LOADING

Type to search

Хоол, шим тэжээл

Өглөөний цайндаа идэх хэрэгтэй хүнснүүд

Share

Хүн өглөөний хоол идээгүй үед тэжээл дутагдан тархины мэдрэлийн эс хэвийн ажиллахад хэцүү болдог. Хоол хүнс зөвхөн амьдрахын тулд иддэг зүйл биш бие мах бодь төдийгүй оюун ухааныг ч гэсэн дэмжиж өгдөг чухал зүйл юм. Хоол хүнс болон авъяас чадвар нь хоорондоо нягт уялдаа холбоотой байдаг. Өглөө хоол иддэггүй хүүхдүүд хичээл номондоо сайн төвлөрч чаддаггүй байна. Тиймээс хүүхэддээ заавал өглөөний цайг нь бэлдэж өгч байхыг зөвлөж байна. Дараах хүнснүүд нь өглөөний цайндаа хэрэглэвэл зохимжтой бөгөөд эрүүл, тэжээллэг юм. Тэжээллэг, тэнцвэртэй өглөөний цай нь эрч хүч өгч, өдөр хэт их хоол идэхээс сэргийлдэг.

ӨНДӨГ

Судалгаагаар өглөөний цайндаа өндөг идэх нь цатгалан мэдрэмжийг нэмэгдүүлж, дараагийн хоолны илчлэгийн хэрэглээг бууруулж, цусан дахь сахар, инсулины түвшинг тогтвортой байлгахад нөлөөлдөг болохыг баталжээ. Өндөгний шар уураг нь дархлааг дэмжиж, бодисын солилцоог идэвхижүүлдэг. Мөн лютеин ба зеаксантин агуулдаг бөгөөд эдгээр антиоксидантууд нь нүдний эмгэгээс урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Мэдрэлийн болон уураг тархины эд, эсийг лецитин хэмээх чухал бодисоор хангаж өгдөг тул тархины эрүүл мэндэд маш чухал тэжээл болдог. Холестерол ихтэй боловч бие дэх холестерины түвшинг нэмэгдүүлдэггүй. Үл орлогдох тосны хүчил Омега-3 нь судас хатуурах, зүрхний шигдээс өвчнөөс сэргийлж, хорт хавдарын өсөлтийг сармагжуулах, хорт хавдараас сэргийлэх үйлчилгээ үзүүлж, цусан дах холестрины хэмжээг буруулж, цусны даралтыг тогтворжуулан, мэдрэлийн тогтолцооны хэвийн ажиллагааг хангахад ихээхэн дэмжлэг үзүүлдэг. Гурван ширхэг өндөг нь ойролцоогоор 20 грамм чанартай уураг агуулдаг байна.

ГРЕК ТАРАГ

 Грек тараг нь өтгөн, амттай, тэжээллэг. Тараг болон бусад сүүн бүтээгдэхүүн нь PYY, GLP-1 зэрэг цатгалан мэдрэмж төрүүлдэг дааврын түвшинг нэмэгдүүлдэг тул жингээ хянахад тустай. Мөн коньюгат линолийн хүчил (CLA) агуулдаг тул хөхний хорт хавдрын эрсдлийг бууруулдаг. Тараг нь гэдсийг эрүүл байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг пробиотикуудын эх үүсвэр болдог. Хоолныхоо амин дэм, эрдэс, эслэгийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд таргаа жимстэй хослуулаарй.

ЧИА ҮР

 Чиа үрэнд агуулагдах эрдэс бодис нь хүний энергийн түвшинг онцгой нэмэгдүүлж, өдрийн турш ядрахгүй байх эрч хүчийг бэлэглэдэг. Тиймээс хүмүүс өглөөний цайндаа чиа үрийг ихээхэн хэрэглэх болсон. Үүнээс гадна чиа үр нь хүний биед маш олон төрлийн ашигт тустай. Чиа үрэнд агуулагдах эслэг нь хоол боловсруулалтыг сайжруулж, бодисын солилцоог түргэсгэдэг.

Нэг унци (28 грамм) чиа үр нь  11 грамм эслэг агуулдаг. Судалгаагаар чиа үрийг идсэн чихрийн шижин өвчтэй хүмүүст өлсөх мэдрэмж буурч, цусан дахь сахарын хэмжээ болон цусны даралт тогвортой болоход нөлөөлжээ. Чиа үр нь антиоксидант ихтэй тул бодисын солилцооны явцад үүсдэг чөлөөт радикал хэмээх тогтворгүй молекулаас эсийг хамгаалдаг. Мөн үрэвслийг бууруулах үйлчилгээтэй.

BERRIES

 Жимс нь амттай бөгөөд антиоксидант ихээр агуулдаг. Нэрс, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, үхрийн нүд зэрэг нь сахарын агууламжаараа бусад жимснээс бага боловч эслэгээр их байдаг. Нэг аяга бөөрөлзгөнө нь 120 ба 145 грамм эслэг өгдөг. Төрлөөсөө хамаараад нэг аяга жимс нь ердөө 50-85 калори илчлэг агуулдаг. Жимс нь таны зүрхний эрүүл мэндэд тустай төдийгүй хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй антоцианин хэмээх антиоксидант агуулдаг.  Мөн үрэвслийн маркерийг бууруулж, цусан дахь холестериныг бууруулж, судсан дахь эсүүдийг эрүүл байлгадаг болохыг баталсан.  

САМАР

Самар нь өглөөний цайнд маш сайн нэмэлт хүнс юм. Цатгалан мэдрэмж төрүүлж, жингийн илүүдлээс урьдчилан сэргийлэхэд тусалдаг.  Самар нь илчлэг ихтэй ч бие мах бод бүх илчлэгийг өөртөө шингээж авдаггүй. Бие махбод 1 унци (28 грамм) бүйлсний 129 орчим калорийг л өөртөө шингээж авдаг.  Самар нь зүрхний өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулж, үрэвслийг намдаадаг. Бүх төрлийн самар нь магни, калигаар баялаг байдаг.  Бразил самар нь селений хамгийн сайн эх үүсвэрүүдийн нэг юм.

Самар нь чихрийн шижин өвчтэй хүмүүст ч тустай бөгөөд цусан дахь сахар болон холестерины хэмжээг бууруулдаг. Грек тараг, гэрийн бяслаг, овьёостой хослуулан хэрэглэх нь өглөөний хоолны тэжээллэг чанарыг нэмэгдүүлнэ.

НОГООН ЦАЙ

Ногоон цай бол хамгийн эрүүл ундааны нэг юм. Энэ нь бодисын солилцооны түвшинг нэмэгдүүлдэг. Ногоон цайны үндсэн орцуудын нэг бол кофеин юм. Кофеин нь тархинд аденозиныг хориглодог. Ингэснээр нойрмоглохоос сэргийлж, эрч хүчтэй байхад тусалдаг. Тиймээс олон хүмүүс сэргэг, оюун ухаан хурц байхын тулд кофеин хэрэглэдэг. Тархинд аденозин хэмээх бодис ихээр ялгарснаар Альцгеймер, Паркинсон зэрэг танин мэдэхүйн процесс, ой санамжтай холбоотой өвчлөлүүд үүсдэг. Судалгаанаас харахад кофеины тогтмол хэрэглээ нь эдгээр нөхцлийг бий болгох эрсдлийг бууруулдаг байна. Ногоон цайны найрлага дахь кофеины хэмжээ кофеныхоос хамаагүй бага байдаг.

Ногоон цайнд L-theanine хэмээх амин хүчил агуулагддаг бөгөөд энэ нь стрессийг бууруулж, сэтгэл санааг өөдрөг байлгахад тусалдаг болох нь тогтоогджээ. Мөн зүрхний өвчин үүсгэх эрсдэлт хүчин зүйлийг бууруулснаар зүрхний эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг болох нь тогтоогджээ. Цусны даралт ихсэлт нь зүрх судасны өвчлөлийн хамгийн түгээмэл хүчин зүйлүүдийн нэг юм.

ЖИМС

Жимс нь тэжээллэг өглөөний хоолны чухал хэсэг юм.  Бүх төрлийн жимс нь витамин, кали, эслэг агуулдаг бөгөөд илчлэг багатай байдаг. Нэг аяга жижиглэсэн жимс нь төрлөөсөө хамараад ойролцоогоор 80-130 калори илчлэг өгдөг. Цитрусын төрлийн жимс нь С аминдэмийн агууламж өндөртэй байдаг. Нэг том жүрж нь С аминдэмийн өдөр тутмын хэрэглээг бүрэн хангадаг.

МААЛИНГА ҮР

Маалинга үр нь эрүүл мэндэд олон төрлийн ач тустай. Маалингийн хальсанд орших эс нь архаг өтгөн хаталтыг эмчилдэг. Энэ нь биеэс хорт бодисыг зайлуулж аажмаар гэдэс дотрыг цэвэрлэдэг бөгөөд ингэхдээ салст орчинг бүрдүүлж байдаг. Мөн холестерины хэмжээг бууруулж судасны хананы уян хатан байдлыг нэмэгдүүлдэг. Туулгах чанар нь гэдэс дотрыг цагаан хорхойноос ангижруулна. Элэг, цөсний эмгэгийг эмчлэх төдийгүй шээс дуслын замын үрэвслийг эмчилж, хоол боловсруулах замд, ялангуяа ходоодны шарх, үрэвсэлд мөн тустай.

ГЭРИЙН БЯСЛАГ

Уураг ихээр агуулдаг тул бодисын солилцоог нэмэгдүүлж, цатгалан мэдрэмжийг төрүүлдэг. Гэрийн бяслаг нь коньюгат линолийн хүчил (CLA) агуулдаг тул жин хасахад нөлөөлдөг байна.  Нэг аягад 25 грамм уураг агуулагддаг. Илүү тэжээллэг болгохын тулд жимс, нунтагласан маалингын үр эсвэл жижиглэсэн самар нэмэхэд тохиромжтой.

ОВЬЁОС

Овьёос нь бусад үр тарианы төрлөөс хамгийн тэжээллэг чанартай юм. Судалгаагаар цусны холестеринийг буулгах, мөн хивэгтэй хамт хэрэглэх нь үр дүнтэй туулгах зориулалттай, хоргүйжүүлэх үйлчилгээтэй байдаг байна. Овьёос нь Е болон зарим В төрлийн витамин, төмөр, кальци, магни, фосфор, кали ихээр агуулдаг. Хурдан болдог учраас хийхэд цаг хэмнэсэн хялбар өглөөний хоол юм. Мөн цусны даралтыг тогтвортой байлгаж биеэс хэрэгцээгүй холестеринийг зайлуулах, сахарын өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусална. Мөн биеийн жинг тогтвортой байлгах, хүүхдийг амьсгалын замын багтраа өвчин тусахаас сэргийлэх гэх мэтийн маш олон эрүүл мэндийн ашиг тустай хүнс юм.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!