LOADING

Type to search

Uncategorized

Сул арьсыг чангалах үр дүнтэй 10 арга

Share

Бидний бие аажмаар арьсны уян хатан чанарыг хариуцдаг уургуудаа алдаж эхэлдэг бөгөөд наранд хэт их өртөх нь энэ процессыг улам түргэсгэдэг. Энэ асуудлыг шийдэх 10 зөвлөгөөг танд хүргэе.

1. Тухайн газартаа массаж хийлгээрэй

Массаж нь цусны урсгалыг сайжруулж, арьсны бат бөх чанарыг хадгалдаг коллаген, эластин зэрэг холбогч эдийг бий болгоход тусалдаг фибробластуудыг өдөөдөг. Түүгээр ч зогсохгүй  хөгшрөлтийн эсрэг тосоор массажлах нь түүний үр нөлөөг ихэсгэдэг байна. Долоо хоногт цөөн хэдэн удаа дугуй хөдөлгөөнөөр массаж хийхэд л үр дүн нь удахгүй гарах болно.

2. Нэмэлт тэжээл хэрэглэх

Коллагены гидролизат. Энэ  нь арьсны хөгшрөлтийг бууруулж, арьсны чийгшлийн түвшинг сайжруулдаг.

Антиоксидант . Эдгээр нь реактив хүчилтөрөгчийн төрлийг саармагжуулж арьсны сулрал, үрчлээг багасгахад тусалдаг. A, C, D, E витаминууд, коэнзим Q10, селен, цайр нь таны хоол хүнснээс авч болох антиоксидант юм.

3. Булчин хөгжүүлэх дасгал хийх

Булчингийн дасгал хийснээр жингээ хасч, арьсаа чангалах боломжтой.

4. Иог, Пилатес дасгал хий

Иог, Пилатес хоёулаа булчинг чангалах үр дүнтэй сонголтууд  юм. Та багшаараа тусгайлан булчин хөгжүүлэх дасгал заалгаарай. Мөн та илүү эрүүл чийрэг биетэй болно.

5. Хатуу хоолны дэглэмээс татгалзах

Хатуу хоолны дэглэм барьж огцом жингээ  хасахын оронд аажмаар хасаарай. Арьсаа сулархаас урьдчилан сэргийлэхийн тулд долоо хоногт 1-2 кг жин хасахыг зорь.

6. Шингэн сайтар уух

Нас ахих тусам бидний арьс уян хатан чанараа алдаж, үрчлээтэх нь ихэсдэг бөгөөд энэ нь арьс хуурайшсантай холбоотой болохыг судалгаа харуулж байна. Тиймээс арьсны уян хатан чанарыг хадгалахын тулд шингэн зүйл уух нь маш чухал юм.

7. Байгалийн гаралтай аргыг туршиж үзээрэй

Өргөст хэмх. Энэхүү хүнсний ногоо нь усны агууламж өндөртэй тул арьсыг өнгөлөг болгодог.

Хэрхэн ашиглах вэ: Үүнээс аль болох их хэмжээний шүүс гаргаж аваад, арьсны сул хэсэгт түрхэнэ.

Нимбэг. Энэ нь коллагены нийлэгжилтийг нэмэгдүүлдэг бөгөөд ингэснээр арьсыг толигор болгоно.

Хэрхэн ашиглах вэ: Нимбэгний шүүсийг  нөлөөлөлд өртсөн хэсэгтээ түрхэнэ.

Алое вера. Энэ нь шарх, түлэгдсэн арьсыг анагаахаас гадна, сайн чийгшүүлэгч болдог. Зуун настын гель нь суларсан арьсыг чангална.

Хэрхэн ашиглах вэ: Навчийг нь тайрч аваад гелийг нь хусч авна. Дараа нь арьсандаа шууд түрхээд 15-20 минут байлгаад угаана.

8. Эмчилгээний аппарат

Арьсны үрчлээг арилгахын тулд эмчилгээний аппаратыг өргөн хэрэглэж байна.  Судалгаанаас харахад энэ нь арьсыг чангалж, залуужуулах үр дүнтэй аргуудын нэг ажээ.

9. Усанд сэлэх  

Усанд сэлж, гараа хөдөлгөх үед биеийн эсэргүүцэл нэмэгдэж  булчин чангардаг болох нь судалгаагаар батлагджээ. Энэ нь гаранд хамгийн их нөлөөлдөг байна.

10. Арьсаа хамгаалаарай

Та ямар төрлийн шампунь, саван, аяга таваг угаагч шингэн хэрэглэдэг талаараа сайн бодоорой. Тэдгээрийн ихэнх нь сульфат агуулдаг бөгөөд энэ нь таны арьсыг хуурайшуулж, цочроодог байна.

Арьсаа сулрахаас хамгаалахын тулд скраб ашиглан арьсны үхэжсэн эд эсээ сэргээж, цусны эргэлтээ сайжруул. Түүнчлэн, та өдөр бүр арьсандаа тос түрхэж байх хэрэгтэй. Энэ нь зуун наст, С, Е, А аминдэм зэргийг агуулсан байх шаардлагатай.  

Эх сурвалж: zaan.mn

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!