LOADING

Type to search

Uncategorized

Ходоодны дурангийн шинжилгээ хийдэг эмнэлгүүдийн үнэ тариф

Share

Залгиур хоолойгоор зориулалтын дуран оруулж улаан хоолой, ходоод, 12 хуруу гэдсийг дурандахыг ходоод дурандах буюу гастроскопи гэдэг. 45-аас дээш насны хүмүүс ходоодны дуранд жилд нэг удаа, бүдүүн гэдэсний дуранд хоёр жилд нэг удаа орох шаардлагатай гэж үздэг байна.

Шинжилгээ өгөхөөс өмнө дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.

Дурангийн шинжилгээнд хамрагдахын тулд урьд оройн 19:00 цагаас хойш юм идэхгүй, дурандуулахаар ирэх өдрөө өлөн байх

23 цагаас хойш шингэн зүйл уугаагүй байх

Шинжилгээ эхлэхээс долоон хоногийн өмнөөс аспирин болон цус шингэлэх эмийг зогсоох

Эм ба бусад зүйлст харшилтай эсэхээ мэдэх

Антибиотик ууж байгаа эсэх /хэрэв цагаар эм ууж байвал шинжилгээнд орох өглөө бага хэмжээний цэвэр усаар даруулж ууж болно/

Шинжилгээнд өөрийн гар нүүрний алчууртай ирэх

Өмнөх дурангийн шинжилгээ хийлгэх үед илэрч байсан сөрөг зүйлээ сувилагч, эмчдээ хэлэх хэрэгтэй.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг

Шинжилгээний өмнө залгиур хоолойд мэдээгүйжүүлэх эм цацдаг. Хэрэв унтуулгатай дурандуулахыг хүсвэл дурангийн эмчид хандан энэхүү ажилбарыг нэмэлт төлбөртэйгөөр хийлгэнэ.

ЭМД төлдөг, 13а маягтаа авчирснаар үнэгүй дурандуулах боломжтой, харин төлбөртэй үйлчилгээ авахыг хүсвэл 50.000 төгрөгийн үнэтэйгээр хийгддэг.

УНТЭ-ийн С блокийн 1, 2-р давхарт байрлах цахим бүртгэлээс цаг авч болохоос гадна 1900-2111 болон 1800-0119 дугаарын утсаар цаг захиалж болно.

Улсын хоёрдугаар төв эмнэлэг

УХТЭ-ийн Дурангийн кабинет нь Япон улсын “PENTAX”, “FUJINON” фирмийн дурангийн иж бүрдэлээр бүрэн тоноглогдсон ба дурангийн хагалгаа болон ажилбарт зориулагдсан Герман улсын “ERBE” фирмийн VIO 200C загварын Аргон түлэгч бүхий коагуляцын аппаратыг эмчилгээ, оношилгоондоо ашиглаж байна. Дурангийн кабинет нь Солонгос Улсын “МЕРИТ” фирмийн угаалгын аппаратаар дурангийн угаалга, ариутгалыг  Герман улсад үйлдвэрлэгдсэн ариутгал халдваргүйтлийн бодисоор хийдэг.

Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан: 8:20-13:20

Байршил: УХТЭ-ийн Хоёрдугаар байрны 2 давхарт 213 тоот

Лавлах утас: 7015 0234

Улсын гуравдугаар төв эмнэлэг

ЭМД төлдөг бол үнэ төлбөргүй дурангийн шинжилгээ хийлгэх боломжтой. Харин төлбөртэй үйлчилгээ авахыг хүсвэл ходоодны дуран 40,000 төгрөг, мэдээгүйжүүлэгчтэй ходоод дурандах үнэ нь 100,000 төгрөгийн үнэтэй.

Лавлах болон цаг авах утас: 77046666

УБ Сонгдо эмнэлэг

Тус эмнэлэгт 16-аас дээш насныханд ходоодны дурангийн шинжилгээ хийх бөгөөд төлбөр нь 83,000 төгрөг. Шинжилгээ өгөхийн тулд өөрийн биеэр очиж цаг авах бөгөөд Ковидийн шинжилгээний бичиг шаардлагагүй. Унтуулгатай хийлгэх бол төлбөр нэмэгдэнэ.

Хаяг: Чойдогийн гудамж 5, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг

Лавлах утас: 75752727, 70111163

“Интермед” эмнэлэг

Тус эмнэлэгт ходоодны дурангийн шинжилгээг 130,000 төгрөгөөр хийх бөгөөд өөрийн биеэр очиж цаг авах шаардлагатай.

Хаяг: Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр

Лавлах утас:7701-1111

“Грандмед” эмнэлэг

Ходоодны дурангийн шигжилгээний үнэ 70,000 төгрөг, унтуулгатай нь 140,000 бөгөөд 77000066 дугаарт холбогдож урьдчилан цаг авч үйлчлүүлнэ. Мөн сүүлийн 72 цагийн хугацаанд Ковид-19 илрүүлэх PCR шинжилгээний өгсөн байх шаардлагатай.

Хаяг: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, зайсан 1, Грандмед эмнэлэг

Лавлах утас: 77000066, 80070066, 80480066

“Мөнгөн гүүр” эмнэлэг

Ходоодны дурангийн шинжилгээг 58,000 төгрөгөөр хийж байгаа бөгөөд 7708-0303 утсаар урьдчилж цаг авах боломжтой. Эмнэлэг нь дотооддоо Ковидийн шинжилгээ авч байгаа тул шинжилгээний хариу шаардлагагүй.

Хаяг: СХД, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд

Лавлах утас: 7708-0303

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!