LOADING

Type to search

Онцлох

40 жил байгаагүйгээр барааны үнэ өсч, хямрал айсуй

Share

Амаргүй цаг эхэлж байна. Оросын дайнаас улбаатай бензиний үнэ өсч, Хятадын хорионоос хамааралтай барааны нийлүүлэлт тасалдаж, АНУ-н инфляци 9.1%-д хүрч сүүлийн 40 жил болоогүйгээр барааны үнэ өсч, гадаад зах зээлээс хамааралтай ноцтой эдийн засгийн хямрал айсуй.

Дотоодод Ковидын хөл хорионоос үүдэлтэй доройтсон бизнес, эдийн засаг хурдан сэргэхгүй, компани, иргэдийн орлого нэмэгдэхгүй, зардал өсч, ашиг буурч, алдагдал өсч, инфляци огцом нэмэгдэж, төгрөгийн ханш хэт суларч, иргэдийн худалдан авах чадвар буурсаар байна.

Хамгийн аюултай нь өвлийн хүйтэнд цахилгаан эрчим хүч доголдох эрсдэл өндөр байна. Мөн Ковидоос хамааралтай иргэдийн эрүүл мэндийн чадавх суларч, эм, тарианы үнэ огцом өсч, үхэл амьдралын зааг дээр уух эмгүй, тариулах тариагүй, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу цаг ирлээ!!!

Улс эх орны маань гадаад өр 2021 оны байдлаар 33.2 тэрбум $ болж, нэг хүнд ноогдох өр 28.0 сая төгрөг боллоо.

Тэгээд яах уу? гэж үү. Гаднаас ирж байгаа нөлөөг зөөллөөд өөрсдөөс хамаарах зүйлээ найр наадам хэсэхгүйхэн шиг чөмгөө дундартал ажиллаж байж засна даа. Газар нутаг, тусгаар тогтнолоо алдчихгүйхэн шиг даваад гарчих юмсан даа. Хэцүү дээ. Засаглах ухаангүй засаглалтай улс шүү дээ. Хамгийн зөөлнөөр нь хэлж байгаа нь энэ шүү муу амлаад яахав гээд!!!

Бодит үнэнийг хэлэхээр муу амаллаа гэж дайрдаг боловсролгүй, мэдлэггүй, өөрийн толгойгүй, эх орноо хайрлах, хамгаалах сэтгэлгүй, бөгс долоогч, цүнх баригчтай болохоор бид муу, сайнаа ялгаж чадахгүй байгаа юм ш дээ.

Жич: Доорх зураг нь Хятадаас экспортын хамааралтай Улс орнууд. Монгол Улс 93%. Биднийг 32 жил удирдсан улс төрчид ийм л зүйл бүтээсэн.

Эх сурвалж: Otgonbayar Legshid Лэгшидийн Отгонбаяр 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!