LOADING

Type to search

Зөвлөгөө

Таны хүүхэд хөгжлийн хувьд ТЭРГҮҮЛЖ буйг илтгэх 10 шинж тэмдэг

Share

Хайрцаглагдмал биш, хэнэггүй байдал нь хүүхэд өндөр хөгжилтэй байгаагийн шинж тэмдэг юм. Хэдийгээр энэ нь бүх эцэг эхчүүдэд тулгардаг бэрхшээлтэй асуудал боловч таны хүүхэд авьяастай, сэтгэл хөдлөл ихтэй, оюун ухааны өндөр хөгжилтэй байгаагийн эерэг шинж тэмдэг.

1. Тэд маш их энергитэй байдаг

Өдөр эхлэхэд таны хүүхэд урам зориг, эрч хүчээр бялхаж байдаг уу?. Ийм өндөр энерги нь  тэд шинэ үйл ажиллагаа, туршлагыг байнга эрэлхийлж байна гэсэн үг. Тэдний оюун ухаан маш их эрчтэй байгаагийн шинж тэмдэг юм.

2. Ажигч /нялх үедээ/

Энэ нь тэд хүрээлэн буй орчноо мэдэрч байгаагийн илрэл. Бага нялх хүүхдүүдийн хувьд нүднийхээ харааг зохицуулж сурсан гэсэн үг. Бага наснаасаа ийм ухамсартай байх нь тэдний хурдан хөгжиж байгаагийн шинж тэмдэг.

3. Харилцан яриа өрнүүлэхдээ сайн

Өндөр хөгжилтэй хүүхдүүд багш эсвэл том хүн гэх мэт өөрөөсөө ахмад хүмүүстэй ярихыг илүүд үздэг. Учир нь тэд үе тэнгийн хүүхдүүдтэйгээ тоглохоос илүү сонирхолтой зүйлсийн талаар яриа өрнүүлэх дуртай байдаг.

4. Тэд эхний жилүүдэд ур чадвар сайтай байдаг

Инээмсэглэх, өнхрөх, оймс өмсөх гэх мэт  зүйл хийх нь хүүхдүүдийн гол ур чадварт хамаардаг. Энэ нь хүүхдүүдийн хөгжил дэвшил, булчин, ясны өсөлт бэхжилт, хүрээлэн буй орчиндоо хүрэх, хөдлөх чадварт сайнаар нөлөөлнө гэсэн үг юм.

Чухамдаа нэг судалгаагаар хөдөлгөөнтэй байх нь өндөр оюун ухаантай холбоотой байдаг гэжээ. Хүүхдээ хүрээлэн буй ертөнцийн гайхамшигтай танилцахад нь туслаарай!

5. Тэд сэтгэл хөдлөлийн мэдрэмжтэй байдаг

Судалгаанаас харахад 1-р ангийн охидын сэтгэл хөдлөл нь тэдний оюуны чадвартай холбоотой байжээ. Тиймээс, хэрэв таны хүүхэд сэтгэл хөдлөл ихтэй, юманд онцгой анхаарал хандуулдаг бол сэтгэл хөдлөлийн оюун ухаан өндөр хөгжсөн, оюуны өндөр ур чадвар эзэмшсэний илрэл байж болох юм.

6. Тэд илүү бүтээлч байдаг

Заримдаа тэд таныг тоглох хүсэлгүй байхад хүчээр хамт тоглохыг шаарддаг бол энэ нь тэдний бүтээлч чадвар өндөр байгаагийн илрэл юм. Тэд олон шинэ санаануудад дуртай бөгөөд асуудлын ард гарч, тоглоход төвөгтэй тоглоомоор тоглодог.

7. Тэд ер бусын хобби, сонирхолтой байдаг

Таны хүүхэд зарим сэдэв рүү улайрдаг эсвэл үргэлж сонин зүйлс сонирхож байгааг та анзаарч магадгүй. Эдгээр хобби, сонирхол нь тэднийг анхаарлаа төвлөрүүлж, эцэст нь илүү их зүйлийг сурч мэдэх чадварыг өгдөг. Энэ нь мөн өндөр хөгжилтэй байгаагийн шинж тэмдэг юм.

8. Тэд эхний жилүүддээ замбараагүй иддэг

16 сартай хүүхдүүд хоол хүнстэй харьцаж, замбараагүй байдлаар түүнийг идэж, мэдэрдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Хүүхэд хоол хүнстэйгээ харьцах үедээ хатуу бус биетүүдийн талаар илүү сайн ойлголттой болж, дараа нь тэдгээрийг тодорхойлдог байна.  

9. Тэд их зантай

Энэ нь тэдний манлайллыг үнэлэмж хөгжсөний илрэл юм. Зарим хүүхдүүд нарийн төвөгтэй дүрэм журам гаргах, шинэ нээлт хийхдээ урам зоригтой байдаг.

10. Тэд бол төгс төгөлдөр үзэлтэн

Тэд бүтээлч сэтгэлгээтэй, сургуульд сурч байх үедээ бүх зүйл яг зөв байгаа эсэхийг баталгаажуулахыг хүсдэг. Тэд нарийвчлан анхаарч, тэдний нүдэн дээр бүх зүйл төгс төгөлдөр болохыг баталгаажуулахын тулд цаг хугацаа зарцуулдаг. Энэ төрлийн анхаарал нь өндөр чадвартай хүүхдүүдэд заримдаа тохиолддог зүйл юм.

Бидний орхисон, нэмж хэлэх зүйл байна уу? Хүүхдийн хөгжлийн туршлагын талаар бид сонсох дуртай!

Эх сурвалж: Brightside

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!