LOADING

Type to search

Uncategorized

Зүрхний шигдээсээс сэргийлэх 15 ашигтай хүнс

Share

Зүрх мэдээж хүний амин чухал эрхтэн. Гэтэл өдөр тутмын стресс, эрүүл бус хооллолт гээд зүрхээ хэт их ачаалж байдаг. Тэгвэл, зүрхний хэвийн үйл ажиллагааг дэмжихэд туслах 15 ашигтай хүнсийг танилцуулъя.

ЗАГАС

Яргай, амар, май загас, далайн алгана зэрэг өөхний хүчлийн агууламж өндөртэй загасны мах хэрэглэснээр зүрхний хэм алдах, атеросклероз өвчнөөс сэргийлж чадна. Долоо хоногт 2-3 удаа загасны мах хэрэглэхэд тохиромжтой.

ОВЪЁОС


Эслэгийн агууламж өндөртэй тул холестериний хэмжээг бууруулж, хоол боловсруулах үйл явцыг идэвхжүүлдэг. Боловсруулаагүй овъёос илүү сайн.

ОЙН ЖИМС


Нэрс, гүзээлзгэнэ жимс нь цусны даралт бууруулж, нарийссан судсыг тэлэхэд тустай байдаг.

ХАР ШОКОЛАД


“Хар” гэж багадаа 60-70 хувийн какао агуулсан шоколадыг хэлдэг. Хар шоколад нь цусны даралтыг тогтворжуулж, цус бүлэгнэх болон үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг.

САМАР


Самранд агуулагддаг уураг, эслэг болоод Е амин дэм нь зүрхэнд тустай.

ЧИДУН ЖИМСНИЙ ТОС


Өдөрт хоёр халбага чидун жимсний цэвэр тос хэрэглэснээр зүрхний өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой гэдэг. Цусан дахь сахарын хэмжээг багасгадаг.

УЛААН ДАРС


Цус цэвэршүүлэх, биеийг хоргүйжүүлэх, жин хасах үйл явцыг дэмждэг.

НОГООН ЦАЙ


Өдөрт ердөө ганц аяга ногоон цай ууснаар судасны хатуурлаас сэргийлэх боломжтой. Түүнчлэн ногоон цай нь бодисын солилцоог идэвхжүүлж, илүүдэл  жинтэй тэмцэхэд тусална.

БРОККОЛИ, БУУЦАЙ


Амин дэм, эрдэс бодис ба анти-оксидантын агууламж өндөртэй. Мөн эслэгээр баялаг. Зүрхний үйл ажиллагаа идэвхжүүлж, цусны даралтыг тогтворжуулдаг.

АВОКАДО


Артерийн судсыг цэвэрлэх чухал үүрэгтэй.

АНАР ЖИМС


Анти-оксидантын агууламж өндөр учир цусны даралт, цусны эргэлтийг тогтворжуулж, гемоглобины хэмжээг нэмэгдүүлдэг.

ШАНЦАЙ /СИННАМОН/


Зүрхний өвчин, атеросклерозоос сэргийлэхэд тусална. Мөн бодисыг солилцоог идэвхжүүлж, жин хасахад тусална.

ТАРВАС


Зүрх, судасны эрүүл мэндэд чухал үүрэгтэй жимс. Холестериний түвшнийг тэнцвэржүүлдэг.

САРМИС


Судас тэлэх, цусны даралт багасгах, судасны хатуурлаас сэргийлэх онцгой үр дүнтэй.

АЛИМ, ЛИЙР


Эслэгийн агууламж өндөр. Анар жимстэй адил эрүүл мэндийн олон давуу чанартай бөгөөд хямд үнэтэй.

С.ЦЭЛМЭГ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!