LOADING

Type to search

Uncategorized

Пестицидгүй жимс идэх зөвлөгөө

Share

Импортоор орж ирсэн жимс, хүнсний ногоог сайтар цэвэрлэн идэх шаардлагатай бид өдөр бүр нүүр тулдаг. Жимсний гадаргуу дээрх пестицидийн хэмжээ их байх тусам хорт хавдар үүсгэх, мэдрэлийн тогтолцоог гэмтээх, ургийн гажиг үүсгэх зэрэг хоруу чанар ихэсдэг байна.

Пестицидээр хамгийн түгээмэл бохирдож буй жимс ногоог нэрлэвэл: төмс, гүзээлзгэнэ, вандуй, усан үзэм, цоохор майлз, бууцай, чинжүү, интоор болон улаан лоолийг дурдаж болно.

Тиймээс дээрх хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ гэрийн нөхцөлд цэвэрлэх хялбар аргатай байх хэрэгтэй.

Жимс ногоог цэвэрлэхэд хэрэглэх  хамгийн амархан  шингэн бол 90% ус болон 10% цагаан цууны уусмал юм. Энэхүү уусмалд жимс ногоог ойролцоогоор 20 минут байлгасны дараагаар урсгал хүйтэн усаар зайлж, хүнсэндээ хэрэглэх боломжтой.

Г.СҮМБЭЭ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!