LOADING

Type to search

ТҮҮХ

“Шадар гурван цэрэг” киноны жүжигчид 40 жилийн дараа

Share

“Д’Артаньян ба гурван цэрэг” киног гаргаснаас хойш бараг 40 жил өнгөрчээ. Александр Дюмагийн  “Шадар гурван цэрэг” романаас сэдэвлэсэн тус киног 1978 онд ЗХУ-ын Төрийн хорооны захиалгаар алдарт найруулагч Георгий Юнгвалд-Хилкевич найруулан үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тус кино нь гурван ангитай. Киноны жүжигчид 40 жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөнийг хүргэж байна.

Д’Артаньян — Михаил Боярский (67 нас)

Оросын театр, киноны жүжигчин, дуучин тэрбээр 1949 онд ЗХУ-ын Ленинград хотод мэндэлсэн. Бага байхдаа Консерваторийн хөгжмийн сургуульд төгөлдөр хуурын ангид сурдаг байсан ч өөрөө дургүй байсан тул үргэлжлүүлэн суралцаагүй байна. Сургуулиа төгсөөд Ленинградын Театр, Кино Урлагийн Дээд Сургуульд элсэн суралцаж, 1972 онд төгсөөд Ленсовет театрын захирал Игорь Петрович Владимировын сонгон шалгаруулалтад тэнцэж, анх Ф.М.Достоевскийн “Гэмт хэрэг ба ял шийтгэл” жүжгийн оюутны дүрд тоглож байжээ.  1988 оноос Санкт-Петербург хотод өөрийн байгуулсан “Бенефис” театрын уран сайхны удирдагчаар ажилласан. 1990 онд Ардын жүжигчин цол хүртсэн.

АтосВениамин Смехов (77 нас)

1940 онд Москва хотод мэндэлсэн. 2010 онд түүнд Ардын жүжигчин цол олгоход өөрийн хүсэлтээр татгалзсан байна. 1957 онд Театрын сургуульд элсэн суралцсан бөгөөд жүжигчин болоход нь түүний авга ах ихээхэн дэмжлэг үзүүлсэн байна. Тэрээр 1968 оноос хойш кинонд тоглосон бөгөөд хамгийн алдартай дүр нь “Д’Артаньян ба шадар гурван цэрэг” киноны Атосын дүр юм.

Портос — Валентин Смирнитский (73 нас)

1944 оны 6-р сард Москва хотод мэндэлсэн. 1991 онд Гавьяат жүжигчин, 2005 онд ОХУ-ын Ардын жүжигчин цол хүртсэн. 1965 онд Театрын сургууль төгссөн. Ленинградын театрын тайзнаа А.Чеховын ижил нэртэй жүжгээс сэдэвлэн бүтээсэн “Цахлай” жүжгийн Треплевийн дүрийг бүтээсэн. Үүнээс хойш “Отелло” жүжгийн Кассио, “Ромео, Жульетта” жүжгийн Меркуцио зэрэг дэлхийн сонгодог жүжгүүдийн олон дүрийг бүтээсэн. “Илд бамбай”, “Эрхэм дээдсийн туслах” зэрэг цэргийн адал явдалт кинонуудад тоглосон.

Арамис — Игорь Старыгин (2009 онд 63 насандаа таалал төгссөн)

1946 онд Москва хотноо мэндэлсэн. “Д’Артаньян ба шадар гурван цэрэг” киноны Арамис, “Улсын хил” олон ангит кинонд офицер Владимир Данович, “Бид даваа гараг хүртэл амьдарна” киноны сургуулийн сурагч Костя Батищев зэрэг олон дүрээрээ алдаршжээ.

Констанция Бонасье — Ирина Алфёрова (66 нас)

1951 онд Новосибирскэд мэндэлсэн. Дунд сургуулийн ахлах ангид сурч байхдаа Новосибирскийн Эрдэмтдийн ордны театрын сургуульд сурч байжээ. 1968 онд ахлах сургуулиа төгсөөд ээжтэйгээ хамт Москва руу А.В.Луначарскийн нэрэмжит Улсын театрын урлагийн дээд сургуульд орохоор явсан.

“Д’Артаньян ба шадар гурван цэрэг” киноны Констанциягийн дүрийн хувьд найруулагч Георгий Юнгвалд-Хилкевич Евгения Симоноваг авахыг хүссэн боловч кино студийн удирдлага нь Алфероваг тоглуулахыг хүссэн байна.  Алфёровагийн хоолойны өнгө тус дүрд тохирохүй байсан тул  Анастасия Вертинская дуу оруулжээ.

Миледи — Маргарита Терехова (74 нас)

1942 онд Свердловск мужийн Туринск хотод бүс нутгийн драмын театрын жүжигчин Борис Иванович Тереховын гэр бүлд төрсөн. Ээж Галина Станиславовна Томашевич нь мөн жүжигчин. Дараа нь Тереховын гэр бүл Узбекистан руу нүүсэн. Тэрээр Узбекистаны сагсан бөмбөгийн залуучуудын багийн ахлагч байв. 1959 оноос хойш Ташкентийн их сургуулийн физик-математикийн факультетэд хоёр жил суралцжээ. Дараа нь их сургуулиа орхиж Москвад очин Моссовет Театрын дэргэдэх Ю.А.Завадскийн нэрэмжит сургуульд оров. 1964 онд сургуулиа төгсөөд Моссовет театрын жүжигчин болсон бөгөөд олон жилийн турш тайзан дээр олон сайхан дүрүүдийг бүтээсэн. 1970-аад оны сүүлч үе түүний хувьд дэлгэцийн уран бүтээлийн оргил үе байв.

Король Людовик XIII — Олег Табаков (81 нас)

1935 онд Москва хотод мэндэлсэн. ЗХУ-ын Ардын жүжигчин (1988), ЗСБНХУ-ын (1967) ба ОХУ-ын Төрийн шагнал (1998), ОХУ-ын Ерөнхийлөгчийн шагнал (2003) хүртсэн. Тэрээр 2001-2008 оны хооронд ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Соёл, урлагийн зөвлөлийн гишүүн байсан. Аугаа их эх орны дайны үеэр аав нь 87 дугаар цэргийн галт тэрэгний толгойн хэсгийг удирдан, фронт руу явсан, ээж нь Рязань-Уралын төмөр замын Элтон өртөөн дэх цэргийн эмнэлэгт ажилладаг байв. Дайны дараа эцэг эх нь салсан. 1950-1953 оны хооронд “Залуу Гвард” театрын дугуйланд суралцаж байсан нь мэргэжлээ сонгоход нь шийдвэрлэх нөлөө үзүүлсэн байна.

Королева Анна Австрийская — Алиса Фрейндлих (82 нас)

Орос, Зөвлөлтийн театр, кино жүжигчин Фрейндлих Алиса Бруновна 1934 оны 12-р сард Ленинград хотод төрсөн. 1941 онд Алиса Фрейндлих нэгдүгээр ангид орсон. Гэтэл хэдэн өдрийн дараа Ленинградыг бүслэх ажиллагаа эхлэв. Фрейндлих нэгэн ярилцлагадаа энэ үеийг хамгийн хэцүү, тод үе хэмээн дурссан юм.  Дайны үед Ксения Фрейндлих нягтлан бодогчийн албан тушаал хашиж байгаад дайны дараа охины хамт Таллин руу нүүжээ. Сургуульд байхдаа Фрейндлих Зөвлөлтийн жүжигчин Мария Призван-Соколовагийн удирдаж байсан театрын клубт оров. Багш нь охины авъяастай гэдэгт итгэж, жүжиглэх үндсийг зааж, багшийнхаа ачаар Алиса Фрэйндлих А.Н.Островскийн нэрэмжит Ленинградын театрын дээд сургуульд элсэн оржээ. Алиса 1977 онд “Ийм нэгэн явдал” киноны дарга бүсгүйн дүрээр үзэгчдийг байлдан дагуулсан билээ.

Кардинал Ришелье — Александр Трофимов (65 нас)

Залуу насандаа тэрээр шүлэг бичдэг, хөгжмийн зохиол бичихийг хичээдэг, хөгжмийн боловсролгүйч бие даан гитар тоглож сурсан. 1969 оноос Маршал Малиновскийн нэрэмжит Улаан тугийн хуягт цэргийн академийн офицеруудын клубын тайзны техникчээр ажиллаж байжээ. 1974 онд Театрын Дээд сургуулийг төгссөн. Тэрээр “Мастер ба Маргарита”-ийн Иешуа-ийн дүрдээ их хайртай.

Рошфор — Борис Клюев (73 нас)                                  

1944 онд Москва хотод төрсөн. Дөрвөн настайдаа эцгээсээ хагацаж, гэр бүлийн санхүүгийн бэрхшээлээс болж эрт орлого олж эхлэхээс өөр аргагүй болсон тул 13 настайгаасаа вагоны ачигч, 16 настайгаасаа барилгын талбайд ажиллаж байжээ. Сургуулиа төгсөөд Щепкина-ийн нэрэмжит театрын сургуульд элсэн оров. Эхний курсээ төгсөөд  цэрэгт явж, гурван жил алба хаасны дараа сургуульдаа үргэлжлүүлэн суралцжээ.

Кэтти — Елена Цыплакова (58 нас)

1958 онд Ленинград хотод графикч Зоя Васильевна, Иванович Цыплаков нарын гэр бүлд төрсөн. Тэрээр бага наснаасаа уран гулгалт, усан сэлэлт зэрэг сдортоор хичээллэдэг байж. Сурагч байхдаа тэрээр найруулагч Динара Асановатай хамт кинонд тоглож эхэлсэн байна.  1974 онд гарсан «Не болит голова у дятла»  кино нь 1978 онд Кубын гадаадын шилдэг киногоор шалгарч байжээ. Тэр үеэс хойш зураг авалтын саналууд Еленад тасралтгүй ирэх болжээ.  1978 Улсын театрын урлагийн дээд сургуулийн жүжигчний ангийг төгссөн.

ЭХ СУРВАЛЖ ZAAG.MN

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!