LOADING

Type to search

Uncategorized

Оюун ухаанаа амжилтын санаагаар дүүргэдэг

Share

– Амьдралын буруу хэвшлээ энэ бүхэн хэрэггүй, алив өөрөөр амьдаръя!гэж эрс шийдэмгий өөрчилж чаддаг

– Олон зүйлийг урьдчилан харж, бодож боловсруулдаг

– Янз бүрийн мэдээллийг цэгнэн үзэж, тал бүрээс нь дүн шинжилгээ хийдэг

– Боловсролдоо харамгүй мөнгө зарцуулдаг

– Өөрийн санаа бодол, үзэл баримтлалаа бусдад тулган хүлээлгэдэггүй

– Ямарч хэцүү ярвигтай даалгавараас хойш суун шантардаггүй

– Бусдын санал санаачилгыг

чөдөрлөн боогдуулалгүй анхааралтай судалж үздэг

– Хамт ажиллахад урамтай, ажил үйлс бүтэмжтэй

– Нөхрийн ханилгаа сайтай

– Ямарч зорилгыг хэрэгжүүлэхэд төлөвлөгөө тусалдагт итгэдэг

– Хэзээ ч самгардан сандардаггүй

– Уйгагүй хөдөлмөрийнхөө ачаар өөрийгөө, амьдралаа өөрчилж чаддаг

– Олон талын авьяастай

– Ажиллагсадынхаа идэвхи санаачилгыг өрнүүлж чаддаг

– Сэтгэлийн ховор чухал, эрхэм нандин чанаруудтай

– Хүмүүст элгэмсүү, саналсанаачилгатай

– Гайхмаар бүтээлч ур ухаантай

– Хүнлэг харьцаа, цагаан цайлган зантай

– Бодлогоширсон ухаалаг харцтай, урсгал зөөлөн, талбиун

– Залуу чийрэг чигээр хэвээр байхын тулд хөдөлмөрлөдөг

– Амьдралдаа багагүй зүйлийг үзэж өнгөрүүлснийг илтгэсэн тогтуун дүр төрхтэй

– Хүйтэн хөндий, ихэмсэг биш

– Товч тодорхой, яв цав биелүүлдэг

– Хэзээ ч хүнийг элдэв үгээр басамжлан дайрдаггүй

– Ой ухаандаа зорилгоо байнга сануулдаг

– Элдэв хатуу шүүмжлэл, буруу зөрүү хандлагын учрыг олж хужрыг тунгаадаг

– Сайн сэтгэлийн үүднээс анхааруулсан шүүмж зөвлөлгөөг олзуурхан хүлээн авдаг

– Ухаалаг санаа бодолд тулгуурласан эрүүл, зөв хандлагатай

– Бүх алдагдлын үндэс болсон залхуурлын уршигт муу үр дагавартай чадлаараа тэмцдэг

– Ажилтайгаа холбоотой бүх зүйлийг нэгд нэгэнгүй судалж бэлддэг

– Хүний боломж хязгааргүйтэй тэнцүү гэдэг теоремыг бүх амьдралынхаа уриа болгодог

– Өөрийгөө ялахын тулд хатуу нөхцөл тогтоож түүндээ хүрдэг

– Чадвар мэдлэгээ голж, өөртөө буулт хийж боломжоо хязгаарладаггүй

– Амьдралд бууж өгдөггүй, өвдөг сөхөрдөггүй цэх шулуун

– Олонхи хүмүүс зөвхөн мөнгө олохын төлөө биш, амьдралынхаа төлөө хөдөлмөрлөж буйгаа сайн ойлгодог

– Бусдад амин чухал, хэрэгтэй зөвлөлгөөг өгч, ухаалаг алхам хийхэд нь тусалдаг

– Гэр бүл, үр хүүхэддээ хайр нь гаднаа аав байдаг

– Үр хүүхдээ боловсрол мэдлэгтэй, өв тэгш иргэн болгоход эцэг хүн чадах бүхнээ цөхрөлтгүй хийх ёстой гэсэн зарчмыг хатуу баримталдаг

– Зөв ярьж итгүүлэхийн тулд үгээ оновчтой сонгодог

– Өөрийн мэргэжил, ур чадварын дутагдалтай талуудаа анхаарч, үргэлж засаж сайжруулж явдаг

– Өөрийг нь амжилтанд хүрэхэд тусалдаг хүмүүст баяр талархлаа дэвшүүлдэг

– Олон талын авьяас билэг, хосгүй ухаан, хүн чанарыг хослуулж байж амжилтын эзэн болдог

– Шударга үйл хэргийн төлөө үнэ цэнээ алдахаас айдаггүй

– Өөртөө ямар муу чанар, сул тал байдгыг шударгаар хүлээх зоригтой

– Дутуу дулимаг зүйл хийж нэр төрөө сэвтүүлдэггүй

– Сул талаа сөрөн зогсох чадвартай

– Мэргэжлийн хүмүүсийн үгийг ямарч үед сонсож зөвлөлгөө авдаг

– Яаруу сандруу дүгнэж хөнгөн хийсвэр шийддэггүй

– Өөрийн хүчиндээ хэт итгэж, эрдэж барддаггүй

– Тэвчээргүй шазруун зан авиргүй, хатуу үгэнд огло харайн түргэддэггүй, тогтуун тайван

– Олон юманд гарах гарц, ухаалаг арга зам олон байдгыг санаж, тэвчээртэй хүлээдэг

– Хүссэн зүйлийнхээ төлөө цаг гаргаж чаддаг

– Сэтгэлдээ ариун чанар хомсхон хэрцгий хүмүүстэй нөхөрлөдөггүй

– Захиран тушааж биш, аргадах өнгө аясаар харьцаж сурвал ихийг хожно гэдгээ ухаардаг

– Ярилцаж тохирсноо дахин дахин сануулж тайлбарлахаас төвөгшөөдөггүй ухаалаг

– Оюуны чадвар болон амьдралын туршлага бизнест нэн чухал үзүүлэлт болдогыг мэддэг

-Удирдах арга барилд насан турш суралцана гэдгээ ухаардаг

– Санхүүгийн мэдлэггүй бол урагш ахихад хүнд гэдгийг мэддэг

– Уйгагүй зүтгэл, мэргэн ухаан, гал цогтой

– Эрсдэл саадыг үл анзааран урагш тэмүүлж амьдардаг

– Гүдэс, шулуун

– Наргиан цэнгээн, найр наадмаас дөлж, номтой нөхөрлөсөн хэн ч хождог гэдгийг сайн сайхан яваа хүмүүсийн амьдралаас хардаг

– Хүний ухааны давуу тал болсон дүгнэж цэгнэдэг сэтгэлгээнд суралцдаг

– Зорилго том байх тусам бэрхшээлүүд жижгэрч, даван туулах аргачлал нь хамт ирдэгийг мэддэг

– Хүний сэтгэлийг татах ховор сайхан чанартай

– Аль болох их хийж, бага ярихыг чухалчилдаг

– Өөрчлөлтөөс ухарч няцалгүй ажилдаа шамдан ордог

– Буцах зам, гарах гарцгүй болтол зорилгоо тодорхойлоод итгэл төгс урагшилдаг

– Эх орончид голдуу эх орондоо татвараа төлж, хөгжил дэвшилтэй хамт урагшлахыг нэр төрийн хэрэг гэж боддог

– Сэтгэл татам хүн чанарын жишээ болж амьдардаг

– Одоо байгаагаасаа илүү өндөр түвшинд хүрэх ёстойгоо хэзээ ч мартдаггүй

– Элбэг хангалуун ба амар амгалангийн тухай цаг ямагт боддог

– Задлан шинжилж, дүгнэлт хийх өргөн чадвартай

– Хэрэгцээтэй цагт бууж өгч чаддаг

– Элдэв сөрөг, муу бодлуудад автдаггүй

– Бухимдаж бүтэлгүйтсээр байвал зүрх сэтгэл өгөөмөр агуу болохгүйг мэддэг

– Бачуурч уурлаж байвал эргэн тойрны бүх хүмүүст нөлөөлдөг тул аль болох уурлахгүйг хичээдэг

– Хүссэн зүйлдээ төвлөрөхөөс хүсээгүй зүйлээ боддоггүй

– Нарийн мэдрэмжтэй, эдийн засгийн боловсролтой, зөв шийдвэр гаргадаг

– Сайхан ярьдаг биш, сайн хийдэг

– Улам өгөөмөр, улам агуу болохын төлөө цаг ямагт хичээдэг

– Ямарч үед юунд ч автагдан самуурч замаа алдахгүй тэвчдэг сэтгэлийн эрүүл сайхан төлөвтэй

– Өөртөө итгэлтэй, ухаан нь цэгцэрсэн хүнд айх юм ховор байдгыг сайн мэддэг

– Тал шиг уудам сэтгэлтэй, цэлмэг тэнгэр шиг саруул ухаантай

– Утга учиртай, сэтгэлийн таашаал эдлүүлдэг тийм ажилдаа цаг заваа зориулдаг

– Хүний сайхан эрхэм чанаруудыг үргэж дээдэлж явдаг

– Бүхий л нарийн ширийн асуудлыг тал талаас нь тооцон хардаг

– Хүнийг дээр дор гэж үздэггүй, олон түмэнтэйгээ, их ёс төртэй

– Юутай ч зүйрлэшгүй арвин, үр өгөөж ихтэй үйлсийн төлөө шамдан зүтгэдэг

– Хүмүүст хэрэгтэй, төгс төгөлдөр тийм зүйлд тэмүүлдэг

– Бэрхшээлтэй аливаа асуудлыг хялбархан даван туулах өндөр чадвартай

– Зөвхөн бодол санаа юуг ч бий болгохгүй тул зөв гэсэн ажилдаа ханцуй шамлан ордог

– Оюун ухаандаа найдан хичээл зүтгэлээ дайчилбал айдас бэрхшээлүүд аяндаа алга болдогт итгэдэг

– Элдэв мөрөөдөлд цагаа үрэлгүй бодит ажилдаа бүх анхаарлаа хандуулдаг

– Санал нийлэхгүй байлаа ч үгийг нь анхааран сонсдог

– Ёс суртахууны болон сэтгэлийн агуу их боломжтой гэдэгтээ итгэдэг

– Оюун ухаанаа амжилтын санаагаар дүүргэдэг

– Хүрэхгүй юмныхаа хойноос улайраад байдаггүй

– Өөрийгөө төгс төгөлдөр, алдаа мадаггүй хүн мэтээр сайрхдаггүй

– Хэн нэгэнд амьдралд нь шинэ санаа, шинэ зам харамгүй нээн өгдөг

– Хариу нэхээгүй олон олон тусын эзэн болж чаддаг

– Хүний төлөө төрсөн мэт туслахыг хичээж, энд тэнд гүйж явдаг

– Алхам тутамдаа бусдын эрх ашгийг хүндэтгэдэг

– Ямар нэг шилдэг санаа олоод тэр даруй хэрэгжүүлж эхэлдэг

– Юм болгоныг зөвтгөөд эвлэрээд явдаггүй, хэлэх гэснээ хэлж явдаг

– Төр түмний үйлсэд өөрийгөө үл хайрлан зүтгэдэг

– Ажилдаа махруу, шаргуу тэвчээртэй хөдөлмөрлөдөг

– Олон талаас нь харж өргөн хүрээтэй сэтгэдэг

– Амжилт ялалтын сайн сайхан сэтгэлгээтэй

– Эрхэм дээд ариун үзэл санаатай

– Хүнд туслахаас буцдаггүй, халуун элгэн сэтгэлтэй

– Зөрүүдэлж муйхарлан буруу тийш зүтгэдэггүй

– Цөхрөлтгүй оролдлого, мэрийлтээр амжилтанд хүрдэг

– Хөлс дуссан, эрч хүч шаардсан ажлаас шантардаггүй

– Хийх гэж буй бизнесийнхээ талаар сөрөг муу зүйл сонсохоос айдаггүй

– Их зүйл уншиж, мэдлэгийн нөөцөө арвижуулдаг

– Дуугүй дүмбийдэг зангаа өөрчилж, нээлттэй байж чаддаг

– Өөрийгөө хэн болохыг олж мэдээд сайн талаа хөгжүүлэх гарц хайж эхэлдэг

– Эх орон, хүн арддаа үргэлж сайн сайхныг хүсч, насаа уртасгаж явдаг

– Хүнлэг сэтгэлээрээ бусдыг араасаа дагуулдаг

– Гэр бүлийнхээ ихэнхи төсвийг олдог болохоор өөртөө сэтгэл хангалуун байж чаддаг

– Өөрийн болон бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэж явдаг

– Хардалт, үзэн ядалт, өшөө хорсол нь дутуу хөгжсөн оюун ухааны үр дүн тул ийм илрэлүүдийг толгойноосоо даруйхан авч хаядаг

– Үргэлж залуу сэтгэлгээтэй байж шинэлэг бүхнийг дэмждэг

– Нүдэнд дулаан, энгүүн мөртлөө нар сар шиг ээлтэй

– Хатуу доромж үгэнд царай алдан цонхийдоггүй

– Хүнд байдаг сайн сайхан чанар болгоныг өөртөө юүлэн авахыг үргэлж хичээдэг

– Хүний итгэлийг алдахгүй байж чаддаг

– Амьдрал хичнээн эгэл жирийн байх тусмаа үнэтэйг мэдэрдэг

– Бусдын гаргаж буй авир төрхийг тайван ажиглан хардаг

– Ажлыг амаараа биш өөрийн биеэр үлгэрлэн хийдэг

– Хөлсөө дуслуулан байж их ажлын ард гардаг

– Ямарч үед үнэн сэтгэлээсээ хэлж байгаа юм шиг ярьж чаддаг

– Өөрийн хүчирхэг оюунлаг ухаан бодолд найддаг

– Ухаарч мэдэрсэн бүхнээ бусадтайгаа хуваалцаж, сайн сайханд хүрээсэй, алдаа бага гаргаасай гэж бодож явдаг

– Аз жаргалд ойртох арга нь бусдыг өөрийн адил хайрлаж чадахаас эхтэй гэдгийг ойлгодог

– Хүн гэдэг хүнийхээ нөмөр түшигт амьдрал нь сайн явдаг гэдгийг ухаардаг

– Бусдын санаа оноонд эмзэглэлгүй, авах гээхийн ухаанаар тунгаан боддог

– Урвуулж нэг бодоод, ургуулж нэг сэтгэдэг

– Хүний ой ухааны гайхамшгийг харуулсан урт настай зүйл бүтээе гэж мэрийдэг

– Болохгүй, бүтэхгүй зүйлийг болгохын төлөө мэрийхийг иргэн бүрийн ариун үүрэг гэж боддог

– Үгийн урнаар уур омогтойг зөөлөн даруу, залхуу хойргыг ажилч хичээнгүй болгож чаддаг

– Гартаа дүйтэй, ухаандаа уртай

– Хатуу үг, доогтойхон шүүмжлэлээс өөрт хэрэгтэйг нь тусгаж авахаас биш ер эмзэглэдэггүй ухаалаг

– Адгуу яаруу хүнээс амжилт зугтдаг тул ул суурьтай бодож, боломжийн хурдаараа ажилладаг

– Бусдын арга эвийг олдог ухаалаг аядуу зөөлөн зантай.

• Зөвхөн таныг ирж авахыг хүлээсэн”амжилт”гэдэг алтан мод хаа нэгтээ, өндөр ууланд ургадаг. Тэрнийг олж авахад танаас их хүсэл, шаргуу хөдөлмөр, эрч хүч гурав л хэрэг болно. Та авахаар шийдсэн бол өөр хүн авчихаас өмнө, яг өнөөдрөөс эхлэн төлөвлөгөө гарга.

• Бодол санаа нь бүх амжилт, бүх баялгийн үр үндэс болохоор итгэл үнэмшлээ олон дахин бодож боловсруулж байж хүслээ зорилго болгоод зорилгоо бодит амьдрал болгоход өөртэйгээ ажиллах л үлдэнэ.

• Магадгүй таны боддог энгийн зүйл бусад хүмүүст гайхамшигтай санагдаж болох тул хүмүүстэй сайхан гэж боддогоо харамгүй хуваалцаж байх нь хэн нэгний зөв амьдралын эх булаг ч болж магад.

• Хүн гэдэг төгс бус учир алдаа гаргах нь зайлшгүй, бие биенээ уучилж, найр тавьж чадна гэдэг гайхамшиг, гэр бүл аз жаргалтай байх нэг нууц энэ байж мэднэ

Эх сурвалж: Амжилтын нэвтэрхий толь

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!