LOADING

Type to search

Uncategorized

Ж.Чинбүрэн: Элгэнд маш том хавдар үүсчхээд байхад хүн зовиургүй явж л байдаг

Share

ЭМШУИС-ийн дэд захирал, доктор, профессор Д.Даваадорж, МУГЖ Ш. Дэлгэржаргал, ХСҮТ-ийн элэг, цөс, нойр булчирхайн тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэн, ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны их эмч Ц.Нарангарав нарын 120/80 эрүүл мэндийн нэвтрүүлэгт “Элэгний хорт хавдар”-ын талаар ярьсан ярилцлагыг хүргэж байна.

-B,C вирусийн халдвар яагаад элгийг өвчлүүлдэг вэ. Цаашлаад, яагаад хавдар үүсгэдэг вэ гэдэг талаар мэдээлэл хүргэе?

Д.Д: – В,С нь цус болон цусан бүтээгдэхүүн, арьс салст гэмтэхэд дамждаг маш өндөр халдваржилттай вирус байдаг. Энэ вирус элгэнд очиж, үржээд хамгийн түрүүнд элэгний үрэвсэл үүсгэдэг. Үүний дараа элэгний өөхжилт, өөхжилттэй үрэвсэл, элэгний хатуурал, хавдар үүсэхэд хүргэнэ. Энэ нь хамгийн багаар бодоход, вирусийн тоо өндөр байвал 10 жилийн дотор, вирусийн тоо бага байхад 20 жилийн дотор элэгний хатуурал үүсгэдэг. Үүнээс хойш 25-30 жилийн дотор элэгний хавдар үүснэ.

-В,С вирусийн халдвар Монголд их байна. Үүнээс сэргийлэхийн тулд бид ах хэрэгтэй вэ. Шинэ төрж байгаа хүүхдэд вакцин хийгдэж байгаа. Насанд хүрсэн хүмүүс яах ёстой вэ?

Д.Д: -Вирусийн халдвар аваагүй бол вакцин хийж болно. Айлд виурсийн өвчтэй хүн байвал, хоолоо тоохируулж, давс тос багатай юм идэх, архи бага ууж, таргалж болохгүй. Янз бүрийн шаардлагагүй эм тариа хийлгэх хэрэггүй. Мөн гоо заслын эмнэлэгт бага үйлчлүүлж байгаарай. Эндээс маш их халдвар үүсдэг. В,С вирусийн халдвар ДОХ-ын халдвартай адилхан. Үүнээс л бүгд сэргийлэх хэрэгтэй.

-Хавдартай гэсэн мэдээг анх сонсоход мэдээж хүндээр туссан байх?

Ш.Д: -Би өөрөө ямарваа нэг юманд цочирддоггүй. Их тайван хүлээж авдаг л даа. Би охиддоо “ээж нь эхлээд хагалгаанд орохгүй энергийн янз бүрийн юманд явъя, эм уугаад үзье” гэж хэлсэн ч зөвшөөрөөгүй.

Ж.Ч: -Мэс засал бол элэгний хорт хавдрын хамгийн гол эмчилгээ. Та яриандаа их зөв юм дурдлаа. Зарим хүмүүс эрт үедээ оношлогдчихоод өөрт зовиургүй бол зугтаагаад алга болчихдог. Янз бүрийн ургамал, энергийн эмчилгээ гэх мэт зүйл хөөж яваад 6-7 сарын дараа хүнд байдалд орж эхэлдэг. Би энэ нэвтрүүлгээр зориуд хэлье гэж бодож байна. Хүн өөр дээрээ бүү туршилт хийлгэ. Нотлогдсон, баримттай эмчилгээг хийлгэх нь үр дүнтэй гэдгийг олон мянган хагалгаагаар баталсан учраас мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь чухал.

-Элэгний өвчин хүнийг их л сульдаагдаг юм шиг байгаа юм?

Ж.Ч: -Эзэн биеэ их зовоодоггүй. Зовиур өгч байгаа үе бол нилээн болохоо болиод ирсэн гэсэн үг. Тэгээд хавдар үүсээд ирэх үед хүн аргаггүй л ядардаг. Өдөр унтах гээд байдаг. Энэ бол хамгийн түгээмэл тохиолддог зүйл. Элгэнд маш том хавдар үүсчхээд байхад хүн зовиургүй явж л байдаг. Элэг ийм л дүлий эрхтэн. Ийм учраас бид эрт оношилж чадахгүй, хожуу үед нь мэдээд байна.

Ш.Д: -Эрүүл явж байсан ч жилд нэг удаа шинжилгээнд орж байх хэрэгтэй. Янз бүрийн өвчний тусах, нас барах нь өөрөөс болдог юм байна.

Ж.Ч: -Зовлон үзсэн хүн их л зөв үг хэллээ. 60 болон 65 –аас дээш настай хүмүүс эрүүл мэндийн үзлэгт тогтмол орж байх нь өвчнийг эрт мэдэж, эмчлэх боломжийг олгодог. Энэ бол хамгийн энгийн ухагдахуун.

Солонгос зэрэг өндөр хөгжилтэй оронд хавдрын эрт илрүүлэг тухай яриад эхэлчихсэн юм байна. Тэгэхээр манай улсын хувьд  хавдрын эрт илрүүлэг, хөтөлбөр хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

Ж.Ч: -Монгол улсад, үндэсний хэмжээнд умайн хүзүү, хөхний хавдрын хөтөлбөр хэрэгжиж байна. Харамсалтай нь хамгийн их тохиолдоод байгаа элэгний хорт хавдрын үндэсний хөтөлбөр байдаггүй. Гэхдээ ЭМЯ 2013 онд хүчтэй анхаарал тавьсан байна. ХСҮТ-тэй хамтран “Элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үндэсний хөтөлбөрийг” боловсруулах ажлын хэсэг байгуулаад 2014 онд эхлүүлнэ гэсэн сайхан мэдээг хэлсэн.

Ц.Н: -В,С виурс элэгний хорт хавдрын 60-80 хувийг эзэлж байгаа. Харин аз болоход В вирусийн эсрэг вакцин гарсан. Энэ вакциныг хийлгэснээр бид В вирусийн улмаас үүсч болох элэгний архаг үрэвсэл, церриоз, хавдраас бүрэн сэргийлэх боломжтой. Вакциныг товлолоор, хүүхэд төрөнгүүт 24 цагийн дотор хийдэг. 1991 оноос өмнө төрсөн хүмүүс халдвар авсан байх магадлал өндөртэй. Манайд сайн дурийн дархлаажуулалтын кабинет байгаа. Тухайн хүн өрөө хүсэх юм бол В вирусийн эсрэг вакцин хийлгэх боломжтой. Эхлээд шинжилгээ өгөөд, халдвар авсан эсэхээ тодорхойлуулаад, халдвар

аваагүй бол оройтохгүйгээр вакцин хийлгэх бүрэн боломжтой.

Эх сурвалж: 120/80 эрүүл мэндийн нэвтрүүлэг

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!