LOADING

Type to search

Мэдээ

“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн бяцхан охин Б.Эрдэнэцэцэг

Share

Хүүхэд ахуй насандаа кино урлагийн сор бүтээлүүдэд дүрээ мөнхөлсөн олон арван хүмүүс бий. Зарим нь урлагийн замналаар явсан бол зарим нь тэс хөндлөн мэргэжлээр ажиллаж, амьдарч буй. Тэгвэл үзэгч түмний сэтгэл зүрхэнд тод хадгалагдан үлдсэн кинонуудын нэг “Зүрхэнд шивнэсэн үг” кино. Тэр дундаа киноны гол дүрд тоглосон хөөрхөн охин өдгөө том болсон үзэсгэлэнтэй бүсгүй болсоныг та бүхэн харж байна.

“Мөн ч их хүлээсэн дээ гэсэн шүү. Ээж хэлээрэй гэсэн юм” хэмээн ээжийнхээ эцсийн захиасыг аавдаа хоолой зангируулан хэлж, хоёр нүдэндээ нулимстай гүйгээд явчихдаг охины дүрийг бүтээсэн хүн бол Б.Эрдэнэцэцэг.

Тэрээр ” Кино нь зохиол сайтай, найруулагч их мундаг хүн байсан. Тиймээс үг, үйлдэл нь таараад хүмүүсийн сэтгэлд хүрсэн байх. Тэр үед киноныхоо зохиолд сайн орж чадсан гэж боддог. Ээж маань өөд болсон, мөн “Миний ээжийг үхсэнийг нь мэдээд ирээ юу” гэж хэлдэг хэсэг л хэцүү байсан. Киногоо үзэх бүртээ тухайн агшныг мэдэрч үздэг болоод ч тэрүү уйлчихдаг юм. Энэ кинонд тоглосондоо өөрийгөө азтай гэж боддог. Тухайн үед хамт ажилласан хүмүүстэйгээ одоо ч гэсэн холбоотой байгаа” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурьджээ.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!