LOADING

Type to search

Uncategorized

Оройн цагаар идэхэд таргалуулдаггүй хүнс

Share

Өргөст хэмх

Туранхай байхыг хүссэн хүн болгонд тохирох ногоо – хаван бууруулах үйлчилгээ үзүүлэхээс гадна эрүүлээр тураана.  

Тослог багатай сүү (2%)

Тослог багатай сүү бол хамгийн эрүүл цагаан идээ юм. Энэ нь өөх тосоор бага хирнээ уураг, кальци, фосфор, B витаминаар баялаг унд юм. Мөн тослог багатай бяслагийг ч оронд нь хэрэглэж болно. /калорийн хэмжээ-122/

Хүрэн манжин

Микро элементийн шилдэг эх үүсвэр. Ялангуяа маргинцаар баялаг тул илүүдэл өөх тосыг шатаах, булчингийн хэвийн үйл ажиллагааг дэмжих, цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулна. Жигнээд эсвэл түүхийгээр нь салат хийж болно, эсвэл шүүсийг нь шахаад уусан ч болно. Нэг порц ойролцоогоор 40 ккал.  

Өндөг

Ямар ч цагт идэж болно, орой унтахаасаа өмнө өлсөөд байвал өндөг идээрэй. Та ганц ч грамм нэмэхгүй. Гэхдээ шарснаас илүүтэй чанасныг сонгоорой.  

Нэрс

Нэрс жимсний ач холбогдлыг дурдаад баршгүй. Нэрсний өөх тос, калори, сод, холестролын хэмжээ бага бөгөөд энэ жимс нь потассиум, C витамин хоёроор баялаг юм. Нэрс нь бодисын солилцоог дэмждэг учраас жин хасахад нөлөөлнө. /калорийн хэмжээ 84/

Лууван

Луувангийн ашиг тусын талаар ярих нь илүүц биз. Маш бага калоритой энэ хүнсний ногоог та өдөр тутам түүхийгээр нь хазаж идэж заншвал бүр сайн. /калорийн хэмжээ-5/

Хулуу

Чанасан хулуу таны биед нэн тустай. Холестрол, ханасан өөх, содыг маш бага хэмжээгээр агуулдаг ч олон төрлийн амин дэм болон ниацинаар баялаг юм. /калорийн хэмжээ-46/

Улаан лооль

Түүхий, лаазалсан, чанасан гээд аль нь ч бай улаан лооль танд ашигтай. /калорийн хэмжээ-27/

Арвайн гурил

Гадуур худалдаалагддаг арвайн гурилыг сүү, элсэн чихэр, эсвэл зөгийн балаар зуурч, атгаж идвэл маш амттай бөгөөд биед хоргүй дессерт болж чадна. Бусад бүх үр тарианы ашиг тус арвайнд ч бас бий. /калорийн хэмжээ-193/

Өөхгүй үхрийн мах

Зарим бүсгүйчүүд жингээ барина гээд махныхаа хэрэглээг эрс багасгадаг. Энэ нь Монгол хүний бие махбодид төдийлөн тохиромжгүй арга юм. Үүний оронд өөхгүй мах хэрэглэж занших хэрэгтэй. Үхрийн мах идэхгүй удаан явбал таны бие шаардлагатай уураг, төмөр, цайраар хангагдаж чадахгүй. /калорийн хэмжээ-312/

Арьснаас нь салгасан тахианы цээж мах

Тахианы махны ихэнх өөх тос нь арьсандаа агуулагддаг. Тиймээс арьснаас нь салгасан тахианы цээж махыг идвэл та жин нэмэхгүй бөгөөд уургаар хангагдах болно. /калорийн хэмжээ-100/

Цоохор майлз

Цоохор майлзын иш 95% уснаас бүрдэнэ. Илүүдэл жингээсээ салахад туслах бөгөөд шээс хөөж хорт бодис гадагшлуулна.  

Хаш

Шарсан хашийг өөрийн хүссэн хэмжээгээр идээрэй. Тосгүйгээр шарсан хаш 24 ккал илчлэгтэй.  

Жүрж, грейпфрут болон мандарин

Илүүдэл жинтэй болохгүй байхыг хүсвэл жимснээс болгоомжил гэж зөвлөх нь бий. Харин цитрусын төрлийн жимсийг бол их хэмжээгээр идэхэд та санаа зовох зүйлгүй. Ширхэглэг ихтэй тул хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлөхөөс гадна өл дарж цатгалан мэт сэтгэгдэл төрүүлдэг байна. Жимсэнд агуулагдах флавоноид нарингенин нь илүүдэл өөхийг хайлуулах үүргийг гүйцэтгэх элэгний үйл ажиллагааг дэмжинэ. С аминдэм нь байгалийн коллагеныг бий болгож целлюлитээс хамгаална.  

Тарвас, амтат гуа

Нэг зүсэм тарваст 60-70 ккал байх тул бүтнээр нь идсэн ч айлтгүй. Биеэс илүүдэл шингэнийг гадагшлуулдаг тул эрүүл мэндэд ач тустай. 

Далайн ургамал

Далайн ургамал нь иодын эх үүсвэр бөгөөд бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагааг хангана. Өөрөөр хэлбэл гормоны солилцоо хэвийн явагдана гэсэн үг юм.  

Ананас

Амттай жимс – турахыг хүсэж байгаа хүмүүсийн үнэнч анд. Уг жимсэнд агуулагдах бромейлайн нь өөх шатаахад идэвхтэй үйлчилгээ үзүүлдэг.  

Алим, тоор

Нэг алим ойролцоогоор 50 ккал тул таныг өлсгөхгүйгээс гадна хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Тоор нь С аминдэмээр баялаг тул зүрх, судасны хэвийн үйл ажиллагааг дэмжинэ.  

Руккола болон салатны навч

Салатны навч – фолийн хүчлийн эх үүсвэр. Нэг навч ойролцоогоор 3 ккал.  

Байцаа, брокколи, өнгөт байцаа

Бүх төрлийн байцаа гуалиг биеийн гол хүнс. Байцаагаар ямар л бол ямар хоол хийж болно: шөл, салат, хоёрдугаар хоол, сок эсвэл смузи … Гэхдээ өдөр болгон 3 удаа байцаа идээрэй гэж зөвлөөгүй юм шүү. Учир нь иодыг биед шимэгдүүлэхэд саад учруулах бодис агуулдаг байна.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!