LOADING

Type to search

Uncategorized

Хүчирхэг хүмүүс муу зуршил, сул талаа ялагчид байдгийг мэддэг.

Share

– Гайхмаар цог золбоо үгүй ч хүндлэл хайрыг илтгэсэн ухаалаг харцтай  

– Хүмүүсийг зөв өнцгөөс харж итгэл сэтгэлээ илгээдэг

– Аливааг өчүүхэн ч үл төвөгшөөж, туйлаас тайван, энэрэнгүй сайхан ханддаг

– Зөвийг дагаж үнэнийг дэмждэг  

– Ахмад үеэ хүндэтгэж, ах нь ах шиг, дүү нь дүү шиг байдаг

– Аливаа мэдээлэлд бодитой, үнэн зөв үнэлэлт өгч чаддаг

– Хүнд өрөвч зөөлөн сэтгэлээр хандаж, өрөвдөж, тайтгаруулж, аргадаж, арга эвийг нь олохыг хичээдэг

– Хүний сэтгэлзүйн хандлагыг зөв зүйтэй оношилж чаддаг

– Саруул ухаан, сайхан сэтгэлийг ”нөөцөлж” авдаг

– Хуурч мэхэлдэг өчүүхэн хүмүүсээс холбоогоо тасалдаг

– Хэрүүл маргаанаас хэн ч хождоггүйг мэддэг

– Бүтэл үгүй муу үйл нь буруу сэтгэлийн уршиг, бурам мэт амьдрал нь сайхан сэтгэлийн бэлэг гэдэг сургаалийг мөрдлөгө болгодог

– Хашир догь, болгоомжтой, сонор соргог

– Маргааш гэж хойш тавьдаггүй

– Элдэв асуудлыг хүн болгонд тохиолддог байдаг л зүйл хэмээн тайван ханддаг

– Бусдын ямарч дутагдалд эмзэглээд байдаггүй, хүлээцтэй  

– Хүчирхэг хүмүүс муу зуршил, сул талаа ялагчид байдгийг мэддэг  

– Хурдан шалмаг, овсгоо самбаатай  

– Зорилготой амьдарч, итгэл төгс шаргуу хөдөлмөрлөдөг

– Цаг алдсан ашиггүй ажлаар өөрийгөө хуурдаггүй

– Басамжилсан өнгө аясаар харьцаж бусдын уур хилэнг бадраадаггүй

– Бусдын сэтгэл зүрхэнд олон жил амьдрах сайн сайхан үг харамгүй хэлдэг  

– Бусдын сэтгэлд олон жил бугших муу муухай үг хэлэхээс эгнэгт цээрлэдэг  

– Сайн үг сарын хүнс гэдэг мэргэн сургаалийг эрхэмлэдэг  

– Ихээхэн зовж байж бүтээсэн амьдралаа бат бөх байлгах талаас нь үргэлж санаа тавьдаг

– Хань ижил, үр хүүхдээ магтаж энхрийлсний буруу гэж огт үгүйг мэддэг

– Ямар нэг маргааны үед энхийн цагаан тагтаа болж чаддаг

– Залуу насны оргилуун зан аливааг хэтрүүлэх хандлагатай байдгийг анхаарч, сэрэмж болгоомжтой байдаг

– Эцэж цуцах, буцаж няцахыг умартан зорилго мөрөөдөлдөө хүрэхээр тэмүүлдэг

– Бизнесийг хөтлөн явуулах мэдлэг чадвартай

– Үнэн хэрэгтээ ширүүн харьцах хэм хэмжээ гэж байдаг, ажил хэргийн ертөнцөд энэ нь бүр ч их хамаатайг сайн мэддэг

– Сайн зүйлийг муугаас ялгаж, өөрийн сул талдаа зөв шийдэл олж чаддаг

– Шинэ эрч хүч, уран нарийн тактик бодож олъё гэвэл өглөө эрт босоод нарыг угтан гүйдэг

– Нөхцөл байдал өөрчлөгдвөл баримжаагаа хурдан олж чаддаг

– Өчүүхэн жижиг асуудлыг хүнд талаас нь бодож өөрийгөө шаналгаж зовоодоггүй

-Оюун санааны хувьд хүчирхэг, бусдын санаа бодлыг хүндэтгэдэг  

– Хүний төлөө хүнлэг сайхан шийдвэр гаргахад хэзээд бэлэн байдаг

– Санхүүгийн хувьд бүрэн биеэ даах чадвартай

– Амьдралын эрч хүчээрдүүрэн

– Хэт хуучинсаг үзэлтэн биш, үеэ өнгөрөөсөн үзэл бодлуудаасаа салж чаддаг хүчирхэг сэтгэхүйтэй

– Алдаж байж үр дүнд хүрнэ гэдгийг мэддэг

– Өөдрөг, шинэ сэргэг бүхнийг эрэлхийлэгч

– Зан чанарын хувьд тогтуун, төлөвшсөн

– Бүтээлч санаа бодол, зохион бүтээх авьяастай

– Ихийг хийж бүтээх сэтгэл нь үргэлж бадарч байдаг

– Бусдад санаанд оромгүй тусламж үзүүлж чаддаг  

– Үргэлж шинэ содон зүйл санаачилж, ажил амьдралдаа дэвшил авчирдаг  

– Өөрийн амьдралын бүрэлдэхүүн болсон хайрт хүмүүсээ хайрлаж халамжилдаг  

– Өөрийгөө байнга хянаж, аливаа үг үйлдэлдээ бодлоготой ханддаг

– Сайхан эх орныхоо ус агаар, буянт мал сүргийнхээ шим шүүсээр би хүн болсон шүү гэдгээ санаж эх орноо халуун хайраар хайрладаг  

– Хүмүүнд эрүүл бие, саруул ухаан, өршөөнгүй амгалан чанар хэрэгтэйг байнга санаж явдаг

– Ямарч үед өөрийгөө жолоодож, сэтгэлийн тэнцвэрт байдлаа хадгалж чаддаг

– Буруугаа хүлээж байдлыг засахын тулд бүхнийг хийхэд бэлэн байдаг

– Инээмсэглэлээр амьдралаа чимдэг

– Уур уцаар, хар хорыг таягдан хаяж амьдардаг

– Өөдрөг үзэл нь сайн сайханд тэмүүлэх эх булаг гэдгийг мэддэг

-Эрсдэлээс эмээн өөрийнхөө чадах зүйлдээ хавх тавьдаггүй

– Ямарч ажлыг бусдаас илүү чанартай хийж чаддаг

-Сулран доройтох, сэргэн мандах эсэх нь тухайн хүний сэтгэлийн хандлага байдлаасшалтгаалдгыг ухаардаг  

– Бодол өөрчлөгдвөл хувь тавилан ч өөрчлөгддөг зарчмыг мэддэг  

– Бусдаас хэтэрч хэтийдсэн ухаан гаргах бус, сэтгэлийн чадал чансаагаа харуулахыг хичээдэг  

– Хэт хатуу, хэт зоригтой, хэт хорсох, хэт хүсэж мөрөөдөх зэрэг нь хэмжээ тун хэтэрснийг харуулж буй тул аливаад зохистой хэмжээ барьдаг  

– Юм бүхэнд өөрийн цаг хугацаа, хэмжээ байдгийг мэддэг  

– Хэдийгээр мөнгө амьдралд хэрэгтэй ч гэр бүл гэдэг орон зайг юугаар ч сольшгүйг хатуу ойлгодог

– Анхны зорилгоосоо алхам ч урвадаггүй

– Уран арга, уйгагүй зүтгэлтэй

– Мэдлэг боловсрол, ном, хүн чанар, өөдрөг бодол, шинэ санаа, сайн хань, инээмсэглэл дээр хүний амьдрал тогтдогыг санаж явдаг

– Арга зам, олон хувилбар, тактикаа хэрхэн сонгосноос аливаа ажил үйлсийн үр дүн хамаардагыг мэддэг  

– Орчин тойрондоо сайхан хандаад ирэхээр амьдрал ч сайхан болдгийг анхаарч өөрөөсөө эхэлдэг

– Сайн талуудаа хөгжүүлж, сул талаа засаж өөрийгөө зогсолтгүй хөгжүүлдэг  

– Юуг эрхэмлэж, юунд хүрэхээр тэмүүлж байгаа, итгэл найдвар зэрэг үнэт чанаруудаа бусадтай хуваалцаж байх нь нийгэмд эерэг хандлага бий болгодгийг сайн мэддэг

– Бусдад өгч, бусдаас тусламж авч өгөх авахын хуулиар амьдардаг

Хүмүүн гэдэг өөрийгөө тэжээхийн төлөө явдагхуультай ч сэтгэл зүрхээ бусдын эрх ашгийн төлөө, эх орныхоо төлөө өгөхөд хэзээд бэлэн байх ёстойг сайн мэддэг

– Амьдралын өсөлт уналтын алинд ч хамт байдаг хүмүүстээ талархал илэрхийлж явдаг

– Зовлонтой, хүнд санаа бодолдоо хөмсөг зангидахын оронд нээлттэй байж сайн сайхныг бодвол ажил амьдралд ахиц дэвшил гарах нь дамжиггүй

– Хүмүүн гэдэг тосон амтай, усан амтай гэж хоёр төрөл буй, та аль нь буй, хэлэх ярих нь тос мэт, сэтгэл нь сүү мэт бөгөөс бие нь эрүүл болжихуй! /Эртний цэцэн үг/

-Аливаа зүйлд өөрийн боломж бололцооныхоо хэрээр зүтгэдэг

– Сайхан харьцаа, зөв бодол, хамгийн гол нь сэтгэхүй эрүүл байна гэдэг нийгмийн баялаг тул өөрийн болон бусдын эрүүл мэндэд анхаарал халамж тавьдаг  

– Санаагаа зөв томъёолж, ойлгомжтой хүргэж чаддаг  

– Дулаахан харц, ухаалаг байдлаараа бусдыг өөртөө татдаг

– Юу өмссөн, эдэлж хэрэглэж буй зүйл нь ямар үнэтэй байх, гадаад үзэмж гол бус, цэвэр цэмцгэр байх нь хэнийг ч сайхан эр хүн, арчаатай нэгэн болгон харагдуулдгыг мэддэг

– Спортлог, цог золбоотой

– Шинэ сэргэг зүйлийг хүлээн авах мэдрэмж сайтай

– Өргөн мэдлэг, өндөр ёс суртахуунтай

– Оюуны бүтээмж өндөртэй

– Амьдралд мэдлэгтэй хандаж бусдад тусалдаг

– Алдаа гаргаснаа  хүлээн зөвшөөрснөөр сул дорой биш, харин хүчирхэг гэдгээ харуулж байгаа хэрэг гэдгийг мэддэг

– Баян тансаг, хангалуун амьдрах хүсэл тэмүүлэлтэй

– Мөнхийн хөдөлгүүр мэт зогсоо зайгүй ажилладаг

– Хүн хүндээ нөхөр гэсэн ариун зарчмыг эрхэмлэдэг  

– Том бага ямарч ажилд хүнд тус болохсон гэж боддог  

– Хүн аливааг сурчихсан төрдөггүй, хичээл зүтгэлээр амжилтанд хүрдэгийг мэддэг

– Бүхнийг сурч мэдэх гэсэн их хүсэл тэмүүлэлтэй

– Цар хүрээтэй том ажил үйлс маш жижиг үйлдлээс хамааралтай байж мэдэх тул хяналт шалгалтаа дээшлүүлдэг

– Үзээд ч уйдамгүй гайхширч бахадмаар олон сайхан зүйлийг бүтээдэг

– Хэт их ажиллаж эрүүл мэндээ сүйтгэдэггүй

– Баяр хөөр, мөнгө авчирдаг тэр ажлаа боломжийн хурдаар өдөр бүр хийдэг

– Өөрт заяасан авьяас чадвараа хөгжүүлж олон боломж нээж чаддаг

– Мэдлэг чадвараа дээшлүүлж их амжилтанд хүрдэг

– Өөртөө итгэж ямарч саадыг даван гарч чаддаг

– Үйл явдал, зарим онцгой нөхцөлд дасан зохицох өндөр чадвартай

– Хувиа хичээж хойш сууж залхуурдагүй

– Сэтгэл хөдлөлөө захирч чаддаг

– Хүрэх боломжгүй зорилго тавиад биелсэнгүй хэмээн хүнд байдалд ордоггүй

– Өөрт буй боломжоо илрүүлж чаддаг

– Амьдралаас аз жаргал, таашаал авч чаддаг  

– Хэлж буй үг, үйл хөдлөлөө үргэлж хянадаг  

– Хийж чадахгүй ажлаа амладаггүй  

– Эрсдэл ихтэй, эрүүл мэндэд халтай ажлын хойноос улайран хөөцөлддөггүй  

– Бусдын хэрэгт хошуу дүрээд байдаггүй  

– Гаргасан шийдвэрээ буруу гэж үзвэл цуцалж чаддаг уян хатан

– Хүмүүсийн элдэв санаа оноонд тэр бүр эмзэглэлгүй ямагт голыг нь олсон шийдвэр гаргахыг хичээдэг

– Бэрхшээлгүй, амар хялбар бүтдэг нэг ч амжилт сул хэвтдэггүйг мэддэг

– Элдэв эргэлзээг олон талаас нь нягтлан шалгадаг

– Бэрхшээлээс зугтвал чинээлэг амьдралд хүрэх эсэх нь эргэлзээтэйг ойлгодог  

– Зорилго, боловсрол, хүн чанар нийлээд мөнгө ургах хөрс болдог гэдгийг мэддэг

– Хүсч байгаа өөрчлөлтөө хийхээс ер айдагггүй

– Бодитой дүгнэлт гаргаж гол юмаа мэдэж авдаг

– Өнөөдрийн зарим шийдвэр ирээдүйд нөлөөлдөг тул хариуцлагаа ухамсарладаг

– Санаа бодлоо урам зоригтой илэрхийлж чаддаг

– Хүсэл тэмүүлэл дүүрэн амьдардаг  

–  Өөрийнхөө давуу чанараа зөв тодорхойлдог

– Өчүүхэн гэлгүй бүгдийг төгс хийдэг

– Төгс төгөлдөрт тэмүүлж, сэтгэлгээний өөрчлөлт хийдэг

– Эерэг байснаараа өөртөө илүү ихийг олж, ихийг бүтээнэ гэдэгтээ итгэлтэй байдаг  

– Шаргуу хөдөлмөрлөж гайхамшиг аз хоёрыг өөртөө ирүүлдэг

– Адармаатай хэцүү гэгдсэн болгон заримдаа тун энгийн арга дээр тогтсон байдгийг мэддэг

– Элдэв дадал зуршлаа таягдан хаяж чаддаг

– Өөрийгөө магтаж дөвийлгөх нь би чамаас хавьгүй дээр гэж хэлэхтэй адил тул үг яриагаа хянадаг

– Сэтгэл буруу бол эд баялаг, сайн бүхэн орж ирэх үүд хаагддаг тул сэтгэлээ цаг ямагт шинждэг

– Хурц шүүмжлэл нь зарим үед хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлдэг тул өөр арга сонгодог

– Бусдыг буруутгахын оронд ойлгохыг хичээдэг.

• Хүний хийж бүтээх хүсэл хязгааргүй, өөрийгөө зоригжуулж, цог золбоотой байж үргэлж шинэ зүйл сэдэж амьдралд тэмүүлэлтэй ханд

• Бодитой хэрэгжсэн санаа амжилт авчирч, хүсэл байвал шийдэх арга зам нь заавал олддог

Эх сурвалж: Амжилтын нэвтэрхий толь

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!