₮ 0

No products in the cart.

Ганц алдаа

Женни өөр хотод нүүж ирсэндээ үнэхээр баяртай байлаа. Шинэ байшин, шинэ өрөө, шинэ тавилга гээд бүх юм түүний сэтгэлд нийцэж байв.

Энэ хотын бүх хүмүүс найрсаг аж. Сургуульд орсон эхний өдрөө л олон найзтай болсон төдийгүй нэгэн царайлаг хөвгүүнтэй болзож эхэлжээ. Үдэшлэг цэнгээн гээд ер нь бүх зүйл охинд үнэхээр таалагдаж байв…

Охин сургуулийн хөлбөмбөгийн багийн ахлагчтай үерхэж байгаадаа өөрөөрөө бахархаж байв. Мэдээж орой болгон үерхдэг залуутайгаа уулзахыг хүсдэг боловч ийм боломж тэр бүр олддоггүй нь гачлантай.

Охины аав, ээж түүнийг хүнтэй үерхэхэд балчир байна гэж үзээд охиноо гадуур гарахыг төдийлөн зөвшөөрдөггүй байлаа. Тийм учраас охин аав ээж хоёртоо болж буй бүгдийг хэлэлгүй нуужээ. Бас нэгэн гайхалтай өдөр.

Женни найзуудтайгаа хамт орой гадуур гарч кино үзье гэхэд аав ээж нь дургүйцсэн ч охин гуйсаар байж арай ядан зөвшөөрүүлэв. Баярласан охин тэр даруй хувцсаа өмсөн үдэшлэгт явахад бэлэн боллоо. Эцэг эхдээ худлаа хэлсэндээ гэмшиж байсан ч түүнд найз хөвгүүнтэйгээ зугаалах нь хавьгүй чухал байлаа.

Үдэшлэг ид дундаа өрнөж, найз хөвгүүн нь бага зэрэг согтсон байв. Өрөөгөөр дүүрэн тамхины утаа, шар айрагны шил хөглөрнө. Хосууд үдэшлэгээс гараад зугаалахаар шийджээ. Хэн хэн нь машин барихад хэтэрхий согтуу байна гэдгээ ухамсарласангүй.

Жеф машинтайгаа хурдлан давхина. Энэ мөчид охин айдаст автан хүнтэй үерхэж болзоонд явахад дэндүү бага гэж ээж аавынх нь хэлсэн үг бодогджээ. Ингээд үерхдэг хөвгүүндээ хандаж “Би гэртээ харих хэрэгтэй байна.

Чи намайг гэрт минь хүргээд өг” гэв. Жеф энэ үгийг сонсоод огцом уурлаж, улам хурдлахад Женни өөрийгөө аюулд байгаагаа мэдэрчээ. Женни Жефээс арай удаан явахыг гуйсан боловч тэр үгийг нь сонсолгүй галзуу юм шиг давхина.

Гэнэт хурц гэрэл тусахад Женни осолд орж байгаагаа мэджээ. Нүд нь харанхуйлж, хэн нэгэн түргэн дуудаарай гэх үг бүдэг бадаг сонсогдов. Үүнээс хойш тэр юу ч саналгүй ухаан алджээ. Ухаан ороод юу болсныг санах гэж оролдохдоо Жеф зүгээр байгаа болов уу гэж бодож амжлаа. Хэрэв Жеф гайгүй бол нөгөө машинд байсан хүмүүс яасан бол?

Хэрэв тэдэнд муу юм тохиолдсон бол бидний хэтэрхий хурдтай явснаас болж л … Энэ үед эмнэлгийн ажилтнууд охиныг хүнд гэмтсэн, хамт явсан хүү чинь нас барсан гэдгийг болгоомжтой хэллээ.

Мөн Женнид хандан “Бид өөрсдийн зүгээс чадах бүхнээ хийсэн. Гэхдээ бид чамайг ч бас алдаж магадгүй байна” гэж нэмж хэлэв.

“Нөгөө машинд явсан хүмүүс яасан бэ?” гэж Женниг асуухад “Уучлаарай. Тэд ч мөн нас барцгаасан” гэв.

Женни нүдээ анин дотроо залбирлаа. “Бурхан минь. Миний хийсэн нүгэл болгоныг уучлаарай” Би ганц оройг хөгжилтэй өнгөрөөхийг хүссэнээс ийм юм тохиолдоно чинээ төсөөлж байсангүй.

Дараа нь сувилагчид хандан: Нас барсан хүмүүсийн ар гэрт миний уучлал гуйж байгааг, тэдний амьдралыг аз жаргалгүй болгосондоо маш их харамсаж байгааг минь хэлж өгөөч. Аав ээж хоёрт минь ч бас тэдэнд худал ярьсандаа харамсаж байгааг дамжуулаарай. Энэ олон хүн нас барсанд би л буруутай гэв.

Сувилагч юу ч хэлэлгүй Женниг ширтэнэ. Тун удалгүй Женни ч мөн нас барлаа.

Өрөөнд байсан өвчтөн сувилагчаас “Та яагаад хөөрхий охины хүсэлтэнд юу ч хариулсангүй вэ? Та сүүлчийн хүсэлтийг нь биелүүлэх ёстой биш үү” гэхэд сувилагч өвчтөн рүү гунигтай хараад “Нөгөө машинд явсан хүмүүс түүний эцэг эх байсан юм” гэх нь тэр.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...