₮ 0

No products in the cart.

Бөөрөө хамгаалахад тань туслах хамгийн ашигтай 5 хүнс

Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн юм. Биеийн жингийн 0.3%-тай тэнцэх ба 1 минутанд 1.2 литр цусыг шүүдэг. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны явц дахь бүх хортой бодисуудыг шээсээр дамжуулж шүүж гаргадаг ба хэрэгтэй зүйлүүд нь цусандаа орж байдаг. Ингээд та бөөрөө хамгаалах доорх аргуудыг туршаад үзээрэй.

Таван салаа

 Таван салаа нь бөөрний эмгэг, өтгөн хатах, өвдөлт үрэвсэл намдаах, биеийн хорыг хөөх зэрэг олон талын ашиг тустай. Хатаасан таван салаа ургамлаас 1 амны халбагыг авч, буцалсан 1 аяга халуун усанд хийгээд 15 минут орчим идээшүүлээд ууна.

Ногооны шүүс

Жимс болон ногооны шүүс нь бие дэх хаягдмал эдийг гадагшлуулах тустай. Ялангуяа аньс жимсний шүүсэнд үл исэлдүүлэгч эд агуулж байдаг учир бөөрний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.

Давсаа багасгах

Өвлийн улиралд хүний бөөрний үйл ажиллагаа харьцангуй идэвхтэй байдаг. Бөөр ачаалснаар зүрхний үйл ажиллагааг муудуулж, нөлөөлнө. Өвлийн улиралд аль болох давслаг хүнс бага хэрэглэж, бөөрний ус хэт хурахаас сэргийлэх хэрэгтэй.

Байцаа

Байцаа нь бөөрөнд өндөр тустай хүнсний бүтээгдэхүүний нэг юм. Байцааны 2-5 навчыг сайтар угааж хэрчээд, халуун усанд 20 минут орчим буцалгаад 2-3 цаг тутам ууж хэвшээрэй.

Улаан лооль

Улаан лооль шээс хөөх, биеэс хорт бодисыг гадагшлуулах, цус шингэлэх гээд тал бүрийн ач тустай. Тиймээс өдөр тутам, хүнсэндээ түүнийг хэрэглэж байх нь чухал юм.

Г.Жаргал

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...