийг бий болгож багшийг үл тоох хандлага хүүхдэд бий болдог байна.

Багшийн буруу гэж байдаг л байх . Тэгвэл хүүхдийг сурган хүмүүжүүлэгч биш,ажилдаа дургүй, мэргэжилдээ хайргүй , хүүхдийг гэсэн сэтгэлгүй тийм багш нар байдаг бол мэргэжлийг минь битгий сэвтээгээч! 

Шавьдаа хайргүй багш гэж байх ёсгүй.

Таны хүүхэд багшаа хүндлэх ёстой болохоос үл тоох ёсгүй. Та хүүхдийнхээ дэргэд багшийг нь гоочилох муулах ёсгүй. Хэнээс ч эмээдэггүй,хэнээс ч айдаггүй , хэнийг ч хүндэлдэггүй хүн болгон өсгөх гээгүй юм бол хүүхдийнхээ дэргэд багшийг нь бүү муу хэл хүндэт эцэг эхчүүд минь

Таны хүүхдийн сэтгэлд багш гэдэг хүн үргэлж ариун нандин хэвээрээ байгаасай

Багш бүхэн шавиа үр шигээ санаж хайрладаг байгаасай

МӨНГӨНБУЛАГ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!