LOADING

Type to search

Uncategorized

Хүүхэд шиг булбарай арьстай байх 8 алхам

Share

Гоо үзэсгэлэнтэй, сайхан харагдах нь дан ганц загварлаг хувцас, нүүр будалтаас шалтгаалахгүй. Түүнээс илүү арьс арчилгаандаа анхаарч, биеэ тордох хэрэгтэй. Та дараах 8 зөвлөгөөг хэрэгжүүлээрэй.

1. Өдөрт дор хаяж хоёр удаа хүйтэн бүлээн усаар нүүрээ угаагаарай

Арьсаа хамгийн сайхан харагдуулахын тулд өглөө босохдоо, орой унтахаасаа өмнө нүүрээ угаах хэрэгтэй. Нүүр цэвэрлэгчээ түрхээд (ердийн саван биш), зөөлөн, дугуй хөдөлгөөнөөр массаж хийгээрэй. Арьсаа хэзээ ч сойздож болохгүй, ингэснээр арьсыг гэмтээх болно. Дууссаны дараа нүүрээ хүйтэн усаар булхана. Энэ нь арьсны нүхийг багасгахад тусалдаг.

  • Таны арьс хуурайшихад хүргэж болзошгүй тул халуун ус хэрэглэхээс зайлсхий.
  • Хамар, дух, хүзүү, эрүү зэрэг хамгийн их тослогтдог, бохирдолтой газруудад анхаарлаа төвлөрүүл.
  • Унтахаасаа өмнө үргэлж хичнээн ядарсан байсан ч будгаа арилгаж байгаарай. Нүүр будгаа арилгахгүй байх нь батга гарахад хүргэдэг.

2. Арьсны төрөлд тохирсон нүүрний цэвэрлэгчийг хэрэглээрэй

Эхлээд арьсныхаа төрлийг тодорхойлоод дараа нь тухайн арьсны төрөлд тохирсон нүүрний цэвэрлэгч худалдаж аваарай. Жил, улирал, орчны байдлаас хамаараад арьсны төрөл өөрчлөгдөж болохыг анхаарна уу.

  • Жишээлбэл, өвлийн улиралд арьс илүү хуурайшдаг. Мөн сарын тэмдэг ирэх үед илүү тослог боло магадлалтай байдаг.
  • Хэрэв та тослог эсвэл холимог арьстай бол салицилийн хүчил агуулсан цэвэрлэгчийг сонгоорой. Энэ нь батга арилгахад тохиромжтой байдаг аж.

3. Тоник болон чийгшүүлэгч тос хэрэглэ

Тонер нь арьсны нүх сүвийг багасгаж, арьсны рН-ийг сэргээхэд тусална. Чийгшүүлэгч нь таны арьсыг зөөлөн толигор болгоход туслах төдийгүй нүүр будалт хийхэд бэлэн болгоно.

  • Өглөө нь  бага, орой нь илүү ихчийгшүүлэгч агуулсан тос хэрэглээрэй.
  • Өвөл арьс хуурайшдаг учир чийгшлийн агууламж өндөртэй тос хэрэглэхийг зөвлөе.
  • Хэрэв та тослог арьстай бол арьсанд зориулагдсан хөнгөн жинтэй, гель агуулсан чийгшүүлэгч тосыг сонгоорой.

4. Нарнаас хамгаалах тос түрхэхээ мартуузай

Ихэнх хүмүүс наранд ялимгүй борлосон арьсанд дуртай байдаг бөгөөд энэ нь эрүүл харагдуулдаг гэж боддог байна.

Гэхдээ нарны туяанд хэт их өртсөнөөр арьс гэмтэж, үрчлээ “сууж” арьсны хорт хавдар үүсэхэд ч нөлөөлдөг байна. Гадуур гарахаасаа өмнө өдөр бүр дор хаяж 30 SPF агуулсан нарнаас хамгаалах тосыг түрхээрэй.

5. Нүүр будалт хийхээс бүү ай, гэхдээ арьсаа бага зэрэг амрааж байгаарай

Нүүр будалт нь байгалиас заяасан шинж чанараа тодотгох, бусдаас ялгарах нэг арга билээ. Энэ нь өөртөө сэтгэл ханамжтай байхад ч тусалдаг. Гэхдээ зарим будаг нь арьсны нүх сүвийг бөглөх аюултай байдгийг анхааруулжээ.

  • Хэрэв та өдөр бүр будалт хийдэг бол арьсандаа амьсгалах боломжийг олго.
  • Амралтын өдрүүдээр, гэрээсээ гараагүй өдрүүдэд будалгүйгээр, арьсаа амраагаарай.  

6. Гуужуулагч хэрэглэх

Хэрэв таны арьсанд асуудал үүссэн бол скраббийг турших цаг болжээ. Шүршүүрт орохдоо нүүр, хүзүү, гар, хөлөө зөөлөн үрээрэй. Энэ нь үхэжсэн арьсыг арилгаж доороос нь эрүүл, зөөлөн, гэрэлтсэн арьсыг “гаргах” болно.

7. Дезодорант, үнэртэй усыг бүү хэтрүүл

Гаднах төрх нь гоо үзэсгэлэнтэй харагдахад чухал үүрэгтэй боловч үнэртэн бас чухал байдаг. Гэхдээ дезодорант болон үнэртэй усыг хэтрүүлэн түрхэж болохгүйг анхаараарай. Учир нь хэт хурц үнэр нь дотор муухайрахад хүргэдэг байна. Ингэснээр бие тавгүйрч, тухгүй болно. 

8. Батгаа эмчлэх

Хэрэв та арьсны эмчид хандах боломжгүй бол бензолын хэт исэл агуулсан бүтээгдэхүүнийг олох хэрэгтэй. Орой унтахаасаа өмнө бүтээгдэхүүнийг бага хэмжээгээр хэрэглэж дух, эрүү, хамарт голдуу түрхэнэ.

Эх сурвалж: zaag.mn

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!