LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

C.Энхбурам: Өвдөгний үений яс ургалтыг төгс эмчлэх боломжтой

Share

Эрүүл мэндийн буланд маань элдэв өвчлөлтэй холбоотой олон асуулт иргэдээс ирдэг билээ. Тэдгээрээс өвдөгний үрэвсэл, хиймэл үе солих хагалгаа, сүүлийн үеийн оношилгоо, эмчилгээний талаарх зарим асуултад “Номиун” яс, үе мөчний төрөлжсөн эмнэлгийн захирал, тэргүүлэх зэргийн эмч С.Энхбурам дараах зөвлөгөөг өгч байна.

-БУРУУ ЭМЧИЛГЭЭ ӨВЧНИЙГ УЛАМ ХҮНДРҮҮЛДЭГ-

-“Өвдөгний нүдээр хатгалаа”, “Өвдөгний үеэ солиуллаа”, “Өвдгөнд яс ургалаа” гэх болжээ, манайхан. Энэ өвчин насных уу, эм тарианы хэрэглээнээс үүдэлтэй юу?

БГД-ийн иргэн Д. Шаравдорж

-Энэ өвчин нь 40-өөс дээш насанд тохиолддог, дэлхийн хүн амын 10-15 хувийг эзэлдэг өргөн тархалттай юм.

Сүүлийн үед хүмүүс энэ өвчний талаар ойлголтгүйгээс болж, өөрсдөө дур мэдэн эмчилгээ хийх, үендээ янз бүрийн тариа хийлгэдэг болж. Буруу эмчилгээ хийлгэснээс үений өвчин нь даамжирч, мэс заслын эмчилгээ хийлгэхээс өөр аргагүй байдалд орж байна. Иймээс уг өвчнөөс эрт хамгаалж, урьдчилан сэргийлж зөв эмчлүүлсэн тохиолдолд ямар нэгэн хүндрэл үүсэлгүй бүрэн төгс эмчлэгдэх боломжтой өвчин юм.

ИЛҮҮДЭЛ ЖИН ҮЕНИЙ МӨГӨӨРСӨН ЭДИЙГ ЭВДЭНЭ

-Энэ өвчин илүүдэл жинтэй хүмүүст илүү их тохиолддог уу. Яс ургалт үүсдэг үндсэн шалтгаанууд нь юу вэ?

Чингэлтэй дүүрэг Х.Дуламжав

-Гадна дотны олон хүчин зүйлээс шалтгаална. Тухайлбал, үений гэмтэл, мэргэжлийн, ахуйн, спортын хэт ачаалал, хүний насны онцлог гэх мэт зүйлүүд нөлөөлнө. Жишээ нь, 45 хүртэлх насанд хоёр хувь, 45-64 насанд 17-35 хувь, 65-аас дээш насны нийт хүмүүсийн 63-85 хувьд илэрдэг.

Эмэгтэйчүүдэд цэвэршилтийн дараа их ажиглагддаг. Мөн таны хэлсэнчлэн биеийн жингийн илүүдэлтэй хүмүүс эрүүл хүмүүсээс дөрөв дахин илүү өвдөх магадлалтай байдаг. Өөрөөр хэлбэл, илүүдэл жин нь үенд ирэх ачааллыг нэмэгдүүлж, мөгөөрс эвдрэх нөхцөлийг бүрдүүлдэг. Хоол тэжээлийн зохисгүй хэрэглээ, хорт зуршил бас нөлөөлнө.

Мөн тулгуур эрхтний төрөлхийн болон олдмол гажиг, согогууд өвчин үүсгэх шалтгаан болдог. Удамшлын хүчин зүйлүүд ч бас нөлөөлнө.

Харин хоёрдогч шалтгаан нь дотоод шүүрлийн эмгэг, бодисын солилцооны өөрчлөлт, үе мөчний үндсэн суурь өвчнүүд болох хэрх, хэрлэг, тулай, сүрьеэ, бруцеллёз өвчнүүд үений эвдрэл үүсгэх үндсэн шалтгаанууд болдог.

ХАМГИЙН ЭХНИЙ ОНОШИЛГОО БОЛ РЕНТГЕН ЗУРАГ

-Хөл янгинаж өвдөх, өвдөгний нүдээр хөндүүрлэх нь яс ургалтын шинж үү. Би 34 настай. Өвдөгний нүдээр байнга хөндүүрлэж өвддөг?

БГД-ийн иргэн Б.Нарантуяа

-Остеоартроз өвчний явцыг зовиур, илрэх шинж тэмдэг, рентген зургийн өөрчлөлтөөс шалтгаалан гурван үед хувааж үздэг. Тухайлбал, нэгдүгээр үед, үеэр хөшиж, удаан зогсох, удаан явсны дараа үеэр өвдөнө. Үеэр нужигнаж бага зэрэг дуугарна.

Рентген зурагт үений зай үл ялиг нарийсаж, үений гадарга барзайж, зах ирмэгээр нь өөрчлөлт өгч эхэлдэг.

 Явахад хөдөлгөөн удааширч, хөдөлгөөн хийхэд үеэр нужигнаж дуугарна.

Хоёрдугаар үед, өвчний шинж хурцаар илэрч эхэлнэ. Байнгын өвдөлт өгнө, өглөө, оройд адилхан өвдөлт их өгнө. Тайван үед арай багасна. Явахад хөдөлгөөн удааширч, хөдөлгөөн хийхэд үеэр нужигнаж дуугарна. Хөдөлгөөн хагас хязгаарлагдаж, гүйцэд нугалж, тэнийлгэхэд  хүндрэл үүснэ. Үеэр заримдаа хурц өвдөлт өгч, үе үе гацна. Үе орчмын зөөлөн эдэд өвчин үүснэ. Үений хэлбэр алдагдаж үе хавдаж үрэвсэнэ.

Рентгенд үений зай илэрхий нар ясан ургацаг ургаж, үений хэлбэр алдагдан, үе ор эдэд өөрчлөлт өгнө. Xарин хамгийн хүнд буюу гурав үе шатанд, үеэнд эргэшгүй өөрчлөлт гарч, байнга өвдөж хавдан, үений хөдөл хязгаарлагдаж, үе хэлбэрээ алдана. Үений хүүдийд шингэн хуралдана.

Үений доторхи алдагдаж, үений холбоос сунаж үеэр муруйна. Рентгенд зай нийлж, зах ирмэгээр нь  их хэмжээний ясан ургаж, мөгөөрс бүтэн эвдэрч ясны хөндийд их хэмжээний хөндийнүүд үүсч сийрэгжин бүтэц нь өөрчлөгддөг. Тиймээс хүмүүс дээрх шинж тэмдэг илрэх төдийд л эмнэлэгт хандаж, үзүүлэх шаардлагатай. 

МЭРГЭЖЛИИН ЭМЧ НАР зөвлөгөө өгнө

-Танай эмнэлэг энэ өвчинд ямар эмчилгээ хийж байна вэ. Солонгос эмч нартай хамтраад хамгийн сүүлийн үеийн оношилгоо эмчилгээ, мэс засал зэргийг хийж байгаа гэж сонссон?

-“Номиун” эмнэлэг нь 2002 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагдаж, яс, үе мөчний төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг улсын хэмжээнд үзүүлж, олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Бид анагаах ухааны сүүлийн үеийн ололт амжилт, эмчилгээний шилдэг технологийг Монголдоо нэвтрүүлэн ард түмэндээ өгөөжтэй, сэтгэлд хүрсэн эмчилгээ хийж байна дундаа ясны ургалт, яс, үе мөч нурууны бүх төрлийн өвчнүүдэд  сүүлийн үеийн сонгомол Европ эмчилгээг уламжлалт засалтай хослуулан хийж байна. Мөн өвчин хүндэрсэн, эмийн эмчилгээ хийгээд үр өгөхгүй тохиолдолд мэс заслын эмчилгээ хийж эмчилдэг.  

Эх сурвалж:ikon.mn

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!