LOADING

Type to search

Uncategorized

Өөрийгөө хүчирхэг, агуу том зүйлийг бүтээж чадна хэмээн зоригжуулдаг.

Share

Өрөөлийн ачийг дөвийлгөж, өөрийн тусаа мартдаг.

– Надад олон дутагдал бий гэж юуны түрүүн боддог

– Нарт хорвоод амьдарч яваагийнутга учирюу билээ гэдгээ эрэгцүүлж боддог

-Ёс суртахууны нандин чанараараа бусдыгаа үлгэрлэж явдаг

– Санаачилгатай, авхаалжтай, авьяастай

– Хамгийн хялбархан төвөггүй хийж болдог зүйл нь даруу төлөв байх явдал гэж боддог

– Тааламжгүй болгонд хөмсөг зангиддаггүй

– Өөрийн болон хамт олныхоо туршлаганд түшиглэдэг

– Ажиллаж хөдөлмөрлөх бүтээлч эрмэлзэлтэй

– Мөнгөнөөс ч илүү сэтгэл татах чухал зүйлс их байдгийг мэддэг.

– Юмыг хэтрүүлэн үнэлж алдаа гаргадаггүй

– Хамтын хөлс дуссан, эрч хүч шаардсан ажилд хүчээ дайчлах дуртай

– Оюуны болон биеийн хүчний ямарч ажлыг хослуулж чаддаг

– Хэнд ч хүндэтгэл төрүүлмээр нандин сайхан чанаруудтай

– Хууль ёсоо чандлан сахиж иргэний үүргээ биелүүлдэг

– Идэвхи зүтгэлтэй, хүмүүжилтэй

– Өөртөө хатуу шүүмжлэлтэй, өрөөл бусдад аядуу найрсаг

– Зорьсондоо хүрэх гэж үнэхээр махран зүтгэдэг

– Эрхэлж буй ажилдаа өвөрмөц сэтгэлгээ, оновчтой шийдэл олныг бодож олдог

-Маргааныг утга учиртай, үр дүнтэй ярилцлага болгон хувиргаж чаддаг

– Тун тааламжгүй үед ч инээмсэглэж байдаг

– Хамгийн эгзэгтэй хүнд үед ч тайван байдлаа хадгалж чаддаг

– Аз жаргалынхаа төлөө амиа бодох үзэлээ таягдан хаядаг.

-Нэн осолтой шийдвэрээ бодож үзэлгүй зөв хэмээн зүтгэдэггүй

– Ямарч үед хурц зангаа дарж чаддаг

– Самгардан сандарч хөнгөн хуумгай шийдвэр гаргадаггүй

-Болгоомжтой байж зөв гарц олдог

– Аймхайг зоригжуулж ухарсныг буцаадаг

– Хүн төгс биш тул бусдаас зарим талаар дутуу гэдгээ хүлээн зөвшөөрдөг

– Ажил амьдралын бүхий л хүрээнд аливааг өөдрөгөөр харж сайн сайханд тэмүүлдэг

– Бурууг мэдсэн даруй буцаадаг

– Бүгдээр хэлэлцвэл буруугүй гэдэг цэцэн үгийг баримталдаг

– Юун түрүүн ажил амьдралынхаа сайн талыг эрэгцүүлж боддог

– Цаг хугацаа алсран одовч сайн үйлс улам тодрон гэрэлтдэг жамтайг мэддэг

– Дэмий хоосон зүйлд найдан алт шиг хайран цагаа алддаггүй

– Хийсэн сайн үйлсийнхээ төлөө үнэ хөлс горилдоггүй

-Оновчтой зөв, алсын хараатай, мэргэжилдээ дуртай

– Голч шулуун, зарчимч

– Амьдралдаа шинээр гайхалтай зүйл олныг санаачилдаг.

– Бие биенийхээ санаагүйг сануулж, алдсаныг залруулж явдаг

– Нэгдмэл санаагаар гар нийлж ажилладаг

– Нухацтай ярилцаж мэргэн шийдвэрт хүрдэг

– Хүмүүсийг шүүмжлэхээс өмнө өөрт тийм чанарууд бий эсэхийг боддог

– Итгэж найдаж эргэж буцахгүй шийддэг

– Хүнийг бусдын дэргэд хурцаар шүүмжилж хүнд байдалд оруулдаггүй

– Бусдын өчүүхэн алдааг том гэмт хэрэг мэт хэтрүүлдэггүй

– Ямарч буруу үйлдлийн төлөө хүнийг уучилж чаддаг

– Шийтгэлээс илүү засч залруулсан алдаа нь хэтийн явдалд тустайг сайн мэддэг

– Урам зоригтой, бэрхшээлийн өмнө өвдөг сөгддөггүй тийм хүмүүсийг анд нөхрөө гэж тооцдог

– Өөрийнхөө ганц давтагдашгүй чанараар амжилттай замнана гэж боддог.

-Ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлдөг

– Уйтгараас ангижруулж ухаан нэмдэг эм нь ажил хөдөлмөр гэдгийг сайн ухаардаг

– Хүний шавхагдашгүй нөөц бололцооны талаар ярьдаг.

-Элдэв айдас түгшүүрээ даван туулья гэвэл ажил хөдөлмөрийг сонгодог

– Өөрийгөө хүчирхэг, агуу зүйлийг бүтээж чадна хэмээн зоригжуулдаг

– Орчин тойрноо зөв сайхан хандлагаар дүүргэдэг

– Ямарч үед хайр энэрлээр бялхаж явдаг

– Бусдын хэрэгт хөндлөнгөөс бүдүүлгээр оролцдоггүй ухаалаг

– Хосгүй сайхан, хоёргүй үнэн гэж юу болохыг мэддэг

– Хайртай гэдгээр халхавчлан бие сэтгэлийн баримжаа алдаж туйлширдаггүй

– Бусдаас сайн сайхан үлгэр жишээ олж хардаг

– Хүнийг гаднаас нь бус, дотоод сэтгэл зүрхээр нь дүгнэдэг

– Сэтгэлдээ тээсэн элдэв гэмшлээ ухаарал болгож чаддаг

– Нөхөрсөг, даруу томоотой

– Үнэнийг олохын төлөө тэмцэж чаддаг

– Бодол санааг эзэмдсэн сайхан санаануудаа хэрэгжүүлэх гэж мэрийдэг.

– Хүнийг хэлсэн үг, хийсэн бүтээснээр нь дүгнэдэг

– Ухаалаг, нүдээ олсон шийдвэр гаргаж чаддаг

– Бэрхшээлийг байх ёстой зүйл мэтээр хүлээн авдаг

– Өөрийгөө ялж ухааны бяр заадаг

– Цаг үеийнхээ сор болсон эрдэм мэдлэгтэн

– Үл ойлгогдох учир битүүлэг, бүрхэг бүүдгэр биш

– Тов тодорхой, товч ойлгомжтой үгээр ярьдаг

– Хэлсэн ярьсан нь уран яруу, ой ухаан тэлмээр

– Өөрийгөө уйгагүй тордож, өсөн дэвжих эрмэлзэл дүүрэн амьдардаг

– Итгэж даалгасан ажилд хариуцлагатай, хянуур

– Сайхан эхнэр, үзэсгэлэнт найз бүсгүйгээ үргэлж баярлуулдаг

– Залхуурч ууж наргин замаа алддаггүй

– Ажил амьдралын их далайд хөл алдан сураг тасардаггүй

– Хатуу ширүүн сорилт шалгалтыг даван туулах бие сэтгэлийн тэвчээр сайтай

– Цэцэн цэлмэг, шулуун шударга

– Илүүгүй, дутуугүй, зөв зохицон амьдардаг

– Эмх цэгцтэй, цэвэрч нямбай

– Хамтач, элгэмсүү, нөхөрсөг харьцаатай

– Асрахуй, энэрэхүй, нигүүлсэхүй нинжин сайхан сэтгэлтэй

– Өөрийн дайсан болсон уур хилэн, атаа жөтөө, үзэн ядахуйг хазаарлан зогсоодог

– Төв шударга, илэн далангүй, ариун сэтгэл зүрхтэй

– Нутаг нэгтнээ энэрч өршөөх нугалбар зантай

– Сайн сайхан үлгэр дууриаллыг сэтгэл оюундаа шингээн авдаг

– Бусдыг шүүмжлэхдээ зөвлөлгөө өгч байгаа мэтээр ханддаг

– Хүний сайхан чанаруудыг сэтгэл зүрхэндээ тээж явдаг

– Эв эеийг эвдэгч дайсан болсон гүжир гүтгэлэг, хов живийг тэвчиж амьдардаг

– Уур уцаарт биш, ухаандаа захирагддаг

– Эвтнийг эвдэгч хорт хэлээс болгоомжилдог

– Эс өгснийг авдаг хулгайн муу дорд сэтгэлийг жигшин үздэг

– Хувь тавиландаа эзэн нь болсон

– Үзэл бодол, үйлт муу санаагаа өөрчилж, шинэ хүн болж чаддаг

– Ядаргаа зүдэргээг үл тоон цааш үргэлжлүүлэн ажиллаж чаддаг

– Хайрласан эелдэг үг амьдралд ид шид, гэрэл гэгээ авчирдгыг мэддэг

– Хайр энэрэл ямар гайхалтай хүчтэйг мэддэг

– Чадахгүй байсан ч чадахын төлөө, мэдэхгүй байсан ч мэдэхийн төлөө мэрийдэг

-Спортын ямар нэг төрлөөр хичээлэж бие бялдраа хөгжүүлдэг

– Амжилтын төлөө тууштай зүтгэдэг эрэмгий

– Сэтгэлийн их тэнхээтэй

– Ний нуугүй илэн далангүй ярьж чаддаг

– Өгье гэвэл өгөөмөр харамгүй өгч чаддаг

– Ноён нуруутай, хүмүүжил сайтай

– Эцэг эхдээ асралтай, ачийг хариулагч

– Хийж бүтээсэндээ сэтгэл хангалуун

– Сүр жавхлантай, нуруу цэх, нүүрэндээ инээмсэглэл тодруулсан

– Чанар чансаалаг аж төрөлтэй

– Нас биедээ тохирсон ганган хээнцэр хувцасладаг

– Гэр бүлийнхээ гишүүдэд бууж өгснөөр илүү аз жаргалтай болдогыг мэддэг

– Өөрийн үг яриа, үйлдэлдээ хариуцлага хүлээхэд бэлэн байдаг

– Ажил хөдөлмөр эрхлэлгүй дэмий суухыг үзэн ядаж, ямагт ажиллаж, тэмцэж тэмүүлж байдаг

– Өдөр тутмын аар саар зүйлд сатаарч, үнэт цаг хугацааг дэмий үрдэггүй

– Хүмүүсийн эвгүй бүдүүлэг харьцаанд тэр бүр эмзэглээд байдаггүй

– Хүрээлэн буй байгаль орчноо хайрлаж хамгаалах ариун үйлсэд идэвхитэй оролцдог

– Өөрийн болон бусдын эрүүл мэндэд хор хөнөөлтэй аливаа илрэлүүдийг таслан зогсоодог

– Надад хамаагүй, хаданд чимээгүй гэсэн аминч үзлийг үзэн яддаг

– Хоёр нүүртэй хуурмаг зан гаргадаггүй

– Бусдын хүсэл зоригийг хүндэтгэдэг

– Сэтгэлийн амар тайванд хүрэхийг хичээдэг

– Амьдралын хамгийн сайн сайхан замыг олохын тулд биеэ дайчилж, санаачилга гаргадаг

– Өмнөө байгаа саадыг тооцож чаддаг

– Оюун санаа, сэтгэлгээний цар хүрээ сайтай

– Өвөрмөц авьяас билэг, өргөн мэдлэгээ төр түмний үйлсэд зориулдаг

– Найз нөхдийнхөө хүрээнд сургамжтай түүх, хөгжилтэй юм ярьчихдаг

-Сэтгэлээсээ хүлээн авч, сэтгэлээсээ гэрэлтэж, бусдад гэрэл гэгээ хайрлаж амьдардаг

– Хүний сэтгэлийн ертөнцийг уншиж чаддаг

– Ямарч алдар нэр, амжилтын оргилд гарсан биеэ тоож ихэмсэглэж ярвайдаггүй

– Өөрийгөө хөгжүүлж, сэтгэлгээний өөрчлөлт хийснээр хождог гэдгийг бусдын туршлагаас сайн мэддэг

– Янз бүрийн шалтгаанаар хариуцсан ажлаасаа хойш сууж итгэл найдвар алддаггүй

-Юу хийхээ санал нэгтэй шийдээд зорьсондоо хүрэх гэж хамтдаа зүтгэвэл илүү их амжилт олно гэдэгт итгэдэг

– Бие биетэйгээ өрсөлдөж, харилцан шүүмжлэхээ урьтал болгодоггүй

– Цөхрөлтгүй хүчин чармайлт гаргавал үр дүнд хүрдэгийг ойлгодог

– Гомдол, цөхрөл хадгалаагүй сэтгэл ариун байдгийг мэддэг

– Жинхэнэ ёсоор утга учиртай амьдарч чаддаг

– Мэдлэгээ гүнзгийрүүлсний ачаар их амжилтанд хүрдэгийг ухаардаг

– Зугаа цэнгэл хөөсөн хуурамч хүмүүсээс дөлж явдаг

– Хүн ардынхаа сайн сайхны төлөө зүрх сэтгэлээ зориулдаг

– Өөртөө шаардлагатай байгаа чиглэлээр сургалтанд сууж, их зүйл мэдэж авдаг

– Аливаа асуудлыг олон өнцгөөс харж чадварлаг шийддэг

– Ном, урлагийн бүтээлийг эрхэмлэн дээдэлдэг

– Үе үе дотоод ертөнц рүүгээ өнгийж сэтгэлээ шинждэг

– Хааяа өөрийгөө хөндлөнгөөс ажиглаж олон асуултын хариу олдог

– Өвөг дээдэсийнхээ байгальтайгаа нэгдэж гайхалтай зохицон амьдарч байсан эрдэм ухаанаар бахархдаг

– Хийж буй ямарваа ажилд чин сэтгэлээсээ ханддаг

– Аз жаргал хүний өөрийнх нь сэтгэл дотор оршдогийг мэддэг

– Аливаа сайн сайхан үйлс, хүний төлөө гэсэн халуун сэтгэл нь жаргал эдлэх шалтгаан болдог гэдгийг бусад улс үндэстнүүдийн өндөр хөгжлөөс хардаг

– Машид төлөв даруу, нүдэнд дулаан бүлээн дотно хандлагатай

– Үр хүүхдүүддээ сургамжит үлгэр ярьж өгч, тэднийгээ өв тэгш хүмүүжилтэй, эх орондоо хэрэгтэй хүн болж төлөвшихөд нь байнга санаа тавьдаг

– Ямарч завгүй байсан өөрт хамаатай, уншвал зохих номоо заавал авч уншдаг.

• Хүн өөрт байдаг эрдэнэсийн сангаа хэрхэн нээхээ мэдэхгүй бол магадгүй бүр олон жилийг ч өнгөрөөж мэднэ. Өөрийнх нь дотоод баялаг болсон хувийн стратегийн нөөц бүхий энэ эрдэнэсийн сангаа нээж чадвал түүнээс хойш өөрчлөгдөж, баян тансаг амьдарч эхлэх нь гарцаагүй үнэн.

• Амьдралд идэвхитэй, бүтээлч хүнд өөрт нь тохирсон, эсвэл бүр илүү ачаалал түүнд хэрэгтэй. Зарим хүнд дааж давшгүй санагддаг ачааг тэр хүмүүс ердийн зүйл мэт огт ажирдаггүй.

• Хүмүүн гэдэг гэгээн хүсэлд автаж сэтгэл дотроосоо гэрэлтэж эхлэхээр ажил амьдрал нь гайхамшигтай өөрчлөлтөнд ордог.

• Хувь хүн ганцаараа ч хамаагүй хичээвэл нийгмийн хөгжил хурдсана. Дуслаас далайн ус бүтнэ.

Эх сурвалж: Амжилтын нэвтэрхий толь

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!