LOADING

Type to search

Онцлох

Жүжигчин И Хи Жүний талаарх сонирхолтой баримтууд

Share

Солонгосын жүжигчин И Хи Жүнийг “Хүмүүс” буландаа онцолж, түүний талаарх баримтуудыг танилцуулж байна.

Жүжигчин И Хи Жүн 1979 оны зургадугаар сарын 29-нд Өмнөд Солонгосын Дэгү хотод төржээ. Багадаа нутгийн аялагаас болж ихээхэн асуудлатай тулгарч байсан тухайгаа дурьдсан байдаг.

Тэр хоёр хүүтэй айлын ууган нь.

Ахлах сургуулиа төгсөөд Анагаахын сургуульд орохоор зорьж байсан ч хүссэндээ хүрч чадаагүй. Улмаар химийн инженерийн ангид оржээ. Түүний ээж урлагийн сургуульд суралцаж байсан ч гэр бүл зохиосны улмаас үргэлжлүүлэн суралцаж чадаагүй аж.

Юннам Их сургуулийн химийн инженер, Солонгосын үндэсний урлагийн их сургуулийн театрын ангийг тус тус суралцсан.

Багаасаа л жүжигчин болох мөрөөдөлтэй өссөн олон жүжигчдээс ялгаатай нь тэр жүжиглэх сонирхолгүй жирийн л нэгэн инженерийн ангийн оюутан байж.

Цэргийн албанд татагдах нь түүний хувьд эргэлтийн үе байв. Учир нь энэ үедээ автын осолж орж, хүнд бэртэж байжээ. Үүний улмаас цэргийн албанаас чөлөөлөгдөж, улмаар орон нутгийн нэгэн хүүхдийн театр жүжигчин элсүүлэх зарыг олж харсан байна. Ийнхүү тайзнаа “Үнсгэлжин” үлгэрийн ханхүүгийн дүрийг бүтээснээр жүжигчин болох их хүсэлдээ хөтлөгдсөн гэнэ.

Цэргийн албанаас чөлөөлөгдсөний дараа Кёнсан мужийн театрт ажиллав. Түүний бүтээсэн хамгийн анхны дүр нь театрын тайзнаа амилуулсан “Эдип” жүжгийн дүр байжээ.

Солонгосын үндэсний урлагийн их сургуульд элсэх хүсэлт гаргасан ч татгалзсан хариу авсан бөгөөд 25 насандаа дахин оролдож, тэнцсэн аж. Тэр жүжигчин болохын тулд инженерийн сургуулиа орхисон.

Түүний жүжигчний карьер 1998 оноос эхлэлтэй бөгөөд жүжигчин И Мин У, Чон Жи Хён нартай хамтран тоглосон “Хөх тэнгисийн домог” цувралаар олны танил болсон билээ. Мөн “Юн Агийн гудамж”, “Хулгана”, “Хатагтай Baek” зэрэг олон киногоороо үзэгчдийн хүндэтгэлийг хүлээсэн нэгэн.

Мөн түүнийг тахлын хүнд хэцүү байдлыг харуулсан “Ханиад” хэмээх уран бүтээлд дүр бүтээснийг манай үзэгчид мэдэх биз ээ.

2003 оноос дэлгэцийн урлагт хөл тавьсан бөгөөд 2017 онд “Secret Sunshine” кинонд тоглохоос өмнө богино хэмжээний уран сайхны кинонд тоглодог байж.

Түүний гадаад төрх байдлаас шалтгаалж ихэвчлэн мөрдөгчийн дүр оногддог гэнэ.

Тэрбээр өөрөөсөө таван насаар дүү бүсгүйтэй гэрлэсэн. Түүний эхнэр Lee Hye-jung нь Солонгосын нэртэй загвар өмсөгч төдийгүй мэргэжлийн сагсанбөмбөг тоглогч. 2015 онд И Хи Жүний агентлагийн зүгээс тэдний харилцааг албан ёсоор зарласан бөгөөд тэд 2016 онд хуримаа хийж, гурван жилийн дараа анхны хүүхдээ өлгийдөн авсан.

Түүнийг өмнө нь хоёр ч жүжигчин бүсгүйтэй болзож байсан гэх мэдээлэл бий. “Юн Агийн гудамж” кинонд хамтран тоглож байсан Ким Ок Бинтой болзож байжээ.

Тэрбээр “The Man Standing Next” кинонд дүр бүтээхийн тулд 25 кг жин нэмсэн гэдэг. Дүр бүтээнэ амаргүй. Дүрээ бүтээхийн тулд илүү ихийг туулах ёстой болно. Энэ ч утгаараа тэрбээр дүрдээ орохын тулд гурван сарын дотор 25 кг жин нэмсэн аж. Гэхдээ түүнд жин нэмэх шаардлагыг найруулагчийн зүгээс тавиагүй. Харин зохиолоо уншаад түүний санаанд буусан дүр нь өөрөөс нь хавь илүү жинтэй бөгөөд түүндээ хүрэхийн тулд ийн шийджээ. Харин найруулагч нь түүнийг жингээ нэмсэнийг хараад “чамайг ийм шийдвэр гаргахыг мэдэж байсан” гээд инээж байсан гэнэ лээ.

Тэр “Squid game” цувралын гол дүр болох Сан Вугийн дүрийг бүтээсэн Пак Хэ Сүтэй дотны найзууд. Тэд 10 гаруй жил нөхөрлөсөн бөгөөд уран бүтээлийн хувьд ч сайн хамтрагчид болохоо “Chimera” цувралд харуулжээ.

Түүний хобби аялах, ном унших.

Шог зангаараа шүтэн бишрэгчдийнхээ дунд  “playboy ” гэж нэрлэгддэг гэнэ.

Тэрбээр нэгэн ярилцлагадаа “би жүжиглэхээ болихоор шантарч байсан үе бий. Гэхдээ би жүжиглэх үнэхээр дуртай. Тиймээс өөрийгөө нэг их хүчилдэггүй” гэжээ.

2011, 2012 онд “KBS drama awards”-аас шилдэг жүжигчин, 2013 оны “Baeksang Arts Awards”-ын телевизийн шинэ, шилдэг жүжигчин шагналыг хүртжээ.

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!