LOADING

Type to search

Uncategorized

Хагалгаа хийлгэж төрөх зөв сонголт мөн үү?

Share

Язралт, үтрээ сунах, жин нэмэх гээд гоо сайханд халтай асуудлууд. Энэ талаар манай уншигчдаас олон асуулт ирдэг. Хамгийн нийтлэг нь төрөлтийн асуудал. Өөрөөр хэлбэл, байгалийн жамаар төрөх үү, эсвэл та хагалгаа хийлгэсэн нь дээр үү? Өөрөө төрөхөөр үтрээ сунах, сексийн мэдрэмж буурах, арьс язрах зэрэг сөрөг үзэгдлүүдэд орчин үеийнхэн нэлээд эмзэглэдэг.

Сүүлийн үед хүүхнүүд бидний хэлж заншсанаар хийсвэр буюу кесар хагалгаа хийлгэж төрөхийг ихээхэн сонирхдог болжээ.Жирэмсний явц хүндрэлгүй, төрөх эх эрүүл, төрөлтөнд аливаа хүндрэл гарахгүй тохиолдолд төрөх замаар төрүүлнэ. Кесар хагалгаа гэдэг нь эх ургийн аль нэгэнд эсвэл хоёуланд нь хүндрэл учрах болсон нөхцөлд л хийдэг хагалгаа. Манайд одоохондоо хүсэлтээр кесар хагалгаа хийдэггүй. Кесар хагалгаа нь хүндрэл эрсдэлтэй, тийм ч хүсэх мэс засал биш. Мэдээж хүүхэд төрүүлсэн эх хүн огт төрөөгүй охид хүүхнүүдээс аарцгийн ёроолын булчин суналтаар ялгаатай байдаг. Гэхдээ тэр булчингийн суналтыг дасгал хөдөлгөөнөөр чангаруулахад анхаарахаас гадна төрөх үед гэмтэл үүссэн бол нөхөн сэргээх мэс засал хийлгэдэг юм.

Ихэнхдээ нэг их сэтгэл зовоох асуудал биш юм байна. Төрөлт цөөн, төрүүлсэн хүүхдийн жин хэт том биш /3.5-аас дээш жинтэйг том ураг гэж үздэг/, эмнэлгийн зөв тусламж авч төрсен бол таны гоо сайхан алдагдахгүй. Тийм учраас зөвхөн төрөх замын суналтаас болгоомжилж, төрөлтөө кесар хагалгаагааар төгсгөх гэж хүсэх иь буруу. Өөрөө төрөх, төрсний дараа тэнхрэх нь хурдан, зовиур шаналгаа бага гээд мэдээж мэс засал хийснээс амар байдаг.

Байгалиараа төрөхөд үтрээ сунадаг гэдэг. Үүнийг буцааж багасгах боломж бий юу?

Суурин амьдралын хэв маягтай хүмүүсийн төрөх үеийн хүндрэл их болсон. Наад зах нь төрөх хүчний сулрал, булчингийн чангарал муу болчихдог. Энэ бүхэн хөдөлгөөнийн дутагдалтай холбоотой. Хөдөлгөөн дутагдсанаас болж хүүхэд гэдсэндээ томорч, төрөх үед эхэд хүндрэлтэй болдог. Хүүхдийн жин том байх тусам төрөх үед үтрээ тэр хэмжээгээр сунана гэсэн үг шүү дээ.

Дээр нь жирэмсний хооллолт буруу байна. Ер нь жирэмсэний үеийн эрүүл ахуй гэж чухал зүйл байдаг. Үүнд хөдөлгөөн, хооллолт, агаар гээд олон зүйлүүд ордог. Одоогийн хүүхнүүд ажил дээрээ сууж байгаад гэртээ хариад хэвтээд өгдөг. Хамгийн гол нь хүүхнүүддээ төрөхийн өмнө болон төрсний дараа биеийн хүчний дасгал, аэробик сайн хий гэж зөвлөмөөр байна.

Ялангуяа төрснийхөө дараа хамгийн гол нь бага аарцгийнхаа булчинг чангалах дасгал, хөдөлгөөн сайн хийвэл буцаад хэвийн байдалдаа орно шүү дээ. Тэгвэл үтрээ сунах асуудалтай тулгараад байхгүй. Сүүлийн жилүүдэд л эмэгтэйчүүд энэ тал дээрээ их санаа тавьдаг болсон. Цаг үеийн хөгжлөө дагаад хүмүүсийн сексийн мэдрэмж ч их дээшилсэн юм шиг байна. Нөгөө талаар гадны соёлын нөлөө, хамгийн гол нь суурин амьдралын хэв маяг буюу хөдөлгөөний дутагдал ийм асуудал үүсэхэд их нөлөөлж байгаа байх гэж би боддог.

Сүүлийн үед хүүхнүүд үтрээгээ ихээр оёулах болсон.

Үтрээ оёх мэс засал 2 янз байдаг.

1-рт, гоо сайхны зорилготой, бага зэргийн урагдалттай үтрээг багасгах, чангалах нөхөн сэргээх мэс засал,

2-рт эмнэлгийн заалтаар хийдэг нөхөн сэргээх мэс засал. Төрөхдөө эмнэлгийн тусламж авч чадаагүй зарим хүмүүсийн үтрээ их хэмжээний урагдалттай, өөрөөр хэлбэл шулуун гэдэсний хана хүртэл урагдах тохиолдол байдаг. Ийм хүмүүст зайлшгүй шаардлагаар нөхөн сэргээх мэс засал хийдэг. Сүүлийн үед хүүхнүүд маань гоо сайхны зорилгоор их хийлгэж байгаа. Мэдээж үр дүнтэй байдаг. Хамгийн гол нь дахиж хүүхэд төрүүлэхгүй гэсэн үедээ л энэ мэс заслыг хийлгэх хэрэгтэй. Тэгэхгүй бол дахиад төрөхөд хайчилж, дараа нь дахиад оёх хэрэгтэй болдог.

Анхны төрөлтөө кесар хагалгаагаар хийсэн бол дахиж өөрөө төрж чаддаггүй юу?

Тийм заалт байдаггүй. Кесаревын дараа боломжтой бол өөрөөр нь төрүүлдэг. Манайд одоохондоо кесар хагалгаагаар дээд тал нь 3-4 удаа төрж болдог. Гадаадын зарим улс оронд үүнээс ч олон удаа төрж байгаа. Оёдлын утасны материал, шархны эдгэрэлт гээд олон зүйл үүнд нөлөөлдөг.

Төрөлтийн тохиромжтой нас хэд юм бол?

20-35 насыг төрөлтийн тохиромжтой нас гэж үздэг. 35-аас дээш бол хожуу төрөлт гэдэг. Энэ үед төрөхөд эрсдэл өндер, ургийн гажигтай хүүхэд төрөх магадлал их байдаг. 19-с доош насыг өсвөр үеийн төрөлт гэдэг. Энэ үед мөн л эрсдэл өндөр. Ер нь анхны төрөлт 28-аас дотогш байвал зүгээр байдаг. Гоо сайхан ертөнцийг аварна гэдэг. Мэдээж гоо сайхандаа анхааралгүй яахав. Гэхдээ учиртай байх хэрэгтэй. Гоо сайхандаа анхаарч байна гээд болох болохгүй юманд дурлаад, түүнийг хзтэрхий хавтгайруулж, туйлшруулж болохгүй.

Гоо сайхнаа хадгалах олон арга байна шүү дээ. Хамгийн гол нь дотроосоо эрүүл байх хэрэгтэй. Идэвхтэй байнгын дасгал хөдөлгөөн, зөв эрүүл хооллолт хамгийн чухал зүйл. Хүн ер нь байгалиараа, дотроосоо эрүүл сайхан байх шиг сайхан юм байдаггүй. Эрүүл хүн л гоо сайхан байдаг шүү дээ. Хүүхнүүд маань төрчихөөд болж өгвөл хурдан хөдөлгөөндөө орж, дасгал, ялангуяа бага аарцгийн булчин чангаруулах дасгал хийгээд эхлээрэй. Ингэж чадвал биеийн галбир, гоо сайхнаа хэвээр нь хадгалж үлдэх бүрэн боломжтой. Урлагийнхан, загвар өмсөгчид зөндөө төрдөг шүү дээ. Тэд харин илүү хөдөлмөрлөж, ингэснээрээ гоо сайхан, бие бялдараа хадгалж үлддэг. Тиймээс энэ бол цэвэр хувь хүнээс өөрөөс нь шалтгаалах зүйл юм.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!