LOADING

Type to search

Гоо сайхан

40 насанд хэрхэн сайхан харагдах вэ?

Share

40 нас хэлбийсэн ч та залуу сайхан харагдахыг хүсдэг л биз дээ. Тэгвэл гоо сайхны экспертүүдийн зөвлөсөн дараах зөвлөгөөг хэрэгжүүлээрэй.

 1   АРЬСНЫХАА ӨӨРЧЛӨЛТИЙГ МЭДЭР

Хорин жилийн өмнө нүүрээ буддаг байсан шигээ бодох хэрэггүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хувцас загвар, нүүр будалтын чиг хандлага өөрчлөгдөхийн зэрэгцээ таны арьс ч мөн харагдах байдал, бүтцийн хувьд өөрчлөгдсөн байгаа. Тиймээс арьсны онцлог, төрх байдалдаа тохируулж будалтаа зөв сонгох хэрэгтэй.

 2   ГЭРЭЛ БА СҮҮДЭР

Нүүр будалт хийхдээ гэрэл, сүүдрийг зөв тохируулснаар та хэдэн насаар залуу харагдах боломжтой. Өөрийн арьсны өнгөнөөс үл ялиг бараан пудр сонгох нь зүйтэй. Гоо сайхны мэс ажилбар, элдэв тариа ямартай ч зөв сонголт биш шүү.

 3   ХООЛ ХҮНСЭНДЭЭ АНХААР

Сахарын агууламж өндөр бүтээгдэхүүнээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Тэртээ тэргүй коллагенаар “цангаж” байгаа арьсанд чинь сахар улам л сөрөг нөлөө үзүүлж, улам хуурайшуулна.

 4   УЛААН ДАРС ХЭРЭГЛЭ

Улаан дарсанд олон давуу тал байдаг. Зүрх судасны өвчин, хавдраас сэргийлэхээс гадна хөгшрөлтийн эсрэг антиоксидант ихээр агуулдаг. Түүнчлэн нарны хэт ягаан туяанаас арьсыг хамгаалах ресвератрол агуулдаг. Гэхдээ нэг удаад нэг жүнзнээс илүүгүй, мөн махан төрлийн хоолтой хамт хэрэглэх нь алкоголын сөрөг нөлөөг бууруулна.

Мөн ханасан тос, транс тосноос бүрмөсөн татгалзах хэрэгтэй. Хэрэв та эрүүл хооллолтой бол арьс чинь цаанаасаа л гэрэлтэх болно. Тэр хэрээр та залуу сайхан харагдаж чадна.

 5   ҮСЭЭ БУД

Хаа нэгтээ цухуйж эхэлсэн цагаан үсээ арилгахын тулд төрөлх үсний өнгөтэйгөө ижил өнгөөр будах нь зүйтэй. Мэдээж зөөлөн, байгалийн өнгө хамгийн зохимжтой. Бас үсээ сорлох маягаар будвал байсхийгээд л үсчин явах цаг завыг тань хэмнэх болно.

Түүнчлэн үсээ хэт урт ургуулах хэрэггүй. Нас ахихын хэрээр үсний ургалт удааширч, үсний ширхэг улам бүр нарийсдаг. Тиймээс өөрт тохирсон богино засалт сонгоорой.

 6   ХӨМСГӨӨ АНХААР

Нүүрний арьсаа сайн арчилж, эрүүл мэнд, хооллолтдоо анхаарсны ачаар та үрчлээ багатай, арьс чинь толигор сайхан байж болно. Гэхдээ хөмсгөө анхаарахгүй бол таны хичээл зүтгэлийг үгүй хийж ч чадна. Хэт хиймэл биш, аль болох байгалийн мэт харагдахуйц хэлбэрээр будах нь зүйтэй. 40 насанд та хөмсөгний шивээс гэж нэрлэдэг “байнгын make-up”-аас татгалзсан нь дээр. Учир нь танд овор нэмнэ.

 7   ЦАГААН ШҮД

Шарлаж, өнгөө алдсан шүд таныг хэдэн насаар овортой харагдуулна. Ялангуяа та амьдралынхаа ихэнх хугацаанд кофе, тамхи, кола хэрэглэсэн бол шүд чинь цагаан сайхнаараа байх нь юу л бол. Тиймээс шүдний эмчид очиж, шүдээ цайруулах талаар бодоорой. Гэхдээ цав цагаан, ярзайсан танан цагаан шүд бүр ч хиймэл харагдуулна гэдгийг анхаараарай.

 8   ЭЛГЭЭ ЦЭВЭРЛЭ

Элгээ тогтмол давтамжтай цэвэрлэснээр нүдний цагаан тодорч, бодисын солилцоо идэвхэждэг. Гэрийн нөхцөлд элэг цэвэрлэх хамгийн энгийн арга бол тав хоногийн турш цагаан идээ, гурил, гурилан бүтээгдэхүүн, элсэн чихрээс татгалзаж, ногоон хүнс хэрэглэх юм.

С.ЦЭЛМЭГ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!