LOADING

Type to search

Uncategorized

Үс ихээр унаж, шингэрэхэд нөлөөлдөг 10 зуршил

Share

Хүний толгойд 100000 гаруй үс байдаг бөгөөд өдөрт 50-100 ширхэг үс унах нь хэвийн үзэгдэл юм. Үүнээс олон унаж байгаа бол таны үс шингэрч эхэлж байна гэсэн үг. Ингээд та бидний өдөр тутамдаа хийдэг ямар үйлдлүүд үс, хуйханд сөрөг нөлөө үзүүлдгийг танилцуулъя.

1. Хоолоо алгасдаг

Хангалттай хэмжээний калори авч чадаагүй тохиолдолд таны бие бүх энергийг зүрх, тархи зэрэг нэн шаардлагатай эрхтнүүдэд түгээдэг. Хоолны дэглэм барих нь таны гормоныг хэлбэлзүүлж цочролд оруулж болзошгүй бөгөөд энэ нь үс унахад хүргэдэг. Харин ургаж буй үс нь унаж байгаагаасаа цөөн байдаг ажээ. Чухамдаа хоолны дуршилгүй болох хийгээд бусад олон төрлийн хоол тэжээлтэй холбоотой эмгэгүүд нь үс уналтын хүнд хэлбэрт оруулдаг.

Яаж шийдэх вэ: Уураг, өөх тос ихтэй эрүүл хоол идээрэй. Үс нь ихэвчлэн уураг (кератин) -аас бүтдэг бөгөөд хэрэв танд уураг хангалтгүй байгаа бол үс хугарах хандлагатай байдаг.

2. Үсээ наранд хэт удаан ил байлгах

Гадуур гарах үед нарны хэт ягаан туяа таны үсний уян хатан байдал, бат бөх чанарыг үгүй хийж эхэлдэг. Нарны гэрэлд удаан хугацаагаар байх  нь үс, үсний угийг хатааж, үсний салст бүрхэвч, эсийг гэмтээж улмаар үсийг хэврэгшүүлдэг.  Ялангуяа цайвар өнгийн, нарийн ширхэгтэй үс нь наранд маш эмзэг байдаг!

Яаж шийдэх вэ: Боломжтой бол малгай тогтмол өмс. Нарнаас хамгаалах бүтэцтэй  бүтээгдэхүүн хэрэглэж үзээрэй. Үсний маск хэрэглэж үсээ чийгшүүлээрэй.

3. Үсээ чанга сүлжих, боох

Үсээ хэт чанга боож,  сүлжсэнээр үсний угийг хэврэгшүүлж хугацаанаас нь өмнө сугалдаг бөгөөд энэ нь сорвижилт үүсгэж халзрахад хүргэдэг байна. Сорвижсон хэсэг дээр дахин үс ургадаггүй.

Яаж шийдэх вэ: Боломжтой бол, ялангуяа унтахдаа үсээ задалж байгаарай, учир нь дэрэн дээр толгойгоо шөргөөхөд үс тань хугарч байдаг. Үсээ зөөлөн боолтоор сулхан боож байгаарай. Хэрэв та үсээ боож сүлжихэд хуйх тань татагдаж байвал энэ нь та хэт чанга боосон байна гэсэн үг.

4. Та үсээ тогтмол угаадаггүй

Үсээ тогтмол угаахгүй байснаас үсэн дээр бохир хуримтлагдан үсний угийг бохирдуулдаг. Ингэснээр үсний ургалт муудаж, үс ихээр унах болно.

Яаж шийдэх вэ: Үсний төрөлдөө тохирсон бүтээгдэхүүнээр үсээ тогтмол угааж байх хэрэгтэй. Хуурайшилтаас урьдчилан сэргийлэхийн тулд сульфатгүй шампунь хэрэглээрэй.

5. Үсээ тогтмол тайрдаггүй

Хэдийгээр энгийн сонсогдож байгаа ч гэсэн үе үе үсээ тайруулж байх нь ургах үйл явцад тустай бөгөөд шингэрэхээс сэргийлж чаддаг. Тогтмол тайралт нь хуурай, хэврэг, үхсэн салаалсан хэсгүүдийг арилгадаг. Энэ нь сонин сонсогдож магадгүй ч урт сайхан үс ургуулахыг хүсч байвал үсээ тогтмол тайруулж байгаарай.

Яаж шийдэх вэ: Салаалсан үзүүрийг 12 долоо хоног тутам тайрч ав.

6. Та халуун шүршүүрт ордог

Халуун ус нь үсний ширхгийг арьсныхтай адил стресстүүлж, хуурайшуулдаг тул хэврэг болгож уналтыг ихэсгэдэг. Халуун ус шампуниар үсээ угаахад арьсны нүх сүвийг хуурайшуулж тос ихээр ялгаруулахад хүргэдэг бөгөөд ингэснээр толгой амархан бохирдож  үсний угийг гэмтээдэг байна.

Яаж шийдэх вэ: халуун шүршүүрт орохдоо үсээ аль болох хүйтэн усаар зайлж хэвшээрэй.

7. Та толгойгоо байнга мааждаг

Толгой загатнах нь хуурайшилт,  мөөгөнцрийн халдвар, харшил, үрэвслийн үр дагавар байж болох бөгөөд энэ нь үсийг гэмтээж, шингэрүүлдэг. Үүн дээр нэмээд  маажих нь үсний булцууг гэмтээж үс унах шалтгаан болно.

Яаж шийдэх вэ: Уураг, А, Д, Е амин дэмээр баялаг эрүүл хоол хэрэглэж, маажихын оронд толгойндоо массаж хийн загатнааг арилгаарай.  Селен, цайр болон бусад мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй шампунийг ашигла.

8. Та үсний индүү, хайч ашигладаг

Халуун индүү, сэнс, хайч нь таны үсэнд маш муу нөлөөтэй. Өндөр температур нь таны үсний тос, уургийг шатааж, чийгийн тэнцвэрийг алдагдуулж, хугарч, хэврэгшихэд хүргэснээр үс уналтад хүргэдэг.

Яаж шийдэх вэ: Үсний индүү, хайч сэнсээ хэрэглэхээ багасгаж, халууны тохиргоог нь бага хэмд тааруулж хэрэглээрэй.

9. Та үсээрээ хэтэрхий их оролддог

Санаатай, санаандгүй ямар ч тохиолдолд үсээ хэт их оролдох нь үс унахад маш их нөлөө үзүүлдэг.

Учир нь таны гар цэвэр байлаа ч нүдэнд үзэгдэхгүй бохирдол гараар дамжин үсэнд тань наалдаж байдаг. Байнга үсээ имэрч оролдох нь үсийг уутанцраас нь сугалдаг.

Яаж шийдэх вэ: Үсээ оролддог зуршлаа өөр эрүүл дадал хэвшлээр солиорой.

10. Үсээ нойтноор нь самнах

Шүршүүрт ороод үсээ алчуураар үрэлгүй зөөлөн дарж усыг нь шингээж аваарай. Мөн үсээ нойтон байхад нь битгий самнаж байгаарай. Харин угаахаасаа өмнө үсээ самнаж байх хэрэгтэй.

Яаж шийдвэрлэх вэ: Шүршүүрт орохоосоо өмнө үсээ угаас нь үзүүр хүртэл сайтар самнах нь эрүүл арга. Харин уснаас гарсны дараа үсээ зөөлөн алчуураар үрэлгүй арчиж хатаах хэрэгтэй.

Эх сурвалж: zaag.mn

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!