LOADING

Type to search

ТҮҮХ

Он жилийн уртад мартагдах бус алдаршиж буй Че Геварагийн үнэн түүх

Share

Цагийн явцад Гевара хувьсгалчийнхаа хувьд бүр Лениныг ч ардаа орхижээ. Түүнийг нь улам илүү “Пролетарийн хувьсгалын удирдагч, Оросын төр улсыг үндэслэгч” хэмээн тооцоцгоох болов.

1967 оны арван сард боливийн нутагт Чег алагдсанаас хойш алдар нэр нь дэлхийгээр улам улам дуурьссаар л байна. Яагаад тэр вэ? Түүний үеийн латин америкийн илүү азтай хувьсгалчдыг таг мартчихжээ. Латин Америкийн олон арван партизаны удирдагчид удаан хугацаагаар амжилттай дайн хийж байсан ч тэр шүү дээ.

1980 онд Даниель Ортэга бүр Никарагуагийн засгийн эрхийг авсан ч тэр бүүдийж харин Че улам гялалзсаар. Улайрсан хувьсгалч, 1969 онд буудалцааны үеэр амь үрэгдсэн, хувьсгалчдын библи болсон” хотьшпартизаны бяцхан ном”ыг бичсэн бразили Маригелла ч Чегийн алдар хүндэд ойртохгүй.

Италийн маш том хэвлэгч Жан Франко Фельтринэлли, Италид өөрийн партизаны колонио байгуулж хамаг хөрөнгөө хувьсгалд хаян, нууц байдалд орж байлаа. Тэр 1973 онд коммунист намын их хурлыг цахилгаан гэрлээр хангах ёстой цахилгаан станцыг Сегратэд дэлбэлэхийг оролдох үеэр үхжээ. Фельтринээллийн хувь заяагаар адал явдалт роман ч бичиж болохоор.

Түүнийг тусгай албаныхан дэлбэлсэн гэсэн таамаг бий. Тэглээ ч энэ бүх гайхалтай хүмүүсийг Че Геварьга алдар бүдэгрүүлжээ. Намтар нь юуг ч тодорхой хэлж чаддаггүй. Аргентины Розарио хотод баян /за яахав ядуу биш гэе/ өмгөөлөгчийн гэрт төржээ. Анагаахын сургуульд сурч байв. Латин Америкаар их аялсанбайна.

Өдрийн тэмдэглэл хөтлөж байжээ. Тэдний нэг “Мотоциклчний тэмдэглэл нь” саяхан Лондонд хэвлэгджээ. Залуудаа тэрээр Ален Делоны тоглодог дүрүүдтэй тун ижил амьдарсан байна. Хар үстэй царайлаг чинээлэг айлын хүү. 1952 онд Уругвайд хувьсгалтай холбогджээ. Тэнд байхад нь засгийн эрхэнд зүүний хүчин гарсан бөгөөд мэдээж Нэгдсэн Улс ийм дэглэмийг зөнд нь орхихгүй билээ.

Гадныхны гар орж ирээд хувьсгалын эсрэг хүчний удирдагч хэрэгтэй болж, эргэлт ч гарчээ. Эрнесто, найз перу бүсгүй Хильда Гадеа болон Дэр үед Уругвай руу Латин Америкийн зүүнгэн залуус цувж байжээ/ олон нөхөд нь баригдав. Че cap орчим суугаад түүнийг барьцаагаар суллажээ. Тэр эвүүхэндээ гэхэд шөнийн яриа хөөрөөнд л оролцсон гэдэггүй юм бол ямар ч буруугүй байлаа.

Дараа нь хувь заяа нь мексик рүү илгээжээ. Хильда түүнийг Фидэль болон Рауль Кастро нартай танилцуулжээ. Оюутны удирдагч Фидэль Кастро Эрнестод сэтгэдэл төрүүлсэн байна. Тэр Монкадо казармыг дайрснаараа алдаршчихсан байв. Фидэлийг шоронгоос эцэг эхийнх нь танил талын холбоо сүлбээгээр гаргаж авсан байдаг.

Хүнийг нөхрөөр нь тань гэдэг үнэн үг. Тэхдээ хэнтэй нөхөрлөхийг хүснэ түүнтэйгээ нөхөрлөнө. Хэн чамд таалагдана, түүнтэйгээ гэсэн үг. Транма” хөлгөөр Куба руу илгээгдсэн 82 оюутны дотор кубын эмч Эрнесто Гевара байсан нь эндээс үзэхэд гайхалтай бус.

Транма” зорийн газартаа бус, төлөвлөсөн хугацаандаа ч амжилгүй газардсан. Тэр Мангровын намагт хэд хоногийн дараа газардахад тэднийг хүлээж байсан нөхөд нь явчихсан байв. Чихрийн нишингийн талбайн хажууд хэд хоногийн дараа тэд амарч байгаад дайралтад өртсөн байна. Үүнээс Фидэль болон өөр 19 хүн үлджээ. Цаашхи нь тодорхой. Кубын хувьсгал ялж, 1- р сарын есөнд Фидэль, Рауль, Че болон бусад сахалтнууд гаванад орцгоосон.

Үүүнээс хойш Че Гевараг Латин америкт нэрлэдэгчлэн “gerilliero heroico” болгосон түүх эхлэжээ. Тэр социалист эдийн засгийн талаар лекц уншиж, Кубын үндэсний банкны захирлаар тохоогдож, олон улсын хурал зөвлөгөөнд оролцон, Хрущев, Мао, Бен Беллатай учирч явжээ. Сайд хүний энэ бүх идэвхийлэл нь 1965 онд гэнэт алга болжээ. Түүнийг сүүлчийн удаа Ангол болон Конгод харсан байна. Тэгээд алга болчихов.

Энэ үед кубын хоёр дахь удирдагч Гевара хэд хэдэн ном биччихсэн байлаа. “Кубын иргэний дайны дууриал”, “Партизаны дайны сурах бичиг” гээд. Хэрвээ тэр энэ үедээ Африкт ч юм уу үхчихсэн бол түүнийг одоо зөвхөн кубчууд л дурсах байлаа. Че Геварын Алдрын Сүмийн суурь нь түүний үхлээр төгссөн боливийн эмгэнэл билээ.

Магадгүй Чегийн хүсэл зоригоос гадуур энэ үйл явдал нь эмгэнэлт зохиолын ягшсан дүрмээр өрнөсөн гэлтэй. Боливийн эмгэнэлд маш чухал туслах дүрүүд ч байдаг. Энэ нь юун түрүүнд хувьсгалч эмэгтэй, тагнуул Таня Бункэр юм. /Гэр боливийн ерөнхийлөгчийн ордонд нэвтэрч чадсан байдаг. Гэвч түүнийг кубын хувьсгалын дууны бичлэгээр илрүүлж хөнөөсөн байна.

Бас зүүнтэн сзтгүүлч, зохиолч франц эр Рэжис Дэбрэ байна. Дэбрэ шиг хүмүүсийн ач холбогдлын талаар би номондоо дурьдаж байсан юм. Гэриллеро хироикад гэрч болох хүн тун чухал. Тэр тусмаа өөрийн үзсэнээ уялдаа холбоотой тодорхой дамжуулж чадах хүн хэрэгтэй. Адал явдалд дуртай царайлаг бүсгүй /зүүн германы коммунистын охив/ бас орчин үеийн ертөнцийн зүрхэнд, Парист үзсэнээ хүргэх ёстой гэрч болсноор тэртэй тэргүй эмгэнэлт түүхийг улам хурц болгоод өгсөн юм.

Че Гевараг Боливийн коммунист нам мурисан юм. Тэд партизавуудыг дэмжихээс татгалзжээ. Москвагийн зөвлөснөөр ингэсэн гэдэг. Боливийн зүүн радикал уурхайчдын амласан цэрэг ч ирсэнгүй. Удирдагч нь уурхайчдаа цуглуулж чадаагүй бөгөөд учир нь энэ үед уурхайн тосгоны хүн амын талаас илүү нь юмуу хэвтэж байж. Ийм сопуу улсаас партизан болох ёстой уурхайчдаа хайж олох нь бэрх байжээ.

Гай бүхний төгсгөлд партизаны удирдагч Че Геварийн хатуу тушаалыг зөрчин засгийн газрын цэргүүдгэй тулалдсан бөгөөд тэдний хувьд энэ нь эртэдсэн хэрэг байв. Хүчээ бөөгнүүлж чадаагүй байхдаа эхлэжээ. Бас нэг тохиолдол: яг 1967 оны зун Вьетнамд партизаны дайны туршлага хуримтлуулсан Америкийн ногоон малгайтнууд, боливийн дайрагчдын анхныхыг төгсгөсөн байлаа.

800 орчим дайрагчид гэриллерочууд илэрсэн боливийн Фихуэро хэмээх газар руу ирцгээжээ. Яг л энэ үед тэр газар “франц эр” очжээ. Режис Дэбрэ түүний араас мөр даран ТТ-г ийн офицерүүд, цэргүүд болон туршуулууд явааг мэдсэнгүй. Хожим зарим эх сурвалжууд франц эр Че Гевара дээр дайсныг хөтөлж очсон хэмээн буруутгасан юм. Энэ нь шударга бус. Гэлээ чтүүний боливийн ширэнгийг туулан ирсэн явдал Чег мөрдөхөд дэм болж өгсөн билээ.

Дээдсийн хүрээлэнгийн сайхан бүсгүй, тагвуул Таня Бункэр ч сүүл дагуулсан юм. Боливийн нийслэлд мөрдөгчид түүний эд зүйлсийг нэгжиж байгаад кубын хувьсгалт дууны бичлэгийг олж авсан байдаг. Удалгүй гол гаталж яваад Таня Бункерийг буудчихсан юм. Түүний дагалдагчдыг ч ялгаагүй. Франц эр Дэбрэг гэр рүү нь буцаажээ. Латин америкийн хувьсгалын үйл хэргийг Бвропт ухуулуулахын тулд гэнэ. Франц эр Че Геварын тэмдэглэлд бичсэнээр өөрөө ч харихыг хүсч байжээ.

Парист амвдарч байхдаа би Дэбрэг хэд хэдэн удаа утга зохиолын арга хэмжээн дээр харсан юм. Нойрмог юм шиг, ногтон сахалтай, саарал хүрэм өмссөн, саарал эр намайг ердийн байдаг л төрхөөрөө мэл гайхуулж билээ. Би Че Гевара шиг хүмүүс гадаад төрхөөрөө ам ангайлгам хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн байх ёстой гэж бодсон бололтой.

Энэ бол 80-д оны сүүлч байж, боливийн үйл явдлаас хорин жилийн дараа тэр Миштераны зөвлөх болсон байлаа. Харин тэр үед Дэбрэ английн сэтгүүлчийн хамт /ГГГ- ийн тагнуул/ бүслэлтээс гарсан. Тэгээд дороо баривчлагдсан. Режис Дэбрэг нийслэл Боготуд авчирч шоронд хорьсон байдаг. Францаас өмгөөлөгчид ирж, хэвлэгч Маспэро морилж, сонин хэвлэлүүд дуу авалцан шуугилдацгаажээ.

Тэр үед Че 27 хүнгэй хамт ухарч сүүлчийн гавьяаных нь тайз болсон гүвээн дээр гарчээ. Арван сарын найманд тэр шархдан баригдаж, есөнд хөдөөгийн сургуульд буудуулжээ. Хажуугийн ангид түүний хоёр нөхрийг бууджээ. Дайрагчдын офицерүүд Чег буудахдаа согтуу байсан гэдэг. Дараа нь тэд Чегийн хөрөнгийг хувааж авсан байна. Хутга, мөнгө, цаг болон бусад жижиг сажиг зүйлсийг нь. /Хожим энэ хүмүүс шийтгэгдсэн бөгөөд, тэднийг кубын тагнуул усттажээ./

Чегийн гарыг тайрч, аргентинаас ирэх цагдаагийнханд баримт болгон авчээ. Биеийг нь хөдөөгийн онгоцны буудлын цардмал замаар чирч доромжилжээ. Энэ явдлын талаар дэлхий даяараа сайн мэддэг. Чегийн тэмдэглэл үлдэж, мөн зургаан хүн уул давж Перу хүрээд хожим нь мэдүүлэг өгсөн бий. Бүтэн хагас жилийн дараа францчуудын чармайлтаар суллагдсан Рэжис Дэбрэ их бичиж их ч ярьсан. Ярих ярихдаа бүр хамгийн ярих ёстой газар Парист ярьсан.

Эд бүхэн Чегийн домгийг бүтээсэн. Харин Чегийн хожмын алдар хүндийн гол хоёр шалтгаан бий: Энэ нь нэгдүгээрт тэр Кубын хувьсгалын алдартай удирдагч байсан, хоёрт үр шимийг нь үзээгүй ч санаанд оромгүй байдлаар гайхалтай эмгэнэлийн үзэгдэл тавьсан юм. Партизаны дайны удардагчийн азгүйтэл нь түүнийг романтик баатар болгон хувиргасан.

Энэ нь улам дэвэрсээр байгаа. Урьд өмнө нь түүний хөргийг Сэний эргээр Ван Гогийн хуулбартай зэрэгцүүлэн зардаг байсан бол, одоо бүр цамцан дээр буулгаад тэр бүү хэл “Хувьсгалч?” гэсэн асуултад ирээдүй үеийнхэн нэгэн дуугаар”Че Гевара!”хэмээн хариулах хэмжээнд хүрчээ. Че юу хүсч байсан бэ, тэр Боливоос юу хайгаа вэ? Хэрэг дээрээ тэр латин америк тивд коммунист хувьсгал хийхийг санаархжээ.

Боливт партизаны дайн өдөөгөөд түүнийгээ хил давуулан Перу хийгээд төрөлх Аргентиндаа аваачихыг мөрөөдсөн байна. Бүтсэнгүй, гэвч хувь заяа нь бүтсэн. Зуун хувийн цэвэр хувьсгалч байсан. Үүнийг няцаах аргагүй. Евро Америкийн иргэншил гол гол хүмүүсийг түүхэн үйл явдлуудтай нь нэг мөр уяж өгөх шаардлагатай байна. Маргашгүй Че бол Ван Гог шиг маргахын аргагүй алдартан билээ.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!