LOADING

Type to search

Эрүүл мэнд

Шарилжны харшилтай бол таны унших ёстой мэдээлэл

Share

Ургамлын тоосны харшилтай хүмүүст өгөх хооллолтын зөвлөмжийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс цувралаар хүргэж буй.

Манай оронд ургамлын тоосны харшилтай хүмүүсийн 70 илүү хувь нь шарилжинд харшилсан байдаг.

Харшил үүсгэгч ургамал (лууль, шарилж) цэцэглэн тоосоо гүвэх хугацаа нь:

-7 сарын 20- 8 сарын 30 хүртэл (лууль)

-7 сарын 20- 9 сарын 10 хүртэл (шарилж)

Ургамлын тоосны харшилтай хүмүүс харшил хөдөлсөн ид үедээ хоолны дэглэм баримтлах хэрэгтэй.

Хөл газрын ургамлын тоосны харшилтай бол дараах хол, хүнснээс болгоомжлоорой.

Тодруулбал,

-Тарвас

-Наранцэцгийн үр

-Халва

-Майонез

-Амтат гуа

-Хулуу

-Чэс

-Гич

-Наранцэцгийн тос

-Цагаан гаа

-Гоньд

-Сармис

-Архи, согтууруулах ундаа

Та нэгэнт харшлаар өвчилсөн л бол бүрэн эдгэрэх магадлал тун бага байдаг. Дэлхий нийт харшлыг бүр мөсөн эдгээх арга олоогүй байгаа. Сүүлийн үед харшлыг сэдрээхгүй байх шинж тэмдгийг арилгах олон арга бий болсон. Яг юунаас харшиж буйгаа тодруулан эмчилгээ хийн уг зүйлээсээ хол байх хэрэгтэй үгүй бол харшил ер эдгэхгүй. Харшлын сорилыг хийхэд ердөө 35 минут л шаардагддаг.

Хамрын харшлыг эмчлэх маш олон цацлага гарсан. Харшлыг тоохгүй явбал хамар дотор мах ургаж мэс ажилбарт орох шаардлагатай болдог. Харшлыг дан ганц царцааны бэлдмэлээр эмчлэх нь зөв биш.

Цаашлаад хамрын цацлагыг хяналтгүй олон жил хэрэглэвэл хамрын хөндийд ургац ургаж, хамар битүүрэх, хагалгаанд орох хүртэл хүндрэл үүсэх эрсдэлтэй. Хамар битүүрэх нь мэдээж маш хэцүү, тавгүй байдаг. Харшлаа юунаас болж буйгаа тодорхойлсон бол тухайн үедээ хэрэглэж харшлыг дарагдмагц дусаалгаа хэрэглэх ёсгүй. Хүмүүс мэдэхгүй судас агшаадаг эмийг удаан хугацаагаар хяналтгүй олон хоног хэрэглэдэг. Ингэснээр сүүлдээ харшил, эмийн гаралтай хамрын үрэвсэл, хамар дотор мах ургасан гэх зэрэг зүйлийг мэддэггүй үргэлжлжүүлэн хамрын дусаалга хэрэглэдэг. Судас агшаах дусаалгыг дээд тал нь долоо хоног хэрэглэх ёстой байдаг. Тэр тусмаа бага насны хүүхэд хэрэглэхгүй байх заалттай байдаг. Удаан хэрэглэснээр хамар хөөж энэ нь энгийн нэг хэрэглээ болж эмийн хамааралтай, хамрын үрэвсэлтэй болдог.

Өөрөөр, давсны уусмал нь хамгийн энгийн бөгөөд хоргүй хамрыг арчлах, угаах, цацах, шүрших янз бүрийн хэлбэрээр хэрэглэж болно. Мөн хөнгөн хэлбэрээр судас агшааж онгойлгодог. Бусад хамрын битүүг онгойлгодог эмийг бодвол арай удаан бөгөөд бага үйлчилгээтэй. Тийм ч учираас хүмүүс нөгөө л нэг хамгийн их хортой амархан судас ашгаах зүйлдээ дурлах нь их. Давсны уусмалыг хамгийн өргөн хэрэглэж сурах хэрэгтэй бөгөөд энэ нь хамрын битүүг онгойлгоно, хамрыг чийгшүүлнэ, хөнгөн хэлбэрийн үрэвслүүдийг дарна.

Хамар нь хамгийн эхлэж агаар шүүдэг. Манай орны нөхцөлд агаар маш хуурай учир хамар хэт хуурайших нь элбэг байдаг. Машиныхаа халаагуурыг асаах гэх мэт агаар хуурайшуулах юмсыг маш их хийдэг. Хуурайших эмгэгийн үед мэдээж хамраа чийглэх ёстой. Үүнд уух шингэнээ нэмэх, өрөө тасалгаандаа агаар чийгшүүлэгч тавих, мөн хамраа давстай зөөлөн уусмалаар зайлах ёстой үүнийг шүршигч саванд хийж шүрших нь нэн тохиромжтой. Хамарт шингэн, ханасан тоснууд хэрэглэж болно. Хэт шархалсан үед нүдний антибиотиктой тос түрхэнэ. Зөвхөн хамрын салстанд зориулсан тос бий. Вазелин гэх арьсны тос нь нэг их тохиромжгүй юм. Хэт их хуурайшсан үед ургамлын болон Оливын тос хэрэглэж болно.
Хамрын самалдагт сүүлийн үед тариа их тарих болсон. Энэ нь нүдний хараанд тун муу юм. Ер нь хамрын бүх л төрлийн дусаалга нь нүдний харааг бууруулдаг байна.

Чих хамар хоолойн хувьд хамар нь хамгийн чухал эрхтэн юм. Хамраасаа болж чих, залгиур, хоолой, түнх зэрэг нь холбогдож өвддөг байна. Хамар чөлөөтэй амьсгалж байх юм бол чихний өвчнөөр өвчлөхгүй юм. Хамар хавагнаснаар сонсголын гуурс битүүрч чих рүү очих агаар байхгүй болж чих өвддөг байна. Хамар нь битүү хүн амаараа амьсгалж унтсанаар хоолой нь хатаж өвдөх, цаашлаад түнхийн үрэвсэл ангенаар өвдөнө.
Дархлаагаа сайтар дэмжих нь тоосжилтын үед харшлаас сэргийлэх нэг арга юм.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!