LOADING

Type to search

Uncategorized

Бусдын амжилтанд баярлаж сурвал хол явна гэдгээ ухаардаг

Share

– Сайхан сэтгэлээс л сайхан амьдрал, баян нийгэм бий болно гэдгийг ухаарч өөрөөсөө эхэлдэг

– Зүрхнээс гарсан үг зүрхэнд хүрдэгийг мэддэг

– Бусдын амжилтанд баярлаж сурвал хол явна гэдгээ ухаардаг

– Урагшаа ахан дүүсээ!гэж бусдыг уриалж үргэлж урагш тэмүүлдэг

– Ганцаараа байхдаа бодол санаагаа цэгцэлж, юунд алдсанаа, юунд дээр анхаарахаа тогтоож авдаг

– Мэрийж хичээх тусам өөртөө улам итгэлтэй болохыг мэдэрдэг

– Амьдрал болоод хүмүүст халуун хайртай

– Зөвхөн өөрийн гэсэн дүрмээр амьдарна хэмээн зүтгээд байдаггүй

– Байгаа орчноо сэтгэл зүрхний бүлээн дулаан уур амьсгалаар дүүргэдэг

– Ямагт эрэл хийж эрснээ олдог

– Ирмүүн жавхлантай, цог заль төгс

– Элдэв амлалтанд тэр бүр амархан итгээд байдаггүй

– Эрэмгий Монгол соёлт хүний эртний уламжлалт ёс заншил, мөс чанараа дээдэлдэг

– Аливаа асуудлыг сайн муу, бүх талаас нь тунгааж боддог

– Хурц ухаантай, цэнүүр болгоомжтой, хашир

– Хичээхийн ихээр хичээж мэрийж байж зорьсондоо хүрдэг

– Эхлэл ямар байна төгсгөл нь мөн тийм, төгсгөл сайн бол цөм сайн

– Хийж бүтээхийн төлөө унтах нойр, идэх уухаа хугаслан зүтгэж чаддаг

– Халуунд халж, хүйтэнд хөрч, хал дол үзэж байж эр хүний зэрэгт хүрдэг

– Амьдралдаа дэвшил гаргахын төлөө ухаан бодлоо дайчилдаг

– Өөрийн талаар ярих дургүй, дуу намуун, дөлгөөн зантай

– Хүний мөс чанараар бусдад үлгэр жишээ болж амьдардаг

– Сайрхаж, шазруун үг хэлэхээс цээрлэдэг

– Хийсэн бүтээсэн юмтай, бусдад гэрэл гэгээ болж явдаг

– Ааш аяг тогтуун, ажил төрөлдөө зүтгэлтэй

– Зан ааш нийлэмжтэй, аливаад эв дүйтэй

– Ухаалаг хандлагатай, намуун зөөлөн, тохь тухтай

– Голт зүрхэндээ хонзон хураадаггүй, голын ус шиг тунгалаг

– Хийж бүтээх, санаж сэдэхийг эрхэм зүйлд тооцдог

– Өөрийнхөө үгийг тодорхой санаа, баримт нотолгоонд тулгуурлан ярьдаг

– Арга ухаан зааж сэнхрүүлдэг

– Алдаа оноог нь ялгаж салгадаг

– Худал хуурмагыг жигшиж, шударга шулууныг эрхэмлэдэг

– Сайн сайхан зүйлийг мэдэх сурах гэж эрэл хайгуул хийдэг

– Амгалан дөлгөөн, амьдралын баяр баясгалантай

– Найрсаг, халуун дулаан харьцаатай

– Хүлээцтэй, тогтуун ухаалаг

– Тохилог орчинд өрнүүлсэн яриа хэлэлцээрүүд нь цаашдын амжилтын түлхүүр болдог тул оффисын нэр хүнддээ анхаардаг

– Өнөөдөр ялагдсан хүн маргааш ялах нь тодорхой гэдгийг мэддэг

– Ашигтай гээд хуурч мэхэлдэггүй, зоригтой гээд зодоонд дурлаад байдаггүй, сул дорой биш гээд дайрч давшлаад байдаггүй, ноомой унжгар биш гээд хөөрч онгироод явдаггүй, сэргэлэн гээд ичгүүр сонжуургүй аашлаад байдаггүй

– Үнэнч зан чанарыг бүсгүй хүний хамгийн сайхан чанар гэж боддог

– Ажил хөдөлмөртөө шамдан бүхнээс эртлэн босдог

– Өөрийнхөө ур чадвар, шаргуу занд эргэлзэж алдаа гаргадаггүй

– Хөөргөн дэврүүн зангүй, намуун дөлгөөн

– Шүүн тунгааж, олон талаас нь задалж боддог

– Баяр хөөртэй, хөгжөөн наргиантай

– Сэтгэл тэнүүн, итгэл төрүүлсэн, цовоо цолгин

– Тогтож ядсан, үсэрч дүүлсэн тогтворгүй биш

– Дотоод зүрх сэтгэлээ нээж чаддаг

– Номонд дурлаж шуналтай уншдаг

– Үе үе өөрийгөө хөндлөнгийн байр сууринаас харж сэтгэл зүрхээ сонсдог

– Бусдад мөнгө олох бололцоо олгосноор өөрт илүү их боломж нээгддэг үнэнийг мэддэг

– Уурлаж хорсож мууг санах нь амьдралд юу ч өгдөггүйг санаж, тайван ярьж, цээж дотроо уужуу байлгахыг хичээдэг

– Хэний ч муу муухай алдааг ярьдаггүй, харин хүн бүрт байдаг сайн талыг нь олж хардаг

– Цэцэн цэлмэг, ухаалаг, сайхан сэтгэлтэй

– Алс хэтийг хардаг хэтийдсэн хурц ухаантай

– Ажигч гярхай, бурууд нүд хурц

– Нарийн төвөгтэй, адармаатайзүйлийг зөв ойлгох гойд чадвартай

– Бусдын санаа бодлыг анхааран сонсдог

– Асуудлыг шийдэх шинэ арга зам эрэлхийлж түүнийгээ ч олдог

– Амьдралыг эрс өөрчлөх боломжийн өмнө хэзээ ч бууж өгдөггүй дайчин зан чанараараа бахархдаг

– Өгөөмөр, эрмэлзэл дүүрэн

– Тайван дөлгөөн

– Ямарч үед барьц алддаггүй

– Уурлаж бухимдах нь бага, аядуу намдуу

– Чадамгай зохион байгуулагч

– Хамт олныхоо бүтээлч эв нэгдлийн баталгаа болж чаддаг

– Ажил үйлсээ тооцоолж төлөвлөдөг

– Зөвхөн өөрийн сэтгэлд таараагүйг буруутган загнаж зандраад явдаггүй

– Эргэн санахад бахархмаар дурсамж өөртөө бүтээж амьдардаг

– Амжилт олон зүйлээс шалтгаалдгыг мэддэг

– Ажил амьдралын баялаг туршлага хуримтлуулсан

– Аливааг чин сэтгэлийн угаас өгүүлдэг

– Сонирхолтой, сургамжтай талаас нь ярьдаг

– Хэлэх хэлэхгүй элдэв зүйл яриад явдаггүй

– Төлөв төвшин, эелдэг даруу, нийтэч

– Бусдад шинэ санаа арга туршлагаасаа харамгүй хэлж өгдөг

– Амьдралд халуун хайртай

– Төрөлх аймаг сум орныхоо нэрийг өндөрт өргөж явдаг

– Хүнийг хүн ёсоор хайрлаж хүндэтгэдэг

– Нэр төртэй, бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн

– Хэрэгтэй үед өөртөө хариуцлага үүрэхээс айдаггүй

– Захиргаандаа байгаа хүмүүст анхаарал халамж тавихыг чухалчилдаг

– Бэрхшээлийг даван гарахад нь хүмүүст халуун сэтгэлээсээ тусалдаг

– Амьдралын гайхамшигаа олсон амжилт, хөгжил дэвшил гэж боддог

– Аливаа ололт амжилтын ард эрсдэл дагаж байдаг нь үнэн тул хянуур болгоомжлолоо улам нэмэгдүүлдэг

– Эд зүйлсдээ хайр гамтай, өрөвч энэрэнгүй сэтгэлтэй

– Бие сэтгэлийн дархлаа сайтай

– Ойр дотныхондоо чин сэтгэлээс хандаж, юу байгаагаа хуваалцахад бэлэн байдаг

– Ашиг тустай санаа оноо, үнэтэй зөвлөгөөгөө дуртайяа хуваалцдаг

– Сайн болон сул тал, ололт амжилтыг нь тэмдэглэн хэлдэг

– Богино хугацаанд хүний итгэл хүлээж, шилдэг ажилтан болж чаддаг

– Ажил төрөлдөө ур чадвартай, авьяаслаг нэгэн болохоор байнга мэрийн ажилладаг

– Уйгагүй зүтгэж, эрч хүчээ дайчилдаг

– Цаг алдалгүй дараагийн ажилдаа шамдан ордог

– Шийдэмгий байх нь амжилтанд хүрэх чухал зан төлөв гэдгийг сайн мэддэг

– Цаг хугацаа болон орон зайн мэдрэмж сайтай

– Ажлыг хойш тавилгүй тэр дор нь хийдэг хөнгөн шуурхай

– Удирлагынхаа өгсөн үүрэг даалгаварыг өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг

– Аливаа асуудлыг хойш тавилгүй даруйхан шийдвэрлэдэг

– Өдөр тутмын ажилдаа түүртдэггүй, гялалзуур, түргэн хөдөлгөөнтэй

– Ямагт хэтийг харж ажлаа төлөвлөдөг

– Бүхнийг эвтэйхэн, эвлэгхэн хийж бусдын хайр талархлыг хүлээдэг

– Хурц хараа, сэргэг сэргэлэн, авхаалжтай

– Шинэ зүйл туршиж үзэхээс айдаггүй

– Нарийн ухаан, нандин чанартай

– Хийсэн бүтээсэн нь гарамгай, чанар чансаатай

– Эрс шийдэмгий, зорилго тавьж түүндээ хүрдэг

– Хамт олноо хайрлаж, нэн зохистой арга хэлбэрээр удирддаг

– Атаархмаар эрч хүч, идэвхи чармайлттай

– Сэргэлэн цовоо, цог золбоотой

– Өөрийгөө сорьж, шалгах дуртай

– Зөв сайхан санаа бодолтой амьдардаг

– Сайн сайхан зүйлийг дэмжиж хөгжүүдэг

– Амжилтанд хүрэхэд илүү их энерги шаардагддагыг мэддэг

– Хүнд чин сэтгэлээсээ өгсөн ямарч бэлэг хэзээ ч үнэ цэнэтэй хэвээр хадгалагдан үлддэгийг мэддэг

– Үнэндээ тулгарч байгаа саад бэрхшээл нь хүний амьдралын дээш өгсөх шат гэдгийг ухаарч явдаг

– Эд баялаг хүнийг дээрэнгүй, биеэ тоосон болгодог гэдэгт итгэдэггүй

– Итгэж байгаа, хүсч байгаа, мөрөөдөж байгаа зүйлүүдийн хооронд маш том ялгаа байдгыг сайн ойлгодог

– Энхтайван, амар амгалан ноёрхсон энэ баян тансаг эх орондоо төрснөөрөө бахархдаг

– Хийж бүтээсэн, итгэж найдсан, олсон амжилтынхаа талаар л ярьж явдаг

– Сэтгэлгээгээ хөгжүүлж, сурч боловсорч, өсөж өндийх арга барилаас байнга суралцдаг

– Санаандаа төрсөн гэгээлэг сайхан бодлуудаа тэтгэж, муу сэтгэлгээг унтрааж амьдардаг

– Өөрийн хүсэл мөрөөдлийн биелэгдэх бодит боломжийг эрж хайдаг

– Өөрт ашигтай хувилбараа хүнд тулган хүлээлгэдэггүй

– Сайн дээрээ улам сайн хүн болж, гэгээрэл рүү тэмүүлдэг

– Ном уншдаггүй, түүнгүйгээр амьдарч яваа хэн нэгэнд бусдыг бодвол арай хүнд ачаа оногддогыг ухаарч номтой нөхөрлөхийг хичээдэг

– Хүнд бэлгийн дээд нь болсон ном бэлэглэнэ гэдэг ухаант хүний үйлдэл гэдэг тул сар шинийн баяраар зөвхөн ном бэлэглэдэг

– Өөрт таалагддаггүй, шүүмжлэлтэй ханддаг хүнээ ганц удаа ч болов сайн талыг нь магтан ярьж чаддаг

– Жинхэнэ ажил хэрэгч хүн мөнгөний төлөө бус, чанарын төлөө ажилладаг

– Гайхалтай түргэн, чанартай хийсний үр дүн нь хол давна

– Ямарч бай ер бусын зүйл төгс төгөлдөр гэхээсээ илүү чанартай сайн хийгдсэн байх ёстойг эрхэмлэдэг

– Хойш тавьж маргааш биш, яг одоо хийж дуусгадаг

– Эд болгон эзэндээ хайрлагдах тул зөвшөөрөлгүй авсан болгон хулгайн хар мөр дагуулна! Эгнэгт цээрлэж яв! Амь нас, ажил амьдралд цөв суулгадаг нүгэл болохоор тэр! /Мэргэдийн сургаалиас/

– Ажил амьдралдаа дэвшил гаргая гэвэл өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэйг ойлгодог

– Хоосон эргэлзээнээс болж зарцуулсан бүх хүчээ үр дүнгүй өнгөрөөхөөс сэргийлдэг

– Өмнөө тавьсан зорилгоо заавал биелүүлэх хууль болгон хөдөлбөл саад тотгор юу ч биш болдогыг сайн мэддэг

– Настай хүнийг гомдоох нь амны хишгээ гомдоосонтой адил тул цээрлэдэг

– Хүчин чармайлт гаргаагүй байж илүү хөлс нэхэх нь хүн чанарт таарахгүйг хатуу санаж явдаг

– Найз нөхөд, ойр дотныхоноо өсөн дэвжих үйлсэд нь халуун сэтгэлээр тусладаг

– Эерэг сэтгэхүй, сайхан сэтгэл, хүн чанарын тухай байнга бодлогоширч явдаг

– Уран сэтгэмж, нарийн мэдрэмжээ хөгжүүлдэг

– Сэтгэлийн дэм, урам зориг, ухаарал хайрласан үг хэллэг байнга хэрэглэдэг

– Хүнээс чин сэтгэлээсээ уучлалт гуйдаг

– Тогтоож барьшгүй амжилтанд хүрэх залуу хүний хүсэл эрмэлзэлтэй

– Сэтгэл хөдлөлд хэт автвал хайрлаж өршөөхдөө туйлширдаг тул сэрэмж болгоомжтой байж аливаа муу тохиолдолд зүрх сэтгэлээ бэлэн байлгадаг

– Мэдлэггүйн улмаас хүнд байдалд орсон нь элбэг тул бүхнийг мэдэхийг мэрийж явдаг

– Эх орон, элгэн олноо гэсэн залуу хүний оргилуун хүслээр хийх бүтээх их хүслээр шатаж явдаг

– Өглөө бүр эрт босч, эх орныхоо цэлмэг хөх тэнгэрт хүн ардаа даатган цай сүүнийхээ дээжийг өргөж сүсэглэдэг

– Өөртөө энергийн эх үүсвэр олж ашиглаж чаддаг

– Муу муухай зүйл бодож үйлдэх нь хүний аура /гэрлэн бүрхүүл/бүрхүүлд арилшгүйгээр шингэж зовоодог тул бие сэтгэлээ шинждэг

– Бурхан тэнгэрийн жигшдэг зүйлийг санаатай болон санамсаргүйгээр үйлдэж, үзэн ядуулах шалтгаан бий болгохоос хатуу анхаарч явдаг

– Өөрт огт ашиггүй зүйлийг бусдын төлөө хийж чаддаг

– Хүний үнэргүй, нүнжиггүй зан гаргаж ёс жудагаа алдалгүй, сэтгэлийн элдэв дарамтнаас ангид амьдарч явдаг

– Амжилт, хийсэн бүтээсэндээ сэтгэл хангалуун

– Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг

– Өөрийнхөө бодлыг хэлэхээс айдаггүй шулуун шударга

– Зорилгодоо хүрэх ганцхан шулуун дардан замыг бий болгож, түүгээрээ замнадаг.

• Хүн зөвхөн өөрийгөө хайрлаад зогсохгүй бусдыг ч бас хайрлах хязгааргүй их хүсэлтэй бөгөөд энэ нь хүний мөн чанар нь болохын хувьд хүн бүрт байдаг. Гагцхүү бид үүндээ төдий л ач холбогдол өгөөд байдаггүй болохоос энэ бол хүний агуу чанаруудын нэг нь юм.

• Нөхцөл байдалтай шууд нүүр тулах нь эр хүнд л байдаг эрэмгий чанар.

• Амжилтанд хүрч сайхан амьдрахын тулд агуу их хүсэл эрмэлзэл, мөрөөдөлтэй байж түүндээ хүрэхийн тулд маш их тэсвэр хатуужил, хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болно.

• Хүн жаргалтай амьдрахын тулд сэтгэлийнхээ гэгээн амгалан чанараа нээснээр амьдралаа огт өөрөөр төсөөлж эхэлдэг. Энэ төсөөллөө эерэг сайхан сэтгэлгээгээр хөгжүүлснээр хүний сэтгэлийн гайхамшгийг мэдэрч, амьдрал нь улам утга учиртай болдог

Эх сурвалж: Амжилтын нэвтэрхий толь

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!