LOADING

Type to search

Uncategorized

Дотоод хүчээ эрүүлжүүлэн сэрээхүй

Share

Оюун ухаанаа тайвшруулахуй

Та бясалгахад бэлэн үү? Оюун ухаанаа тайвшруулж амар амгалан болгох нь төвөгтэй бусаа. Гол шаардлага бол юу ч бодолгүй суух. Тиймээ! Өөрийн сэтгэлд нийцсэн газраа биед эвтэй хувцсаа өмсөөд зүгээр суувал болох нь тэр.

Зүгээр суух бясалгал

Сэтгэл алив юманд үл сатаарах үеэ сонго. Элдэв том зорилт бүү тавь. 15 минут суухаас эхлэе.

Та ийн дадах хирээр арга барилаа төгөлдөржүүлэх нь лавтай. Нуруунд ямар ч ачаалалгүй цэх шулуун байхаар тухлан суу. Гараа залбирах адил хавсран нийлүүлж өвдөг дээрээ тавь. Яаралгүй хамгийн тохиромжтой байрлал сонго. Хэрэв дотор сэтгэл тань амар амгаланг мэдэрч байвал хамгийн зөв байрлал сонгосон хэрэг.

Бясалгалд ороход хэрэгтэй анхаарал төвлөрүүлэх аль нэг аргыг сонго. Тэгэхдээ бүх анхаарлаа төвлөрүүлэн дээрээс доошлох байдлаар хурсан ачааллыг эрэлхийлэн өөрийн биеэ сэтгэхүйдээ шинжихээс эхлэ. Аядуу намуун хийгээрэй. Бясалгах явцад танд мэдрэгдэх бүх сэрэл мэдрэмжээ анзаар. Анзаарах бүрий биеийн эд эс өөрөө тайвшран суларч байгаа биз? Зовхи тань аяндаа хүндэрч анилдаад байвал зоргоор нь тавь.

Өөрийн сэрж мэдэрч буй бүхнээ нягтлан танд. Ямар нэг эргэлзээ, хүндрэл байна уу? Анхаарлаа сулруулж зоргоор нь орхи. Оюун ухаан тань тайвшрах хирээр бясалгах дадгал эхэлж байснаас илүү их амар амарлингуй болсноо мэдрэх бий.

Таны зүрх сэтгэл тань жинхэнэ амар амгаланд хүрэх бөгөөд харин бодол санаа, ой дурдатгал, эргэлзээ айдас, ямар нэгхүлээлт нь цагзуурын орж гарч л байдагзүйл болохыг мэдэх болно. Ингээд тайван амгалан, заххязгааргүй гүн огторгуйг сэтгэлдээ төсөөл. Өөрийгөө мэдэр. Дахин өөрийн биеэ тандаж эхлэ. Зулайнаасаа доошлох чиглэлээр танд.

Судасны лугшилт, бадайрах, чилэх, халуу оргих, хүйт даах, гар хөлрөх зэрэг мэдрэмжээ ажигла. Юуг ч орхилгүй өөрийн биед бий болсон нөхцөл байдлыг нарийн ухамсарла. Биеийн эд эс бүрийг хурууны үе, нугалаа, чихний гэдэс зэрэг юуг ч үлдээлгүй анзаарч хянаж үз. Өөрийн биеийн хаана нь юу, ямар төлөв мэдрэгдэж буйг нэг бүрчилэн ухаарч ойлго.

Ухаарч ойлгоход бие өвчлөхгүй. Тэгээд ч та өөрийн анхаарлаараа царцаж тогтсон эрчим хүчээ өдөөлгөж байгаа хэрэг. Эрчим хүч нь хөдөлгөөнд байгаа бие эрүүл байна. Эрчим хүч нь удаашран царцвал бие хөшнө, өвчилнө. Зөвхөн ухаарч ойлгох, анхаарлаа төвлөрүүлснээрээ та өөрийгөө эрүүлжүүлэх болно.

Урьдчилсан бэлтгэл шат дуусч байна. Эрүүлжүүлэх төлөвт орох нь юу болохыг та лав мэдэрсэн бизээ. Та өөрөө сайн ойлгоогүй ч гэлээ таны бие ухаарч хүлээж авсан биз. Төвлөрлийн тусгалыг сэрж мэдрээгүй бие бол гэрэл нь унтарсан дэн лугаа адил буюу. Анхаарч төвлөрөх тусгал туяанд өртсөн бие өөртөө эрчим хүчээ хурааж, гэрэл туяагаа цацрааж эхлэдэг амой.

Бие даан анхлан бясалгагчдад дадуулах бясалгалын хоёр арга

Нэгдүгээр арга

Өдөрт хоёр удаа, тус бүр 20 минут хийнэ. Сэлүүн, чимээгүй, саад тотгор болох юмгүй (хаалган дээрээ анхааруулга хадсан ч болно) өрөөнд шулуун аравчтай сандал дээр, хоёр мөрөө суллан, хоёр хөлөө шалан дээр тэгшхэн тавиад, нуруугаа цэхлэн сууна. Баруун гараа өвдгөн дээрээ алгы нь дээш харуулан тавиад зүүн гараа дээрээс нь араар нь давхарлан, хоёр эрхий хурууныхаа үзүүрийг, алга хоёр эрхийн хооронд зууван дугуй хэлбэрийн зай гарахаар байдалтай уулзуулна. Зарим хүн хоёр гараа өвдгөн дээрээ тавихын оронд өрцөн тушаагаа дээрх маягаар давхарлан барьдаг ч явдал бий.

Тэгж ч бас болно. Нуруу цэх байвал дотор эрхтэн болон мэдрэлийн судлыг шахаж хавчдаггүй сайн талтай. Та бугуйнхаа цагийг тайлаад, хугацааг харах хүсэлтэй бол цохилт нь дуулдахааргүй газар ил тавиарай. Мөн гутлаа тайлж, нүднийхээ шилийг авбал биед чинь таатай болно. Тэгээд нүдээ аньж, эл зөвлөмжийн дотор бүх биеэ хэрхэн суллах талаар өгүүлсэн ёсоор хоёр минут суугаарай.

Дасгал №1

Нүдээ аниад хамраараа амьсгалан, анхаарлаа түүн дээрээ төвлөрүүлнэ. Амьсгалаа гаргахдаа чимээгүй, амьсгаагаа дагуулан “нэг” гээд албадалгүй, өөрийн нь аяар амьсгаа аваад мөн эргүүлж гаргахдаа сэтгэлээрээ “хоёр” гэж дахин амьсгаа аваад гаргахдаа дээрх маягаар “гурав” хэмээн бас амьсгаа аваад гаргахдаа “дөрөв” гэж тоолно.

Тэгээд цаашид “нэг” гэж эхлээд амьсгал гаргах тоолондоо дөрөв хүртэл тоолон дахин дахин үргэлжлүүлнэ. (Тоогоо будилж алдвал шууд л “нэг” гэж тоолж эхлээд байгаарай) 15 минутын турш ийнхүү тоол. Хэдэн минут болж байгааг дэргэдээ тавьсан бугуйнхаа цагийг хараад мэдэж болно.

(Төдөлгүй хугацаагаа багцаалдаг болно. Харин сэрүүлэгтэй цаг хэрэглэж болохгүй) Цаг дууслаа гээд шууд болсон харайж болохгүй. Гурван минут буюу (бясалгалын хугацааны тавны нэгийн дайтай) огт хөдлөлгүй суух ёстой юм. Тайван суух тэр хэдхэн минут дотроо өөрийнхөө тухай, ойр дотныхоо хүмүүсийн талаар сайхан юм бод. Тэгээд бодлоо улам тэлэн, орон нутаг, улс орон, дэлхийн хэмжээний юмыг бодоорой. Энх амгалан амьдрал, хамт ажилладаг, ялангуяа гар санаа нийлдэг хүмүүс хийгээд эв нийц, амгалан жаргалант байдлыг билгийн нүдээр олж харахыг бас оролдоод үз.

Дасгал №2

Нэгдүгээр дасгалаа сайн хийж чаддаг болоод нилээн хожуу хэдэн сарын дараа ч юмуу, тун яаралгүйгээр, амьсгал авахдаа тоо хэлдэг нилээд хэцүү энэ дасгалыг хийж эхэлж болох юм. Амьсгалаа гаргахдаа тоо хэлэхийн оронд амьсгаа авахдаа тоо хэлдэг болно гэсэн үг шүү дээ. (Бие махбодын идэвхи түлхүү үүрэг гүйцэтгэдэг болохоороо амьсгалаа гаргахдаа тоо хэлэх нь арай хялбар байдаг) Харин амьсгаа авах тоолондоо тоо хэлнэ гэдэг сэтгэл төвлөрүүлэх өвөрмөц арга юм.

Дасгал №3

Сүүлчийн энэ дасгал хамгийн хэцүү нв тул та өмнөх дасгалаа баттай сайн хийдэг болсон хойноо ч түүнийгээ улам сайн болгохын төлөө нилээд удаан хугацаагаар хичээн ажиллаж амжилтаа батагахыг бодоорой. Эцсийн энэ дасгалыг суугаа хийнэ. Та хүйс, аарцаг хоёрынхоо хооронд наран хэлбэрт сүлжээг сэтгэлээрээ төсөөлөн барим тавим байгуулах ёстой.

Хоёрдугаар арга

Энэ бясалгал таны өдөр тутмын ажил амьдралтай илүү холбоотой. Та юу ч хийж байлаа гэсэн анхаарлаа зөвхөн одоо цагт л хандуулдаг шүү дээ. Та юу ч хийж байлаа гэсэн тодорхой нэг агшинд л ухаан санаагаа түүндээ тэр аяар нь зориулах ёстой. Сэтгэл санаа чинь өчигдөр юм уу маргааш руу явчаад байвал түүнийг одоо цаг руу дахин дахин буцааж авчраад бай.

Өдрийн аль нэгэн хэсгийг та ийм маягаар өнгөрүүлж чадаад байх юм бол оюун санаа чинь улам бүр саруул тунгалаг болоод л байх болно. Харин та нэгдүгээр аргын дасгалыг ашиглан эргэцүүлэн бодож байгаа нэгэн хэсэг үедээ энэ аргыг түүнтэй хольж хэрэглэхийг битгий хичээгээрэй.

Бүх биеэ суллах энгийн дасгалууд

Эдгээр дасгал таныг бүх биеэ сул, тайван байна гэж мэдрэн, өөртөө итгүүлэхэд сургана. Эхлээд та бүх булчингаа чангалан, нүдээ аниад, ердийнхөөрөө амьсгалах тоолондоо, сэтгэлдээ дөрөв хүртэл тоолж, дотроо “Миний булчин шөрмөс суларч байна” гэж бодон, аажмаар цөмийг сулласаар бүх бие маань суларч тайвширлаа гэж өөртөө итгүүлэн баяс. Дасгал бүрийг хоёр удаа хийнэ.

Булчингаа чангалах арга

Хоёр нударгаа зангидан хоёр гараа юм түлхэж багаа маягтай урагш сунга. Тэгээд буцааж татан тохойгоо чанга гэгч нугалан хоёр мөрөө чихэндээ хүртэл дээш өргө. Мөн хоёр хөмсгөө чинээнд нь тултал дээш болгож, нүдээ чанга анин, хамраа шантайлгаад, уруулаа тас жимийсхийх сацуу хоёр завжаа хоёр тийш нь чинээнд нь тултал жайвийлга. Нуруугаа бөгтийлгөн гэдсээ татаж, булчингий нь хөвчлөн, өгзөгнийхөө зузаан махыг бас чангал. Хоёр хөлийнхөө хурууг хумайлган бүх булчингий нь чангалсанаа хуруудаа буцааж дээш нь этийлгэн эрээн булчингаа чангал.

Тэгээд хаа нэг газар чангараагүй булчин байна гэж төсөөлөн, сэтгэлээ баясга. Тийм маягаар хэдэн минут байх зуураа бүх биеийн булчин суларч, бие сэтгэл амгалан тайван байдалтай болж байна гэж сэтгэлээ улам баясга. Тийн байгаад сүүлд ньхоёр гарааурагш сунган буцааж хүчтэй нугалах зуураа урт гэгч амьсгаа аваад нүдээ нээнэ. Эдгээр үйлдлийг хийж байхдаа, бүх бие минь шинэсэн сэргэж, идэвхитэй үйл ажиллагаа үргэлжлүүлэхэд бэлэн зэлэн боллоо гэж ямагт бодож байгаарай.

Анхааруулга

Эдгээр дасгалын аль нэг ньтанд тааламжтай сэтгэгдэл төрүүлэхгүй байвал давтах гэж оролдолгүй орхиод цааш яваарай. Бие суллах дүй дүршлийг хэн ч гэсэн эзэмдэж чадна. Гагцхүү дасгал дадлага их хийх хэрэгтэй.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!